Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-16 нд нийтлэгдсэн байна.

М.Баярмаа: Санаанд чинь багтаж л байвал битгий бууж өг. Зүтгээд л байхад бурхан байсан ч бууж өгнө

2/ 16/ 2023    14 цаг 46 минут

Бидний нэг: Энэ удаагийн дугаартаа хувиараа бизнес эрхлэгч, “Express laundry” өөртөө үйлчлэх угаалгын төвийг ажиллуулж буй залуу гэр бүл, залуу эзэгтэйчүүдийн нэг М.Баярмааг онцоллоо.

Сайн байна уу? Шинэ бизнесээ амжилттай эхлүүлээд явж байгаад баяр хүргэе. Сар шинэ болох гээд үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй байна уу?

-Тиймээ. Үйлчлүүлэгч ихтэй байгаа. Монголчууд чинь сар шинийн өмнө тоос шорооноосоо салж, цэвэр цэмцгэр угтдаг шүү дээ. Энэ нь монголчуудыг маань өнгөрсөн жилийнхээ муу муухай зүйлийг хамт арилгаж байгаа гэж бэлгэшээдэг учраас ойрдоо үйлчлүүлэгч ихтэй байна аа.

Яагаад та өөртөө үйлчлэх угаалгын төв нээж ажиллуулахаар болсон юм бэ?

- Би залуу гэр бүл, залуу эзэгтэй нарын төлөөлөл. Бага насны хоёр хүүхэдтэй. Ажилтай, маш их ажлын хажуугаар гэрийн ажил эмэгтэйчүүд бидэнд одоогийн нийгэмд маш их дарамт болж байгаа. Мэдээж гэрээ цэвэрхэн, хүүхдүүдээ цэвэрхэн байлгах, өвчингүй байлгахыг их зорьдог. Ажил ихтэй завгүй байж байхдаа л ирээд юм аваад угаагаад өгчихдөг, нэг дор угаагаад өгчих хүн байдаг болоосой гэж боддог үе олон байсан. Тийм хэрэгцээ их гараад, бодогдоод байдаг байсан. Кинон дээр гардаг шиг угаалгын газрууд яагаад монголд байж болдоггүй юм бол. Ирээд аваад угаагаад өгчихөж болдоггүй юм байхдаа гэсэн бодолтой яваад л байсан. Тэгээд л гэнэт өөрөө зориглож үзмээр санагдсан. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийнхээ асуудлыг шийдэнгээ өөрийнхөө хувьд бас амьдралд нэмэр болохоор бизнестэй болохыг зориод эхлүүлсэн.

Энэ бизнэсээ эхлүүлэхэд хэр их хүндрэлтэй тулав? Хэрхэн энэ төв бүтсэн бэ?

- Энэ дээр байгаа бүх юмыг манай нөхөр өөрөө хийсэн. Модыг нь аваад л. Энэ чинь одоо 10, 20 сая төгрөг болох юмыг бараг сая төгрөгт хоёр гурван өдөрт хэрэлдэхдээ хэрэлдэж, муудалцахдаа муудалцаж байгаад л хийсэн дээ. Энд байгаа бүх тавиур, энэ будаг гээд л бүгдийг нь өөрсдөө хийсэн. Бүх юмыг сурдаг юм байна. Манай нөхөр уг нь шал өөр график дизайнер мэргэжилтэй хэрнээ бүгдийг хийж сурч байна. Төхөөрөмж эвдэрнэ тэгэхээр өөрөө ухсаар байгаад селеср болчихсон байна. Тог цахилгааны юм тасрангуут нөхөр өөрөө тогонд цохиулах үедээ цохиулаад л тэгсээр байгаад цахилгаанчин болчихсон байна. /инээв/ Эндээ заримдаа үйлчилгээний ажилтан хийж угаалга хийнэ. Уг нь нөгөө гэрчилгээ дээрээ ерөнхий захирал гээд яваад байгаа. Шалаа угаагаад 00-оо цэвэрлээд, нэг л их нэртэй. Удахгүй тэгээд ерөнхий захирлаа хийдэг захирал болох байлгүйдээ манай хүн. Хичээгээрэй /инээв/ тийм л байна даа.

Танай үйлчлүүлэгчид хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Би аймаар баяртай байгаа. Буянтай ажил эхлүүлчихэж гэж бодоод байгаа. Анх би энийг эхлүүлж байхдаа өөртэйгөө адилхан залуу хүмүүсийг сегментээ гэж харж байсан байхгүй юу. Завгүй, оруулж ирж тавьчихаад угаагаад ажлаа тараад аваад явахаар ч юм уу гэж бодож байсан чинь яг ингээд өндөр настай хүмүүс чинь юм угаахад хүндрэлтэй байдаг юм байна. Бид нарын хэрэглээд байгаа угаалгын машиныг тэр болгон хэрэглээд байж чадахгүй. Гараараа угаагаад байж чадахгүй. Том хөнжил, хөшиг гэх мэтийг хүүхдүүд нь байнга ирээд угаагаад өгөөд байх боломжгүй. Энэ нь бол маш том тулгамдсан асуудал байсан байна. Манай хэрэглэгчдийн 40  орчим хувь нь өндөр настай эмээ өвөө нар байдаг болчихсон. Тэгээд аягүй хөөрхөн тэтгэвэрийн карт, нийгмийн даатгал гэсэн ногоон картаа барьчихсан. Чадхаараа, зарим нь ач нарынхаа тэргэн дээр түрээд л зарим нь жижиг, жижгээр бондойлгоод авч ирээд, угаагаад л бөөн баяр гараад ирнэ. Тэгээд л надад хуушуур, чихэр нтр барьчихсан орж ирнэ. Ямар буянтай ажил хийдэг хүүхэд вэ, чи яасан хөөрхөн юм гээд л. Тэгээд л орж ирээд юм угааж байхад хоёр цаг орчим хүлээх шаардлага гардаг байхгүй юу. Тэр хоорондоо бүх юмаа ярина. Манай хүүхэд ингээд тэгээд л гээд. Тэгээд дараа нь орж ирээд өмнө нь ярьсан сэдвээрээ ярихгүй бол гомдоод эсвэл холиод ярьчих юм бол биш ээ тэр эмээ чинь биш, өөр эмээ байна гээд л. Гэхмэтчилэн их буянтай гоё ажил хийж байна гэж бодож байгаа.

Та ингэхэд ямар мэргэжилтэй вэ?

-Миний үндсэн мэргэжил сэтгүүлч. Их гоё мэргэжил шүү. Гэхдээ цаг наргүй ажилладаг, ур чадвар маш их шаарддаг ажил. Энэ мэргэжлээрээ ажиллаж байгаад хүүхэдтэй болоод гэр бүлдээ цаг зав гаргахын тулд тогтсон цагтай ажил хийхээр ажлаа сольж байлаа. Тэгээд маркетингийн чиглэлээр 6 жил ажилласан. Сэтгүүлч мэргэжил маань энэ салбарт хөрвөхөд маш их дэм болсон. Нэг юм хэлчих үү? Аймаар гоё төсөлд, ТЭСО, Монос гээд л маркетингийн ажилд гоё оффист суугаад цэвэрхэн ажил хийдэг байсан хүн чинь энд юм угаагаад л байж байхаар өмнө нь хамтран ажиллаад, гэрээ байгуулаад л явдаг байсан хүмүүс орж ирээд “хүүе ээ чи ингээд юм угаадаг хүн болчихсон юм уу” гээд толгой сэгсрээд л. Тэр үед чинь ингээд л гол зураад явчихна. “Өө харин тиймээ юм угааж байгаа, удахгүй гайгүй болчих байхаа” гээд л тэгэхээр “өө ингээд л юм угаадаг хүн болчих гэж дээ” гэдэг юм уу тиймэрхүү хандлага ганц нэг хүнээс гарна.

Шинээр үйлчилгээний байгууллага, бизнес эхлүүлэхэд төрийн дэмжлэг хэр байдаг вэ?

-Одоо зөвхөн үйлдвэрлэгч талруугаа л хараад байгаа байхгүй юу. Үйлдвэр эрхлэгч,  жижиг дунд зээл чинь дандаа үйлдвэрлэгч нарт олгож байгаа. Гэтэл яг үйлчилгээ талруугаа жоохон орхичихоод байгаа. Үйлчилгээг, гадаад дотоод яваад ирсэн, бид нарын үеийн залуучууд маш олон бүтээлч санаануудыг тархин дотроо хадгалаад яваад байна аа. Энэ санааг гаргаад нийслэл, хөдөө орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжээд өгөөч ээ. Зөвхөн үйлдвэрээ харахгүй, үйлчилгээний салбараа давхар аваад яваач ээ гэж хэлмээр санагдаад байгаа.

Та үйлчилгээний байгууллагадаа ямар зарчим баримтлаж, үйлчилгээгээ үзүүлж байна?

-Энэ бизнесийг эрхлээд явснаас хойш яг сайн толгойд орж ирж байгаа юм нь зүгээр л үнэн байх хэрэгтэй юм байна лээ. Чи үзүүлж чадах үйлчилгээгээ яг үнэнээр нь хэлэх ёстой. Жишээлбэл манай пүүзний угаалгын машины хажууд би ингээд нөгөө бохирдол хамгийн муу байж болох, хамгийн сайн байж болох жишээг нь харуулдаг. Тэгэхээр хүмүүс “чи зүгээр л хамгийн сайн жишээг нь харуулаад, пүүз чинь ийм болно оо гээд хэлчихэж болдоггүй юм уу” гэдэг. Тэгэхээр надад бол нэг удаагийн үйлчлүүлэгч хэрэгтэй биш, байнгын үйлчлүүлэгч хэрэгтэй. Тэгэхээр ямар ч юманд үнэн л байх хэрэгтэй юм байна лээ. Жоохон байхад хүмүүс үнэн бай, өөртөө үнэнч бай гэхээр зүгээр л нэг гоё яриагаа гоё болгох гээд хэрэглэдэг үг юм байна гэж боддог байсан. Энэ бол амьдралд аягүй чухал юм байна гэдгийг сайн ойлгосон. Чадах бол чадах юмаа л үнэнгээр нь хэлдэг бай. Чадахгүй бол чадахгүй гэдгээ хүндээ хэлээд цагийг алдахгүй байх нь эргээд бизнесийн бас өөрийн тань үнэ цэнийг нэмэгдүүлэх юм болов уу гэж бодоод сүүлийн үед баримтлаад байгаа зүйл бол энэ байна.

Тань шиг гэр бүлийн бизнесээ эхлүүлэхийг зорьж байгаа бусад залуу эзэгтэй нарт хандаж юу хэлмээр байна?

-Санаанд чинь багтаж л байвал битгий бууж өг гэсэн зарчим. Багтаад болноо л гэж байгаа бол ямар нэгэн арга олдоно. Зүтгээд л бай. Зүтгээд л байхад бурхан ч байсан буугаад өгөх байх гэж бодож байгаа. Хэрвээ танд ямар нэгэн гэр бүлийн бизнесийн санаа байгаа бол сайн тооцоо судалгаатай байж байгаад зориглоод үзээрэй. Хамтдаа дайраад үзээрэй, нэг баг болоод үзээрэй. Монгол бол аягүй олон зах зээл сайтай. Монголын хэрэглэгчид үнэхээр л шинэлэг, цаг завыг хэмнэж үйлчилгээгээр үйлчлүүлэхэд бэлэн байдаг болчихсон байна. Өлгийдөөд авдаг болчихсон байна бизнесийг. Тиймээс хичээгээрэй. Битгий бууж өг гэж хэлмээр санагдаж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 25 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 47 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана2 цаг 54 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 5 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 32 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 44 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 4 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 17 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 22 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 28 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 36 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цагийн өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 16 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 23 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 13 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 15 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 28 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 48 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 7 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 21 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 27 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 31 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 34 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 13 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 46 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 1 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 32 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 цаг 58 минутын өмнөКоронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube