ХБ: “Ноолуур хөтөлбөр”-өөс “Ханбогд Кашмер” ХХК болон түүний хамаарал бүхий компани нийт 82 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

3/ 16/ 2023    10 цаг 19 минут

 

Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэх судлах 3 дахь шатны сонсголоор өчигдөр “Ноолуур хөтөлбөр-2019”-ийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр олгосон төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд өөрийн болон хамаарал бүхий компаниар дамжуулан багагүй санхүүжилт авсан “Ханбогд Кашмер” ХХК-ийн зээлийн зарцуулалтын талаар хэлэлцлээ.

“Ноолуур хөтөлбөр-2019”-ийн хүрээнд 14 аж ахуйн нэгжид 64 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Үүнээс “Ханбогд Кашмер” ХХК нь 25 тэрбум төгрөгийн зээл авсан. Хувьцаа эзэмшигч нь болон гүйцэтгэх захирлаар Ч.Ганцэцэг ажилладаг. Тус компани нь Хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд хамаарал бүхий компаниудаараа дамжуулан нийт 77 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд үүн дээр үүн дээр шуудаар 5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Шинжээчийн гаргасан тооцоогоор “Ханбогд Кашмер” ХХК болон түүний хамаарал бүхий “Монгол микрон Кашмер” ХХК  нь Хөгжлийн банкны эх үүсвэрээс нийт 82 тэрбум төгрөг авсан байна.

Зөвхөн “Ханбогд Кашмер” ХХК нь” Ноолуур -2019” хөтөлбөрийн хүрээнд авсан 25 тэрбум төгрөгөөс 8 тэрбум төгрөг хадгаламжинд байргуулж, 13 тэрбум төгрөгөөр өмнөх зээлээ хаасан нь Голомт банктай байгуулсан зээлийн гэрээгээ зөрчжээ.

Ханбогд Кашмер ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг: Манай компани анх удаа 13 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй зээлийн энэ хөтөлбөрийн хүрээнд Голомт банкаар дамжуулан барьцаа хөрөнгөө тавьж аваад цаг хугацаанд нь графикийн дагуу төлсөн.

 УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээрээ өмнөх зээлээ хааж, хадгаламжиндаа байршуулсан талаараа эхлээд тайлбар өгнө үү?

Ханбогд Кашмер ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг: Манай компанийн хувьд нийт үйлдвэрлэлийнхээ 90 хувийг экспортоор гаргадаг, 500 гаруй хүн ажилтантай. Олон мянган малчин, эмэгтэйчүүд манай компанийн ард байдаг.  Гэтэл шинжээч нар ийм буруу дүгнэлт гаргаж, 70 гаруй тэрбумын зээл авсан гэж олон нийтэд мэдээлэл цацаж байгаа нь эмгэнэлтэй. Бараг арилжааны хүүгээр энэ зээлийг авсан. Тухайн үед ХААН банк том зээлдэгч гээд 13 хувийн хүүтэй зээл санал болгосон. Хугацааны хувьд л 6 сар илүү байсан. Энэхүү зээлийг авснаар экспорт 30 хувь, ажлын байр нэг дахин нэмэгдүүлсэн. Монголд 60 сая ам.долларын экспорт хийж чадсан. Энэ хөтөлбөрийг цааш ид ч хэрэгжээсэй гэж бодож байна. Манай хамгийн том өрсөлдөгч энэ зах зээлд тоглогч Хятад улс үйлдвэрлэгчдээ дэмжиж хүүгүй зээл, экспортын бүтээгдэхүүнд нь 15 хувийн хөнгөлөлт олгодог. Бид ийм өндөр хүүтэй зээл авдаг ч олон улсын зах зээлд гарч, жил бүр экспортоо 30 хувиар нэмж байна.  Бид тухайн жилдээ 800 тонн ноолуур худалдаж авсан. Зээл хөөцөлдсөөр байтал ноолуур худалдаж авах хугацаа дууссан учраас банкинд нь 8 тэрбумаа хадгалаад үлдээсэн. Дэлхийн бүх брэндүүд манай кашмерийг хүлээн зөвшөөрдөг. Гэрээгээ нэмж байна. Манай компани Дарханд 10 га газарт Италийн том компанитай нийлж үйлдвэр барих гэж гадаадын хөрөнгө оруулалт татаж байна. Банкны өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл явуулахад үнэхээр хүндрэлтэй байдаг. Засгийн газраас дэмжиж байгаа нь сайшаалтай. Гэхдээ 13 хувийн хүү гэдэг бага биш. Манай компани түүхэндээ далан хэдэн тэрбумын зээл авч үзээгүй. Барьцаа хөрөнгөндөө ажилчдынхаа байр орон сууцыг хүртэл тавьсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Ханбогд кашмер” ХХК нь “Монгол микрон кашмер” ХХК-тай ямар холбоо, хамааралтай вэ?

“Ханбогд Кашмер ХХК”-ийн захирал Ч.Ганцэцэг: "Монгол микрон кашмер" ХХК-тай манай компани  хамааралгүй бөгөөд мөнгө төгрөг шилжүүлсэн зүйл байхгүй. "Монгол микрон кашмер" ХХК-ийн захирал нь манай дүү. Гэхдээ тусдаа аж ахуйн нэгж. Одоо ямар ч хамааралгүй.

Б.Энхбаяр: “Ханбогд кашмер” компани нь “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд 2015 оны  9 дүгээр сарын 2-нд 4 тэрбум төгрөгийн зээл авсан уу?

“Ханбогд Кашмер” ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг:  Тухайн үед дөрвөн тэрбум төгрөгийн зээл аваад төлсөн. Өнөөдрийн сонсголд 2018 оны зээл асууна гэж бодоод төлснөө бэлдээд ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Ханбогд кашмер” компани 2016 оны зургаадугаар сарын 22-нд ноолуур хөтөлбөр-2015 -ын хүрээнд ноолуурын салбарын тоног төхөөрөмж шинэчлэх гэж таван тэрбум төгрөг авсан уу?

“Ханбогд Кашмер” ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг: Тоо харж байж хэлэхгүй бол санахгүй байна. Ямар ч гэсэн зээлийн үлдэгдэлгүй

Б.Энхбаяр:Ноолуур хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 29-нд 35 тэрбум төгрөгийн зээл авсан нь үнэн үү?

“Ханбогд Кашмер” ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг: 25 болон 13 тэрбум төгрөг нийлээд 35 тэрбум төгрөг болж байгаа байх. 

Б.Энхбаяр:2019 оны 12 дугаар сарын 24-нд 25 тэрбум төгрөгийн зээл авсан уу?

“Ханбогд Кашмер” ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг: Нийтдээ л 35 тэрбум төгрөг байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Ханбогд кашмер 2014, 2015, 2016, 2018,2019 онд авсан нийт зээлийн дүнг нэгтгэж үзүүлье. Хөгжлийн банкнаас шууд болон дамжуулж авсан зээлийг нэгтгэж ярьж байгаа учраас “Монгол микрон кашмер” бас гарч ирж байгаа юм. “Монгол микрон кашмер” ХХК-ийн захирал Ч.Баттогоо, Н.Ариунаа нарыг таних уу?

“Ханбогд Кашмер” ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг: Ч.Баттогоо бол миний төрсөн дүү. Н.Ариунаа нь дүүгийн маань эхнэр, ямар албан тушаал хашдагийг нь мэдэхгүй. 

Б.Энхбаяр:Танай компаниас Н.Ариунаа руу шилжүүлсэн гүйлгээ бий юу?

Ханбогд Кашмер ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг: Байхгүй.

Б.Энхбаяр:Монгол микрон кашмер ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хамаарал бүхий байдлаас харвал одоогийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь Ч.Баттогоо юм байна. Өмнө нь эзэмгич байсан буюу хасагдсан 100 хувь хувьцаа эзэмшигч нь Ч.Ганцэцэг гэсэн байна. Энэ та мөн үү?

Ханбогд Кашмер ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг: Мөн. 2000 оны эхээр байгуулаад дүүдээ өгсөн. Түүнээс биш үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Таны хамаарал бүхий компанийг харья. “Ханбогд” ББСБ 100 хувь, “Ханбогд кашмер” ХХК 100 хувь, “Ханбогд” корпораци 100 хувь, “Дархан Алтантуул” ХХК 70 хувь, “Фэрст класс трейд” ХХК 40 хувь гэж байна. “Монгол микрон кашмер”-ийн хувьцаа эзэмшлийн бүртгэлийн лавлагаагаар Ч.Ганцэцэг эзэмшиж байсан мэдээлэл байна. 2005 оны 1 дүгээр сард та болон таны дүү Ч.Баттогоо хамт үүсгэн байгуулсан.

2017 оныг хүртэл Н.Ариунаа нь захирлаар ажиллаж байсан аж. Энэ компанийн  хувь 22 тэрбум төгрөгийн шууд зээлтэй.

Таны болон таны дүүгийн компаниуд шууд болон дамжуулан зээлэх байдлаар Хөгжлийн банкны эх үүсвэртэй хэчнээн төгрөгийн зээл авсан бэ гээд гаргаж ирэхэд 77 тэрбум төгрөг гэж гарч байгаа юм. Шинжээч ийм байдлаар нэгдсэн дүн танилцуулсан. Танд хамаагүй гэсэн учраас ахиад “Монгол микрон кашмер”-ийн зээлийг ярих шаардлагатай болж байна. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллагаар дамжсан гэж байсан Тус компаниас Хөгжлийн банкнаас шууд авсан зээлийн зарцуулалтыг харвал зээлдэгчийн данснаас захирал Ариунаа нь шууд 2.1 тэрбум төгрөгийг бэлэн зарцуулалтаар авч, өөрийн хувийн дансанд орлогдсон гэсэн дүгнэлт байна. Гэрчээр дуудагдсан хүн маань хамаарал бүхий байдлаа үгүйсгэсэн учраас энэ бүхнийг ярих хэрэгтэй боллоо

Тухайн үед энэ гүйлгээг хянасан шинжээч тайлбарлаад өгөөрэй

Шинжээч: Монгол микрон кашмер нь Хөгжлийн банкны шууд зээлийн багцаас 2 зээл авсан. 2018 онд 456 сая иен болон 5 тэрбум төгрөгийн зээл. Хөгжлийн банкнаас 14,2 тэрбум төгрөгийн зээлээс 2.6 тэрбум төгрөгийг гадагшаа шилжүүлсэн. Н.Ариунаа нь 10 удаагийн гүйлгээгээр 2,1 тэрбум төгрөгийг дотоод хэрэгцээ гэж зарлагдсан. Тухайн цаг огноогоор өөрийн дансанд орлогоджээ. Ингээд "Нэксус финанс инвестмент" ББСБ-д хийсэн байгаа юм. Тиймээс дансны хуулга бусад баримтыг үндэслээд зээл зориулалт бус гэж гарсан.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно16 минут 58 секундын өмнөТэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн францчууд ажил хаялт зарлалаа25 минут 32 секундын өмнөЛ.Алтанцэцэг Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө43 минут 51 секундын өмнө Шольц манай үеийн хамгийн туршлагатай Ерөнхийлөгчийг нэрлэв1 цаг 9 минутын өмнөПУТИН: Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг үндэс болгон авахыг санал болгов1 цаг 12 минутын өмнөБ.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг1 цаг 19 минутын өмнөЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг зарлалаа1 цаг 34 минутын өмнөБ.Оргил: Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй санагддаг1 цаг 40 минутын өмнөМонгол дорнын зурхай1 цаг 54 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 9 минутын өмнөЧуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө3 сар 23. 18:15Залуу судлаачид чуулна3 сар 23. 17:44JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ3 сар 23. 17:11Mөнгөний нийлүүлэлт өслөө3 сар 23. 16:06Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 сар 23. 16:00ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 сар 23. 15:48Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 сар 23. 15:36Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 сар 23. 15:34Г.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 сар 23. 15:26Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 сар 23. 15:15Б.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 сар 23. 14:58Хүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 сар 23. 14:43С.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 сар 23. 14:34Хойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ3 сар 23. 13:51Б.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ3 сар 23. 13:21ДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна3 сар 23. 13:11УЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн3 сар 23. 13:09Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан3 сар 23. 12:50Боловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү3 сар 23. 11:48Сонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна3 сар 23. 11:43Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ3 сар 23. 11:38ХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна3 сар 23. 11:16АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна3 сар 23. 10:14Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10
 Facebook Twitter Youtube