Хоёрдугаар сард болох спортын онцлох үйл явдлууд

2/ 1/ 2023    10 цаг 17 минут

2023 оны хоёрдугаар сар спортын ертөнцөд олон тэмцээн, өрсөлдөөнтэй сар байх хуваарь гарчээ. Энэ сард болох спортын томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

Чөлөөт бөх             

02.01-05. Чансаа олгох эхний тэмцээн. Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох оны эхний тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод болно.

 02.23-26. Чансаа олгох хоёр дахь тэмцээн. Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох оны хоёр дахь тэмцээн Египетийн нийслэл Каир хотод болно.

 

Сагсан бөмбөг

02.02-10. Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 15 тоглолт хоёрдугаар сард болно.

 02.24-26. FIBA Asia Cup. Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан 2-р шатны тоглолт Улаанбаатар хотод болно. Тус шатанд Монгол, Малайз, Тайланд, Хонконг, Сингапур, Гуам улсууд тоглоно.

 02.20. NBA All Star. NBA-ын 2022-2023 оны улирлын "Бүх оддын тоглолт" Солт Лейк хотын "Vivint Arena"-д болно. Бүх оддыг тоглолтын гарааны 10 тоглогчийн нэрс тодорсон.

 

Е-Sport

01.31-02.12. IEM Katowice 2023. 1 сая ам.долларын шагналын сантай Катовиц Мастерс тэмцээн Польш улсад болно. Тус тэмцээнд Монголын IHC Esports оролцоно.

02.22-03.26. ESL Мэргэжлийн лиг. ESL-ээс CSGO-н мэргэжлийн лигийн 17 дахь улирлын тэмцээнийг Мальт улсад зохионо. Энэ тэмцээнд Монголын IHC Esports баг оролцоно.

02.17-19. BLAST.tv Paris Major 2023: Asian Qualifier. Парис мажорын эрх олгох Азийн аварга буюу "Asia-Pacific RMR" тэмцээнд оролцох эрх олгох Азийн урьдчилсан шатны тэмцээн online хэлбэрээр болно. 8 баг оролцох тус тэмцээний дөрөв нь 02.15-16-ны хооронд болох нээлттэй урьдчилсан шатны тэмцээнээс шалгарна.

02.25-26. Intel Extreme Masters Spring 2023: Asian Qualifier. ESL-ээс зохиодог IEM хаврын их дуулга Бразил улсад болно. Тус тэмцээнд оролцох ганц эрхийн төлөөх Азийн сонгон шалгаруулалт online-аар болох бөгөөд Хятадын Lynn Vision болон Монголын IHC Esports, Eruption, Team Renewal багууд өрсөлдөнө.

 02.22-03.05. The Lima Major 2023. DPC 2023 оны улирлын эхний мажор Перу улсын нийслэл Лима хотод болно. Dota 2-ын мажор тэмцээн анх удаа Өмнөд Америкт болж буй нь энэ юм. Тус тэмцээнд Зүүн Өмнөд Азийн бүсээс 3 баг оролцох баг "DPC SEA 2023 Tour 1: Division I" лигийн хамгийн өндөр оноотой гурван баг оролцоно. Тус лигийн "Geek Slate" багт Монголын NARMAN (Р.Нардмандах) тоглодог.

01.31-02.21. DPC SEA 2023 Tour 1: Division II. DPC лигийн Зүүн Өмнөд Азийн доод лигийн тоглолтууд online хэлбэрээр болно. Тус лигт оролцож буй найман багийн нэг "Myth Avenue Gaming"-т Монгол тамирчин khishka (Б.Хишигбат) тоглодог.

01.16-02.07. Lunar New Year 2023. "GGWP Esports"-аас зохиож буй лигийн тэмцээн online хэлбэрээр болж байна. Тэмцээнд Монголын "Purple Paradox" баг оролцож байна.

 

Жүдо

02.04-05. Парисын их дуулга. Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Парисын их дуулга Францад хоёр өдөр үргэлжилнэ.

02.16-18. Тел Авивын их дуулга Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Тел Авивын их дуулга Израил улсад гурван өдөр үргэлжилнэ.

 02.1-11. Club World Cup. FIFA-аас тивдээ аваргалсан клубүүдийн хооронд зохиодог Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Марокко улсад болно.

 

 Холимог тулаан

02.05. UFC Fight Night. Heavyweight жинд АНУ-ын Деррик Льюис болон Молдавын Сергей Спивац нар Лас Вегас хотын үдшийн оргил тулаанд учраа таарсан.

02.12. UFC 284. UFC Аваргын бүсний төлөөх 284 дэх тулаан Австралид болно. Энэ өдөр Lightweight жингийн аваргын төлөө Оросын Ислам Махачев, Австралийн Александер Волкановскийтой хүч үзнэ.

02.19. UFC Fight Night. Bantamweight жинд Эквадорын Марлон Вера болон АНУ-ын Кори Сандаген нар Лас Вегас хотын үдшийн оргил тулаанд учраа таарсан.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө34 минут 13 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү46 минут 20 секундын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 5 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 38 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 44 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 50 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 2 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 13 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 15 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 23 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 35 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 52 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 6 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 16 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 58 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 28 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 39 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 41 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цагийн өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 2 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 6 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 12 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 33 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 35 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 28 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 31 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 39 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 55 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube