Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-03 нд нийтлэгдсэн байна.

Энэ долоо хоногт K-Pop ертөнцөд юу болов

3/ 3/ 2023    16 цаг 25 минут

BTS-ээс цэрэгт явах дараагийн гишүүн Жон Хусог

БНСУ-ын эрэгтэй хүн бүр 28 наснаасаа өмнө заавал цэргийн алба хаах ёстой. Харин урлаг, соёлын алдартнуудыг улс орондоо хөрөнгө оруулдаг зэрэг байдлыг нь харгалзан үзэж тэдний цэргийн алба хаах насыг насыг 30 болгон заасан байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд BTS хамтлагийн гишүүдийг цэрэгт явуулна, явуулахгүй гэх маргаан хүчтэй өрнөсөн. Гэсэн ч эцэст нь бүгд цэрэгт татагдах шийдэлд хүрсэн билээ.

Тодруулбал, BTS хамтлагийн гишүүн Ким Сог Жин өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард цэрэгт явсан. Тэгвэл түүний дараа цэрэгт явах гишүүн J-Hope гэдгийг зарлалаа. Гэсэн ч түүнийг цэрэгт явах хугацаагаа хойшлуулах хүсэлт өгсөн талаар “BIG HIT” энтертайнментаас мэдэгдэв.

Юнгигийн АНУ дахь аялан тоглолтын бүх тасалбар зарагдаж дууслаа

“BTS” хамтлагийн гишүүн Мин Юнги буюу Шюга дөрөвдүгээр сарын 26-наас аялан тоглолтоо хийхээр болсон. Тэгвэл АНУ-д болох “AGUST D” аялан тоглолтын тасалбар таван цагийн дотор бүгд зарагдаж дуусав. ARMY гишүүнчлэлтэй фенүүдийн урьдчилсан захиалгын үеэр бүх тасалбар дууссан учраас өнөөдөр /гуравдугаар сарын  3/ болох байсан олон нийтийн захиалга цуцлагджээ.

“TIFFANY & Co” брэндийн олон улсын төлөөлөгчөөр Жимин сонгогдов

186 жилийн түүхтэй үнэт эдлэлийн “TIFFANY & Co” компанийн бүтээгдэхүүн, харилцаа холбоо хариуцсан дэд ерөнхийлөгч хэлэхдээ "Tiffany and Co-г илэрхийлэх эрч хүч, хэв маяг, орчин үеийн мэдрэмжийг Пак Жимин өөртөө шингээсэн. Бид түүнтэй хамт энэ хаврын сүүлээр шинэ кампанит ажлаа танилцуулж эхэлнэ" гэв.

Харин BTS хамтлагийн гишүүн Пак Жимин "Дизайн, хувьсал, урлагийн төлөөх хүсэл тэмүүлэлтэй Tiffany-тай хамт брэндийн үнэ цэнийг түгээх болсон нь миний хувьд маш их нэр төрийн хэрэг" хэмээн шинэ төлөөлөгч болсон сэтгэгдлээ илэрхийлжээ. Цаашид тэрээр тус брэндийн сурталчилгааны кампанит ажил болон брэндийн гол арга хэмжээнүүдэд оролцох болно.

Ким Тэхён “SimInvest” брэндийн шинэ элч төлөөлөгчөөр сонгогдлоо

Индонезийн томоохон онлайн хөрөнгө оруулалтын платформ болох “SimInvest” брэндийн шинэхэн төлөөлөгчөөр BTS хамтлагийн V сонгогдлоо. Өмнө нь 2021 онд тэдний төлөөлөгч нь жүжигчин Хён Бин байжээ.

Ийнхүү энэ долоо хоногийг BTS хамтлагийнхан олз омог дүүрэн өнгөрүүлэв.

“Hellbound” цувралын 2-р бүлэгт Юү А Иний оронд Ким Сон Чеол тоглоно

Жүжигчин Юү А Ин хар тамхи хэтрүүлсэн хэрэгтэй холбоотойгоор “Hellbound” цувралын 2-р бүлгээс хасагджээ. Цувралын эхний гол дүрийн жүжигчид болох Ким Хён Жу, Ким Шин Рок, Ли Дон Хи нар хоёрдугаар бүлэгт эргэн ирнэ. Шинээр Мун Гын Ён, Ян Дун Гын нар нэмэгдэх аж.

Ким Сон Чеол нь 2014 онд "Pubertty" мюзиклд дебютээ хийсэн. Дараагийн жилүүдэд тэрээр “My Bucket List”, “Werther”, “Fan Letter” зэрэг олон төрлийн мюзиклд тогложээ. 2016 онд “Korea Musical Awards”-аас “Шилдэг шинэ залуу эрэгтэй дүр”-ийн шагналыг хүртэж байсан. 2020 онд тэрээр SBS телевизийн " Do You Like Brahms?" кинонд тоглож, тухайн жилдээ SBS Драмын шагнал гардуулах ёслолын шилдэг шинэ жүжигчин номинацид нэр дэвшсэн. Мөн тэр жилдээ Нэтфликс платформын "Sweet Home" хэмээх цуврал кинонд Жун Уи Мёнгийн дүрд тоглосон юм.

Харин Юү А Иний цуснаас кокайн болон кетамин шинээр илэрснээр профопол, марихуан, кокайн, кетамин гэсэн дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглэж байсан нь тогтоогдов. “TV Chosun”-ий мэдээлснээр цагдаа болон Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны хамтарсан шалгалтын үеэр буюу хоёрдугаар сарын 5-ний өдөр жүжигчин Юү А Инээс хар тамхины шинжилгээ авчээ.

Коккайныг нэг удаа л хэрэглэхэд мэдрэлийн системд өөрчлөлт орж, донтолт үүсгэдэг гэдэг бол кетамин нь пропофолтой төстэй мэдээ алдуулах бодис боловч 2006 онд зүй бус хэрэглээнээс үүдэн эмийн жагсаалтаас хасаж мансууруулах бодисын ангилалд хамааруулах болжээ. Цагдаа нар Юү А Иний байнга үйлчлүүлдэг эмнэлэгт нэгжлэг хийх үеэр түүнийг кетамин хэрэглэдэг байсан тухай эмчийн тэмдэглэл олжээ. Юү А Инийг ирэх долоо хоногоос сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтад дуудна хэмээн эх сурвалжууд мэдээллээ.

Түүнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нийлүүлсэн тухай тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны сайд О Ю Кён "2022 оны байдлаар БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдээллийн санд сэтгэцэд нөлөөлөх ямар эм, бэлдмэлийг 650 сая удаа бичиж өгсөн тохиолдол бүртгэгдсэн. Мэдээллийн сангаас аль эмнэлэг, ямар хүмүүст хэтрүүлэн олгодог тухай харах боломжтой. Уг мэдээллийн санг ашиглан сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис хэтрүүлэн хэрэглэж байсан 51 хүнийг Сөүлийн цагдаагийн хэлтэст мэдээлсэн. Ноён Ум Хён Шиг тэдгээр 51 хүний нэг. Бид түүнийг жүжигчин Юү А Ин гэж төсөөлөөгүй" гэжээ.

И Сын Ги: Гэрлэлтийнхээ төлөө эрсдэлд ороход бэлэн байна

Жүжигчин И Сын Ги жүжигчин И Да Интэй гэрлэхийн тулд эрсдэл хүлээхэд бэлэн байгаагаа "GQ Korea " сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр "Би гэрлэхээр болсон тухайгаа мэдээлэхдээ маш тайван байсан. Гэрлэхээр шийдээд багагүй хугацаа өнгөрүүлж байна. Түүнтэй гэрлэхээр шийдсэн цагаасаа л би тайвширсан. Тэр намайг үнэхээр сэтгэл санаанаа дарамтад оруулсан эмэгтэй. Маш их хүчин чармайлт гаргаж, миний хажууд байж, надад хайрыг мэдрүүлсэн хүн. Гэхдээ би гэрлэлтийн тухай бичвэр бичиж байхдаа маш их сандарсан.

Одоо би өөртөө илүү итгэлтэй, мөн зоригтой болсон. Энэ бол мэдрэмжийн өөр нэг хэсэг. Би шийдвэрээсээ ухрахгүй байгаа нь тодорхой шалтгаантай. Би гэрлэлтийнхээ төлөө эрсдэлд ороход бэлэн байна" гэжээ.

Түүний сүйт бүсгүй И Да Иний аав хувьцааны залилан хийсэн хэрэгт холбогдож байсан учраас шүтэн бишрэгчдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад буй.

Ok Тэкён Америкийн WME агентлагтай гэрээ байгууллаа

“2PM” хамтлагийн гишүүн жүжигчин Ok Тэкён Америкийн WME (William Morris Endeavour) агентлагтай гэрээ байгууллаа. Тус агентлагт жүжигчин Холланд, Мэттью Макконахи, Америкийн кино найруулагч Ридли Скотт, Квентин Тарантино нар багтдаг билээ.

Магадгүй бид түүнийг Холливудад харах бололтой.

Ким Те Хи татварын албанд шалгагдаж эхэлжээ

Солонгосын үзэсгэлэн гэгдэх Ким Те Хи татварын албанд шалгагдаж эхэлжээ. Гуравдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Ким Те Хи, И Бён Хон, Гвон Сан Ү зэрэг алдартныг татварын албаныхан шалгаж, хөрөнгийн хэмжээг нь тогтоосон тухай “Aju Economy” сэтгүүл мэдээллээ.

2021 онд жүжигчин Ким Те Хи болон түүний харьяалагддаг байсан "LUA" энтертайнментад татварын албаныхан тусгай мөрдлөг явуулжээ. Тус агентлагийг жүжигчин бүсгүйн төрсөн эгч 2009 онд үүсгэн байгуулсан бөгөөд Ким Те Хи тус энтертайнментад 2019 он хүртэл ажилласан байна.

Уг мэдээлэл цацагдсаны дараа Ким Те Хигийн харьяалагддаг "Story J Company" түүнийг татвараас зайлсхийсэн гэх мэдээллийг няцаажээ. Тэрээр агентлагаа солих үед бага зэргийн асуудал үүссэн нь татварын албанд шалгагдах үндэслэл болсон гэв.

“Physical: 100” реалити шоу Солонгос соёлын шинэ давлагааг эхлүүлэв үү...

Өнгөрсөн сард Нэтфликс платформ “Physical: 100” нэртэй Өмнөд Солонгосын нэвтрүүлгийг цацсан нь өнөөдөр дэлхий дахиныг байлдан дагуулж буй. K-pop урлаг, “Parasite” кино, “Squid Game” цувралын дараа реалити шоу төрлийн контент Өмнөд Солонгосын соёлын шинэ давлагааг эхлүүлж магадгүй болжээ.

Нэтфликсийн түүхэнд анх удаа англи бус хэл дээр бүтээгдсэн контентуудын үзэлтийг реалити төрлийн (зохиолгүй) шоу тэргүүлсэн аж. “Physical: 100” шоунд Өмнөд Солонгосын хамгийн хүчтэй, хурдтай 100 залуу хоорондоо маш хүнд хэцүү тэмцээнүүдээр 300 сая воны ($240,000) шагналын төлөө өрсөлддөг.

Тэдгээрийн 23 нь эмэгтэй, 77 нь эрэгтэй бөгөөд тамирчин, олимпын медальтан, тусгай хүчний алба хаагч, аврах албаны ажилтан, фитнесийн багш зэрэг төрөл бүрийн ажил мэргэжилтэй оролцогч байна.

Сүүлийн жилүүдэд Нэтфликс платформд Өмнөд Солонгосын контентууд үзэлтээрээ давамгайлах болсон. Энэ нь 2022 онд тус платформын хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь Өмнөд Солонгосын уран бүтээлүүдийг үзсэн нь статистик тоо баримтаас харагдана. 2015-2021 онуудад Солонгос уран бүтээлчдэд нэг их наяд гаруй воны ($759 сая) хөрөнгө оруулсан Нэтфликс компани энэ онд үүнийгээ улам өргөжүүлэхээр болоод байгаа.

“Солонгосын зохиолгүй шоунууд Нэтфликсийг цацахаас өмнө дэлхийн зах зээлд төдийлөн хүрдэггүй байсан. Бид олон улсын үзэгчдэд илүү ойлгомжтой болгохын тулд зарим нэмэлт засвар оруулсан юм” гэж тус компанийн Солонгос контент хариуцсан дэд захирал Дон Кан тайлбарлажээ.

“Улиг болсон реалити шоуны оддоо үзэж залхсан Америкийн үзэгчдэд энэ шоу шинэ агаартай адил юм. АНУ болон дэлхий дахинд илүү олон Солонгос шоу амжилт олох боломжтой нь эндээс харагдана” гэж Нью-Йорк хотод амьдардаг K-контентын судлаач Регина Ким ярьж байна.

Жисү Парист “Dior” брэндийн загварын долоо хоногт оролцлоо

Ингээд “Dior”-ын бага охин гэгдэх “Blackpink” хамтлагийн гишүүн Ким Жисүгийн зургийг хүлээн авна уу.

Б.Үлэмж

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ3 цаг 23 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа6 цаг 28 минутын өмнөЗасгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна6 цаг 53 минутын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II7 цаг 51 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...7 цаг 57 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо7 цаг 59 минутын өмнөӨнөөдөр морь өдөр8 цаг 33 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв8 цаг 35 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр9 цаг 38 минутын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ9 цаг 56 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно9 цаг 58 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…10 цагийн өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube