Ж.Сүхбаатар: Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга

1/ 30/ 2023    13 цаг 18 минут

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар эхлээд түгжрэлээ ойлгохыг уриаллаа. Тэрээр:

"Хот байгуулна гэдгийг гишгэх газаргүй болтол нь барилга барина гэж ойлгож болохгүй баймаар. Хот гэдэг хүндээ ээлтэй, зөв төлөвлөлттэй, авто замын сүлжээ сайтай, хаягжилттай, орц гарц нь ойлгомжтой гээд наад захын олон шалгуурт нийцэх ёстой. Гэтэл өнөөгийн Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга. Хот доторх болон хороолол доторх авто зам үй зайгүй сүндэрлүүлсэн барилгын бөөгнөрөлд тэлэх боломжоо хязгаарлуулжээ. Нэгэнт хүн машин, барилгажилт гурав нь нэмэгдсээр байгаа нийслэлийнхний авто зам дээрх түгжрэл, түгжрэлээс үүдсэн их стрессийн үндсэн шалтгаан нь зах замбараагүй барилгажилт байна.

Хот байгуулалтын мэдээллийн санд нэгэн сонирхолтой баримт бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойш өнөөдрийг хүртэлх нийслэлд хэчнээн барилга, орон сууц барьсныг харуулжээ. Тодруулбал, 2005 оноос өмнө Баянгол дүүрэгт 889, Баянзүрх дүүрэгт 989, Хан-Уулд 504, Сонгинохайрхан дүүрэгт 426, Сүхбаатар дүүрэгт 564, Чингэлтэйд 448 барилга, орон сууц бүртгэлтэй байсныг архивлажээ. Өөрөөр хэлбэл, 20-иод жилийн өмнө Улаанбаатар нийт 3800 гаруй барилгатай, хүн ам, авто замын хөдөлгөөн, барилгажилт сийрэг байжээ. Энэ тоо өссөөр 2023 оны эхний улирлын байдлаар хэрхэн өссөнийг дурдъя.

Орон сууцны зориулалтаар 4655, Үйлчилгээний 2397, Сургуулийн 236, Цэцэрлэгийн 294, Эмнэлгийн 148, Аялал жуулчлалын 1863, Амины сууц 2449, Бусад чиглэлээр 15214 барилга сүндэрлэж, нийт 27260 орчим барилга байгууламжтай болжээ.

Энэ нь нэг талдаа хот өнгө төрхөө засаж, барилгын салбар тэр хэрээр хөгжиж, бүтээн байгуулалт хурдацтай өрнөж байгааг харуулж болох ч нөгөө талдаа авто замын сүлжээг өргөтгөх, хот доторх уулзвар, авто зам, тойргуудыг сайжруулахад ихээхэн хүндрэлтэй болж байгаа юм. Зам нь тэлэхгүй, нэвтрэх урсгалаа сайжруулахгүй, зогсоолын талаар яриад ч нэмэргүй, давхар замын сүлжээ мөрөөдөл болох тусам авто машины түгжрэл гамшгийн хэмжээнд хүрч байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн Улаанбаатарчуудын түгжрэлээс үүдсэн бухимдлын суурь шалтгаан нь барилгын зөвшөөрөл замбараагүй олгосон, төлөвлөлтгүй хотжилт яах аргагүй мөн.

20-иод жилийн өмнөөс л өнөөдрийн бухимдлын шалтгаан эхэлсэн байхад үүнийг тооцохгүйгээр бөглөрч байна, тагларч байна гэж хашхираад тусыг олохгүй.

Сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд л нийслэлийн хүн амын тоо 310 мянгаар нэмэгдсэн гэх судалгааг харлаа. Үүнийг дагаад автомашины тоо нэмэгдэнэ. Цаашид бид нэгэнт үүссэн бөөгнөрлөө хэн нэгэн асуудал хариуцсан сайд, дарга даамал болоод ч шийдүүлж чадахгүй. Гагцхүү зөв шийдэл гаргаад, түүнээ тодорхой цаг хугацаанд гүйцэтгэж чадвал төвөггүй түгжрэлээ цэгцэлнэ. Тиймээс одоогоос дагуул хот, хаяа тосгодыг хөгжүүлж төвлөрлийг задлах шаардлага зайлшгүй урган гарч байна. Зарим судлаачид төвлөрөл эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй гэж үздэг ч манай нөхцөлд энэ нь хөрс, агаар, усны бохирдол, авто замын түгжрэл зэрэг маш олон сөрөг үр дагавартай байгаа юм. Өнөөдрийн бидний туулж буй түгжрэл, хотжилтын гайг 1970-аад онд Сөүл, Япон, Хятадын хотууд ч туулж байжээ.

Сөүл хот гэхэд л 7 орчим сая хүнтэй болж, орон сууцны хомсдол, түгжрэл, бохирдол, нийтийн үйлчилгээний ачаалал бий болж байжээ. Төвлөрлийг сааруулах зохицуулалтыг хийхийн тулд шилжилт хөдөлгөөнийг хориглох, хотын оршин суугчдадаа татвар ногдуулах хуулийг баталж, үйлдвэр барихад торгуулийн татвар ногдуулах, их сургуульд хамрагдахаар Сөүл хот уруу шилжин суурьшихыг хориглох, сургалтын төлбөрийг ялгаатай тогтоох, бусад бүс нутгийн их сургуулиудын ялгааг бууруулах зорилгоор үндэсний их сургуулиудын хооронд багш солилцооны хөтөлбөрийг бий болгох, гэр бүлээрээ нүүх, төрийн албан хаагчдыг орон нутаг уруу шилжин ажиллахыг дэмжсэн бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд Сөүл хотод төвлөрөх хандлага эрс буурч, 1990-ээд онд шилжих хөдөлгөөн бараг зогссон байгаа юм. Нөгөө талдаа Инчон зэрэг дагуул хотуудад татварын таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжин хөгжүүлсэн байдаг. Тэгэхээр өнөөгийн Улаанбаатарчууд 50 жилийн өмнөх Сөүлийн бэрхшээлийг ижил төстэй аргаар даван туулах зайлшгүй шаардлагатай тулж байна. Хатуу, зоримог бодлого хэрэгжүүлж, түгжрэл, хотжилтынхоо шалтгааныг ойлгож байж хотоо задлах, хүн амаа сийрэгжүүлэх ажлыг амжилттай өрнүүлнэ" гэв.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



59.153.113.62зочин   • 1 сарын 30. 15 цаг 12 минут

Тайлбаргүйгээр хэрэгжүүлбэл нэг арга байна.2000 оны нийслэлийн сансараас авсан зургийг жил жилээр харьцуулж хар хаана хэн ямар барилга хэний зөвшөөрөлөөр бариулсан. Ямар ногоон байгууламж байгаад устгасан байна. Жагсаалт гаргаад дүгнэлт хийгээд ёстой их хурлын түр хороогоороо оруулна уу. эсвэл хуулийн байгууллагаар шийдүүлнэ үү. Үүнд хүүхдийн тодолготой газарууд яаж өгсөн мөн гарна. Сансараас авсан зураг байх биз ээ. Зөрчилийг төлүүлж түгжрэлийн зардалд авна. Иргэд төсвөөс төлдөг буруу.



ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 49 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү2 цаг 1 минутын өмнөЗалуу судлаачид чуулна2 цаг 20 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 52 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 58 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ4 цаг 4 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа4 цаг 16 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ4 цаг 28 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ4 цаг 29 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 38 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 49 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа5 цаг 6 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ5 цаг 21 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга5 цаг 30 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ6 цаг 12 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 42 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 53 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 55 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан7 цаг 14 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү8 цаг 16 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна8 цаг 21 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ8 цаг 26 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 47 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 49 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube