Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-06 нд нийтлэгдсэн байна.

М.Цэнгүүн: Намайг сандрахад өвөө маань “Зүгээрээ наадах чинь гүнзгий ус биш ээ” гэж тайвшруулж байсан

2/ 6/ 2023    10 цаг 31 минут

Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн М.Цэнгүүнтэй ярилцлаа.

- Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д өндөр амжилттай оролцсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг М.Цэнгүүн гэдэг. Би БГД-ийн Усан спорт сургалтын төвд 3 жил хичээллэж байна. Би сэлэхдээ өвөөгөөсөө үлгэр жишээ авдаг. Өвөө маань хурдтай, хүчтэй, чийрэг хүн байдаг. Өвөө шигээ мундаг хүн болох юм сан гэж хүсдэг. Надтай хамт Словени улсын Блед хот руу тэмцээнд явсан. Миний оролцсон тэмцээнд 31 улсын тамирчин оролцсон. Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс хамгийн түрүүнд алтан медаль авахдаа үнэхээр их баярлаж, баярын нулимс унагасан. 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль, 25 метрийн мэлхий сэлэлтээр мөн алт медаль, 25Х4 багийн буухиа төрөлд мөнгөн медаль хүртсэн.

-Олон улсын анхны тэмцээндээ оролцсон гэж сонссон. Сандрал байсан уу?  

- Хамгийн эхэнд 50 метрт сэлэхэд даарсан “Яана даараад живчих вий дээ” гэж бодсон. Тэр үед манай өвөө “Зүгээрээ наадах чинь гүнзгий ус биш ээ тайвшир” гээд би тэр тухай бодож тайвшраад тэмцээндээ оролцсон. Бусад төрөлд зүгээр байсан.

-Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ хэдэн төрлөөр зохион байгуулагддаг вэ. Хэдэн хэмийн хүйтэн усанд сэлсэн бэ?

-Крантны хүйтэн ус +12 градустай байдаг. Харин миний тэмцээний ус +5 градус, илүү хүйтэн гэсэн үг. Би сэлэхээсээ хоёр өдрийн өмнө хүйтэн усанд орж биеэ дасгасан. Миний хувьд ганцхан мэлхий сэлэлтийн техник мэднэ. Өвлийн усанд сэлэлтийн тэмцээн гурван төрөлтэй. Мэлхий сэлэлт, далайн гахай сэлэлт, өврөөр даллах сэлэлт гэсэн 3 төрөл байдаг. Би үлдсэн хоёр сэлэлтийн техникийг сурна гэж бодож байгаа.

-Европт очиход чамд хамгийн их таалагдсан зүйл юу байсан бэ?

-Европт очиход хүмүүс нь соёлтой байсан. Хаашаа ч харсан инээсэн, баярласан хүмүүс. Машинууд нь соёлтой дүрмээрээ явдаг юм байна лээ. Манай Монгол Улс тийм болоосой гэж хүсэж байна.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн больё гэж боддог вэ?

-Том болоод эмч болохыг хүсдэг. Манай удамд эмч байдаг. Багаасаа эмч болохыг хүсдэг байсан. Одоо “Күнз” сургуулийн 5-1 ангид сурдаг. Математикийн хичээлдээ маш их дуртай. Тоо бодохоор толгой маань сэргэдэг юм.

-М.Цэнгүүн чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Бас бэлтгэлээ ямар давтамжтай хийж байна?

-Чөлөөт цагаараа сэлдэг, дуу сонсдог, унтдаг. Сэлэхээр бие чийрэг болж, уурласан үедээ дуу сонсохоор тайвширч, унтахаар энергиэ нөхдөг. Би бэлтгэлээ БГД-ийн Усан спорт сургалтын төвд 7 хоногт зургаан удаа хийдэг. Нэг удаагийн бэлтгэл 2 цаг гаруй үргэлжилдэг. Энэ хугацаанд 1.5 км зайнд сэлдэг. Амьсгалын дасгал хийгээд байх тусам ядардаггүй.

-Ярилцсанд баярлалаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ13 минут 10 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ28 минут 24 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 47 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 10 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 16 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 28 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 55 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна5 цаг 7 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 27 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 40 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 44 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 51 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 59 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 22 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 39 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 46 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 35 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 38 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 51 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 11 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 29 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 44 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 49 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 53 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 56 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 36 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube