"Говь" ХХК нь "Ноолуур хөтөлбөр"-ийн хүрээнд авсан санхүүжилтээр “Таванбогд трейд” ХХК , “Таванбогд фүүдс пицца” ХХК-ийн зээлийг төлж бас хадгаламжинд хийжээ

3/ 15/ 2023    11 цаг 53 минут

Төрийн ордонд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн зарцуулалтын нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.03.15/ үргэлжилж байна.  Өнөөдрийн сонсгол “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар хэлэлцэж байгаа юм.

“Капитал” банк Хөгжлийн банкнаас авсан зээлээ өөрийн эзэмшлийн “Мөнххаан трейд” ХХК-д дамжуулан зээлсэн нэрээр зувчуулжээ

Шинжээчийн дүгнэлтэд “2015 онд ноолуурын салбарынханд эргэлтийн хөрөнгийн зориулалттай 100 хүртэлх тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан зээлдэгч банкинд 6 хувь, дэд зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд 9 хувийн хүүтэйгээр 3 хүртэлх жилийн хугацаатай 11 аж ахуйн нэгжийн төсөлд 56.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Мөн 2018-2019 онд ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар Ноолуур хөтөлбөрийн хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 60 хүртэл хувьд хүргэх зорилгоор 150 хүртэлх тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай зээл олгохоор шийдвэрлэж, 2018 онд 18 аж ахуйн нэгжид 97,8 тэрбум төгрөг, 2019 онд 14 аж ахуйн нэгжид 65.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. 2020 онд Ноолуурын салбарыг дэмжих зээлийг 1 жилийн хугацаатай 44 аж ахуйн нэгжийн төсөлд 63,9 тэрбум төгрөгийг олгосон байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 8 банкаар дамжуулан 89 төсөлд 274 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Арилжааны банкууд Хөгжлийн банкинд нийт зээлээ төлж дуусгасан бол дэд зээлдэгч нарын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 6 зээлдэгчийн 8.8 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй, зөрчилтэй байна.

“Капитал” банк нь Ноолуур хөтөлбөрийн хүрээнд “Мөнххаан трейд” ХХК-д 5 тэрбум төгрөг, ГГТС ХХК-д 5 тэрбум, “Буян колар” ХХК-д 5 тэрбум төгрөг нийт 15 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжилтээр авч дамжуулан зээлсэн. Гэтэл нотлох баримтаар Мөнххаан трейд ХХК-д зээл олгосон нь нотлогдохгүй, Буян колар ХХК-д зориулж авсан 5 тэрбум төгрөгөөсөө 3.5 тэрбум төгрөгийг  дамжуулан зээлж олгосон байна.

Тухайн үед “Мөнххаан трейд” ХХК нь Бишрэлт Холдинг ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд гүйцэтгэх захирлаар А.Чинбишрэлт ажиллаж байсан аж. Данс хөөж шалгахад тус компани нь зөрчилтэй гарсан бөгөөд зээлийн хувийн хэргийг шүүлгэхэд “Капитал” банкнаас тус зээлийн хувийн хэрэг олдоогүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд нийт 5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон компанийн дансны хуулгад тэмдэглэгджээ.

 Хөгжлийн банкны дансны хуулгад гүйлгээ хийгдсэн ч “Капитал” банкнаас нэг ч гүйлгээ хийгдээгүй гэх дансны хуулга гарч ирсэн байна. Тиймээс “Капитал” банкны эрх хүлээн авагч болон захирал А.Ариунболдоос тодруулах ёстой гэжээ.

Хөгжлийн банкны 2015 оны эрсдэлийн үнэлгээгээр “Капитал” банк нь Монголбанкнаас хязгаарлагдсан дүгнэлттэй, өөрийн хөрөнгийн дутагдалтай,  санхүүжилт хийхэд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байхад Хөгжлийн банкны удирдлагын шийдвэрээр зээл олгосон байна" гэжээ.

“Говь” ХХК нь Ноолуур хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ хадгаламжиндаа байршуулжээ

“Говь” ХХК нь “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд дамжуулан зээлээр нийт 5 удаа, өөрийн хамаарал бүхий “Дулаан гэр” ХХК-тай нийлэн 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Мөн Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас шууд зээлээр 163 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

Нийт дамжуулан олгосон зээлээс ХХБ-наас авсан 12.2 тэрбум, Голомт банкнаас авсан 5 тэрбум төгрөгийн зээлээр “Таванбогд трейд” ХХК , “Таванбогд фүүдс пицца” ХХК-ийн зээлийн өрийг үлдэгдлийг төлсөн байна.

Мөн 2015 онд “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийг тоног төхөөрөмжийн зориулалтаар олгосон байтал санхүүжилтээр авсан 8 тэрбум төгрөгийг хадгаламжинд байршуулсан байна.

Энэ нь Голомт болон Хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээг зөрчиж байна. “Голомт” банк нь Хөгжлийн банкнаас тоног төхөөрөмжийн зориулалтаар олгосон зээлийг “Говь” ХХК-д эргэлтийн хөрөнгийн зориулалт гэж санхүүжүүлсэн байна хэмээн шинжээч дүгнэлтээ танилцуулав.

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б. Энхбаяр шинжээчийн дүгнэлтэд үндэслэн Таванбогд групп нь өөрийн компаниудаар дамжуулан Хөгжлийн банкнаас шууд болон дамжуулан зээлэх журмаар 226 тэрбум 692 сая  төгрөгийн зээл авсан гэв. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчийн нэг нь Ц.Баатарсайхан захиралтай "Таванбогд" групп байгаа юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө23 минут 4 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү35 минут 11 секундын өмнөЗалуу судлаачид чуулна53 минут 32 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 27 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 32 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 38 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 50 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 2 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 4 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 12 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 24 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 40 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 цаг 55 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 5 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 47 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 17 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 27 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 29 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 49 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 50 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 55 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 1 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 22 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 24 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 16 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 20 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 28 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 44 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube