Монголчууд чанартай зам барьж чаддаг ч замын тендерийн босгыг Монгол компани давдаггүй

3/ 17/ 2023    9 цаг 21 минут

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.03.16/ авто замын салбарын зөвлөх инженер, техникийн ажилчид, замын компанийн удирдлага,ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал, санал санаачилга, шийдлийг сонсож, ярилцсан байна.

Авто замчид сайдад хандан дараах асуудлыг тавьсан байна. 

-Авто замын тусгай зөвшөөрлийн зарим шаардлагыг багасгаж, зөвлөх үйлчилгээг илүү боловсронгуй болгох,

-Төсвийн норм, тарифыг шинэчлэж, илүү уян хатан болгох. Учир нь 2019 оны төсвөөр 2023 онд зам барих боломжгүй. Энэ хугацаанд дизель түлш, цемент, арматурын үнэ өдөр өдрөөр өсдөг. Ковид-19 цар тахлын үед хамгийн их хохирсон нь замчид. Жишиг цалин, тарифыг инфляцтай уялдуулан нэмж өгөх,

-Замын тендерийн босгыг монгол компани давахгүй байна. Монголчууд зам чанартай барьж чаддаг. Жишээлбэл, 100 км барих замын тендер зарлагдлаа гэхэд 15-20 км-ээр нь хуваах байдлаар шийдэж өгөхийг хүсэв. Түүнчлэн тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй  нэгдсэн уулзалт хийж, санал бодол, гарц шийдлээг нь хуваалцаж байгаагүйд шүүмжлэлтэй хандаж байлаа.

-Зам, тээврийн хөгжлийн төв  ТӨҮГ, эрдэм, шинжилгээ судалгаагаа сайн хийж, төрийн хөндлөнгийн хяналт тавих,

-Авто замын томоохон бүтээн байгуулалтад Монгол компаниа түлхүү оруулж өгөхийг,

-Монгол Улсын 21 аймгийн авто замын засвар арчлалт /АЗЗА/-нуудын бүтэц зохион байгуулалт, цалин хөлс муу учир амь тээж л оршдог. Ийм болохоор мэргэшсэн инженерүүд тогтохгүй байна. Тэгэхээр засвар арчлалтын чанар муу байдаг. Үүн дээр бодлогын чиглэлээр дэмжиж ажиллахыг,

-Авто замд орчин үеийн технологиудыг маш сайн судалж, эрэмбэлж, хэрэгжүүлэх боломжоор хангах,

-Гаднын улсад завод, зам гүүрийн инженерүүд бүгд тусдаа байдаг. Замын компани, инженерүүдээ төрөлжүүлэн, хөгжүүлэх шаардлагатай,

-Хувийн хэвшлүүдэд төрийн байгууллагын мэдээ, мэдээлэл хүрэхгүй байна. Сайдын зөвлөлдөө хувийн хэвшлийнхий төлөөллийг оруулж өгөхийг,

-Авто замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, судалгааны инститүттэй хамтарч, оролцоог сайжруулах хэрэгтэй зэрэг саналаа хэллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 онд 550 км орчим зам, 500 у/метр гүүр ашиглалтад оруулахаад төлөвлөсөн. Олон жил гацсан Дарханы замыг бүрэн ашиглалтад оруулна. Тэгэхээр 2023 онд замчид илүү хариуцлагатай байж, чанартай замыг богино хугацаанд барих ёстой. Мөн авто замын норм, нормативыг шинэчлэх, авто замын зураг төсөл, магадлал боловсруулахдаа алдаатай, хайнга ханддаг алдааг нэн түрүүнд цэгцлэх, замын гүйцэтгэл, хяналтаа дутуу тавьдаг алдааг нэн түрүүнд засна.

Замаа чанартай барьж, авто замаа хайрлаж, даац хэтрүүлэхгүй байхад онцгойлон анхаармаар байна. Даац хэтрүүлэн тээвэр хийснээс үүдэж иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирдог. Тэгэхээр засвар арчлалтаа сайн хийж, даац хэтрүүлсэн  тээвэр хийсэн жолооч, ачаа илгээгч, хүлээн авагчдад хариуцлага тооцно.  

Авто замчдын чуулга уулзалтаа ойрын хугацаанд хийж, үр дүн гаргах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, төрийн албан хаагчдыг хүнд суртал гаргахгүй та бүхний санал гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

 Бид чанартай зам барьж, байгуулах гэсэн ганц л зорилготой.  Замын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, засвар арчлалтад онцгой анхаарч, хууль эрхзүйн хүрээнд боломжит хувилбараар шийднэ. Шинээр барьж байгуулах бүтээн байгуулалтын мэдээллийг нээлттэй, ил тод өгч, тендер сонгон шалгаруулахдаа уян хатан нөхцөлтэй болгоно.

Эргээд та бүхнээс  өндөр хариуцлага нэхнэ. Зураг төсөл, буруу хийх, хийснийг нь хянаагүй хяналтын инженерүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулна. Хөндлөнгийн хяналтыг сайжруулж, ШУТИС, БНСУ, ОХУ, БНХАУ-д замын инженер бэлтгэх, мэргэшүүлэхэд залуучуудаа убодлогоор ямагт дэмжинэ. Төр, хувийн хэвшил хамтдаа байж, нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Төр давуу эрхтэй байж болохгүй. Цаашид улс хөгжих тусам замын салбарын эрэлт, хэрэгцээ өснө. Төр, хувийн хэвшил харилцан ойлголцож, чин сэтгэлээсээ хамтран ажиллавал үр дүн заавал гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 26 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 38 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 57 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 29 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 35 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 41 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 53 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ4 цаг 5 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ4 цаг 6 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 15 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 26 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 43 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 58 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга5 цаг 7 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 49 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 19 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 30 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 32 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 51 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 53 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 58 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ8 цаг 3 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 24 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 26 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube