Н.Батдарь: Зорчигчид тийзээ эрт захиалснаар хямд авах боломжтой

3/ 15/ 2023    14 цаг 46 минут

 

"МИАТ" ТӨХК-ийн Бизнес, удирдлагын газрын захирал Н.Батдариас нислэгийн чиглэл, тийзний үнийн талаар тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК аль аль чиглэлд нислэг үйлдэж байна?

-МИАТ ТӨХК Сөүл, Токио, Бээжин, Истанбул, Франкфурт чиглэлд нислэг үйлдэж байгаа. Бангкок, Пукет чиглэлд улирлын чанартай нислэг үйлддэг. 2023 оны зуны улиралд Осака, Гуанчжоу чиглэлд нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

-Нислэгийн тийзний дундаж үнийн тухайд?

-Чиглэл бүр өөр. Тухайн өдрийн эрэлт, хэрэгцээ валютын ханшаас шалтгаалж өдөр бүр өөр байгаа. Бээжин рүү хоёр талдаа 1.220.000, Сөүл рүү 1.600.00, Истанбул руу 2.100.000, Франкфурт руу 2.400.000, Токио руу 3.100.000 орчим мянган төгрөгөөр нисэж байна.

 Тийзний үнэ өвлийн улиралд буюу нислэгийн эрэлт хэрэгцээ бага, зорчигч урсгал цөөн үед буурч, зуны улиралд нэмэгддэг зах зээлийн зарчмаар явдаг.

-Монгол Улсын Засгийн газраас Агаарын тээврийн либералчлалыг чухалчилж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ гэсэн бодлого баримталж байна. Энэ хүрээнд тийзний үнэ буурах боломжтой юу. Тийзний үнэд ямар ямар зардал багтдаг вэ?

-Нислэгийн зардлын томоохон хэсгийг түлшний үнэ эзэлдэг. Түлшний үнэ хямд байх үед тийзний 20-25 хувийг эзэлдэг байсан. Одоогийн байдлаар 35 орчим хувийг эзэлж байна. Орос-Украйны дайн өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард эхлэх үед 1 тонн түлшний үнэ 1600 доллар, 2021 оны коронавирусийн халдварын оргил үед 3000 доллар хүрч нэмэгдэж байлаа. Энэ үед нийт зардлын 40 орчим хувийг эзэлж байсан. Одоо түлшний үнэ буурч, 1000-1100 орчим доллар болсон. Өнгөрсөн оны мөн үед 1 ам.доллар 2500 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3550 төгрөгтэй тэнцэж 40 орчим хувиар өссөн. Авиа компаниудын зардалд түлшээс гадна агаарын хөлгийн түрээс, гаднын нисэх буудал, навигацын төлбөр багтдаг. Тэгэхээр долларын ханшаас шалтгаалж үнэ өөрчлөгддөг. Зорчигчид тийзээ аль болох эрт захиалснаар хямд авах боломжтой. 6 сарын өмнө тийзээ захиалах, нислэгийн өмнөх өдөр захиалахад 2-4 дахин үнийн зөрүүтэй. Тэгэхээр зорчигчид эртнээс ажил, амралтаа төлөвлөснөөр тийзээ хямд авах боломжтой.

-Суудлын багтаамжийн тухайд?

-Монгол Улсын Засгийн газраас 2016 оноос хойш агаарын тээврийн либералчлалыг идэвхтэй явуулж, МИАТ ТӨХК суудлын тоог эрс нэмж байгаа. Үүний дагуу зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж, зорчигчдод очих тийзний үнийг бууруулах бодлого баримталж байгаа. Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн либералчлах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх бий бодлого баримталсан нь үр дүнгээ өгч байна.

-2023 оны зуны хуваарьт нислэгийн тийзний үнэ  хэд орчим байх вэ. Урьдчилсан тооцоолол бий юү?

-Өвөл, зуны нислэгийн тийзний үнийн зөрүү 40-50 хувь орчим байдаг. 2023 оны хувьд огцом өсөхгүй гэсэн хүлээлт байна. Өнгөрсөн сард Монгол Улс БНСУ хоёрын агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт орсон. Өрсөлдөөн эрс нэмэгдэж байгаа учир суудлын тоо эрс нэмэгдэнэ. МИАТ ТӨХК БНСУ-руу 7 хоногт 20 удаагийн нислэг үйлдэх зөвшөөрөлтэй. Мөн 2023 оны тавдугаар сард БИОНГ 787-9 буюу 292 хүний суудалтай, өргөн их биеттэй, хамгийн сүүлийн үеийн том оврын онгоц түрээсээр авч ашиглана. Ийнхүү суудлын багтаамж нэмэгдсэнээр тийзний үнэ буурна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Суудал ашиглалтын тухайд?

-Дэлхийд дунджаар суудал ашиглалт 80-аас дээш хувьтай байж ашигтай ажиллах боломжтой болдог. МИАТ ТӨХК 2019 онд 74 хувь, 2022 75.5 хувь, 2023 онд 77 хувьд хүргэх зорилт тавьсан.

 Эх сурвалж: ЗТХЯ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө56 минут 14 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 9 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 27 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цагийн өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 6 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 12 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 24 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 35 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 37 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 45 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 57 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 14 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 28 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 38 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 20 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 50 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 1 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 3 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 22 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 24 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 28 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 34 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 55 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 57 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 50 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 53 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube