Энэ долоо хоногт K-Pop ертөнцөд юу болов

3/ 17/ 2023    17 цаг 19 минут

“EXO” хамтлагийн гишүүн  Ду Кёнсүү цомгоо гаргана

Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцөд алдар нэрээ цуурайтуулсан хамтлаг бол “EXO” билээ. Тэгвэл хамтлагийн гишүүн Ду Кёнсүү бие даасан уран бүтээлээ гаргахаар болжээ. Тэрээр энэ талаараа “Би удахгүй цомгийнхоо зураг авалтыг хийх гэж байна, хүлээж өгөөрэй. “ЕХО”-г ч бас хүлээж өгөөрэй” хэмээн цахим хаягаараа дамжуулж мэдээлжээ.

 

“BTS” хамтлагийн гишүүн Пак Жимин соло эргэн ирэлтээ хийнэ

“BTS” хамтлагийн гишүүн Пак Жимин , “Blackpink” хамтлагийн Ким Жисү нар дөрөвдүгээр сарын 2-нд нэгэн зэрэг “SBS” телевизийн 'Inkigayo' хөгжмийн нэвтрүүлэгт оролцох аж. Харин Жимины хувьд гуравдугаар сарын 31-нд “Music Bank” нэвтрүүлэгт оролцож, “Like crazy”, “Set me free pt.2” зэрэг дууныхаа үзүүлбэрийг үзүүлэх юм байна.

Түүний бие даасан “Face” цомог гуравдугаар сарын 24-нд олон нийтэд цацагдах билээ. Мөн тэрээр “VOGUE” сэтгүүл цомгийнхоо тухай “Өөрийн дотоод мэдрэмжээ гүнзгий ойлгож, зөвхөн чин сэтгэлийн түүхүүдээ агуулахыг хичээсэн. Намтар шиг цомог боловч энэ цомгийн дууг сонссон хүн бүр өөрийн түүх мэт хүлээн авч, тайвшрал мэдэрнэ гэж найдаж байна. RM ахын өнгөрсөн оны сүүлээр гаргасан соло цомогт багтсан дуунууд нь намайг унадаг дугуй унах хүслийг төрүүлдэг гэж би өмнө нь хэлж байсан. RM ахын цомгийг дугуй унахдаа сонсоод, дуртай кафедаа ирж суугаад миний цомгийг төвлөрч сонсвол таны тэр өдөр төгс өдөр болно гэдэгт итгэж байна” гэв.

 

Сон Хэ Кё, Хан Со Хи нар “The Price of Confession” драмын гол дүрд тоглохоор болжээ

2022 оны наймдугаар сард Сон Хе Кё найруулагч Ли Юн Бокын шинэ кинонд тоглоно гэсэн мэдээлэл анх гарсан. Алдарт найруулагч “Sweet Home”, “Mr. Sunshine” зэрэг бүтээлд ажилласан юм. Мөн оны арванхоёрдугаар сард Хан Со Хи дээрх бүтээлийн эсрэг дүрд тоглоно хэмээх цуурхал дэгдэв.

“The Price of Confession” драмд Сон Хе Кё энгийн, аз жаргалыг мөрөөддөг урлагийн профессор Ан Юн Сүгийн дүрд тоглохоор болжээ. Тэр урьдчилан таамаглах аргагүй хүн амины хэрэгт татагдаж, түүний амьдрал бүрэн өөрчлөгдөнө. Харин хэн ч мэдэхгүй нууцлаг хатагтай Мо Юны дүрд Хан Со Хи тоглох юм байна. Тэрээр нийгэмд харш ханддаг учраас бүгд түүнээс айдаг. Мо Юн зөвхөн Юн Сү өмнө сул дорой зангаа гаргадаг аж.

Тэгвэл гуравдугаар сарын 16-нд Хан Со Хи өөрийн инстаграмдаа уг киноны постерыг байршуулсан байна.

 

“Aespa” хамтлаг тавдугаар сард эргэн ирэлтээ хийнэ

“SM” энтертайнментын гаргасан “Aespa” охидын хамтлаг тавдугаар сард эргэн ирэлтээ хийхээр болжээ. Агентлагаас “MyDaily”-д өгсөн мэдэгдэлдээ “Aespa” тавдугаар сард эргэн ирэлтээ хийхээр бэлдэж байна. Та бүхэн тэсэн ядан хүлээж байгаарай” гэжээ.

Тус хамтлагийн удахгүй гарах бүтээл нь тэдний 2022 оны долдугаар сард гарсан "Girls" цомгийн дараагаар бараг жилийн дараа гаргаж буй анхны эргэн ирэлт болно. Мөн өнгөрсөн сард хийсэн “SYNK: Hyper Line” тоглолтын дараагаар тэд хэд хэдэн цоо шинэ дуу зохиожээ.

Гэхдээ “Aespa” хамтлагийн эргэн ирэлт нэг сараар хойшилж магадгүй байна.

 

Жүжигчин Юү А Иний эмчийг пропофол хэтрүүлэн хэрэглэсэн хэрэгт буруутгав

Өмнөд Солонгосын жүжигчин Юү А Ин пропофол, марихуан, кокайн, кетамин зэрэг мансууруулах үйлчилгээтэй бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Тэгвэл түүний эмч ч мөн пропофолыг хэтрүүлэн хэрэглэсэн болохыг цагдаа нар илрүүлсэн аж. Түүнийг энэ сарын 13-ны өдөр баривчилж, 16-нд шинжилгээнд хамруулжээ.

Тодруулбал, тус эмч Ганнамд эмнэлэг ажиллуулдаг гэнэ. Тэрээр жүжигчний сайн найз бөгөөд Юү А Инийг пропофолоор хангадаг байсан байж болзошгүй аж. Юү А Иний төлөөлөгч нэгэн мэдэгдэлдээ "Юү А Ин арьсны өвчтэй. Тэр зүүнээс айх эмгэгтэй учраас эмчилгээний явцад л тайвшруулах эм хэрэглэхийг хүссэн" хэмээх тайлбар өгсөн байдаг.

Алдартан нэг удаад ойролцоогоор хоёр шингэн унц буюу 60 мл орчим мансууруулах бодис буюу нийт 150 унц буюу 4400 мл пропофол хэрэглэснийг шалгалтын явцад тогтоожээ. Тус эмийн бодисыг нэг удаад хэрэглэх эмнэлгийн тун 0.15-0.3 (5-10мл) унц байдаг аж.

Түүнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нийлүүлсэн тухай Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны сайд О Ю Кён "2022 оны байдлаар БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдээллийн санд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг 650 сая удаа бичиж өгсөн тохиолдол бүртгэгдсэн. Мэдээллийн сангаас аль эмнэлэг, ямар хүмүүст хэтрүүлэн өгдөг тухай харах боломжтой. Уг мэдээллийн санг ашиглан сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис хэтрүүлэн хэрэглэж байсан 51 хүнийг Сөүлийн цагдаагийн хэлтэст мэдээлсэн. Ноён Ум Хён Шиг тэдгээр 51 хүний нэг. Бид түүнийг жүжигчин Юү А Ин гэж төсөөлөөгүй" гэжээ.

 

Жэнни “Calvin Klein” брэндтэй хамтарсан зургуудаа дэлгэв

"Blackpink" хамтлагийн гишүүн Жэнни дебют хийсэн цагаасаа хойш давтагдашгүй дүр төрхөөрөө олны анхаарлыг татсан. Тэгвэл түүний “Calvin Klein” брэндтэй хамтарсан сурталчилгааны зургууд цацагдаж, дахин шуугиан дэгдээв.

 

“The Glory” цувралын эргэн тойронд

“Netflix” дээр тавигдсан эхний долоо хоногтоо 124 сая цагийн үзэлт авсан “The Glory” цувралын хоёрдугаар бүлэг дуулиантай байна. Тус драм англи хэлээр биш ч эхний 28 хоногтоо хамгийн их хандалт авсан цуврал жагсаалтын Топ-9-т оржээ.

“The Glory” киноны хамт олон зураг авалт эхлэхээс өмнө бүх жүжигчдээ сурагч байхдаа хүүхэд дээрэлхэж, асуудал гаргаж байсан эсэхийг нь шалгасны эцэст гэрээгээ хийжээ. Киноны продюсер, найруулагч Ан Гил Хо гадаадад сургуульд байхдаа адилхан Солонгос хүүхдүүдээ дээрэлхэж зоддог байсан цуурхалд өртжээ. Тэрээр Филлипинд сурагч солилцоогоор сурч байх үедээ найз охиныг нь ангийн хүүхдүүд нь дооглож, тохуурхдаг гэдгийг сонсоод тэвчилгүй өөр хүүхдэд яг адилхан шарх өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан юм.

Тодруулбал, “Найруулагч Ан 1996 онд Филиппинд суралцаж байхдаа найз охинтой байсан. Тэрбээр найз охиноо өөрөөс нь болоод бусдын элэг доог болж буйг сонсоод уур бухимдлаа бусдад гаргасан тохиолдол бий. Тиймээс найруулагч хохирсон хүмүүсээс чин сэтгэлийн уучлал гуйж, боломж гарвал биеэр уулзах, утсаар холбогдох замаар үүнийгээ илэрхийлэх хүсэлтэй байна” гэж түүнийг төлөөлдөг хуулийн фирмээс гаргав. Харин хохирогч “Тухайн үед Аныг оролцуулаад нийт 15 хүн тэнд байсан. Тэр найз охиныг нь хэн шоолсныг биднээс асуугаад хариулахгүй бол хутгалахаар сүрдүүлж, дараа нь бүлэглэж зодсон. Зодуур хоёр цаг орчим хугацаанд үргэлжилсэн. Хэрвээ Ан зөв амьдарч байсан бол би үүнийг ил гаргахгүй байлаа. Гэвч тэр “The Glory” цувралаараа дээрэлхэлт дэглэлтийн талаар нийгэмд хичээл зааж эхэлсэнд нь би бухимдаад илчлэхээр шийдсэн юм” гэжээ.

Түүнийг ингэж бичсэний дараа эхлээд Ан буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байв. Дараа нь Аны найз охин байсан эмэгтэй энэ талаар хэвлэлд “Найзууддаа шоолуулах нь тийм ч ноцтой зүйл байгаагүй. Би үүнийг жирийн тоглоом шоглоом гэж хүлээж авч байсан. Намайг шоолсны төлөө ийм үйлдэл гаргахыг мэдсэн бол би түүнд энэ талаар хэлэхгүй байсан юм” хэмээн ярьсан байна.

 

Жүжигчин Ча Жү Ён "The Glory" кинонд “нүцгэлсэн” тухайгаа ярив

Жүжигчин Ча Жү Ён тус кинонд Чой Хэ Жоны дүрийг бүтээсэн. Түүний бүтээсэн дүр нэлээн шуугиан дэгдээж буй. Тэрээр "Би өнөөдрийг хүлээж байлаа. Нүцгэн зураг авах хэсгийнхээ талаар би зохиолч, найруулагчтайгаа хамгийн их ярилцсан. Хэ Жоны дүрийг бүтээхээр болсон цагаасаа эхлэн үүнийг хийх ёстой гэдгээ мэдэж байсан. Хэ Жон өөрөө хөх томруулах мэс засалд орсон гэдгээ хэлдэг. Гэхдээ би тийм зүйл хийгээгүй учраас олон хүмүүс тэр хэсэгт CG (компьютер график) орсон эсэхийг сонирхож байна.

Гэхдээ би хувцсаа тайлаагүй гэж хэлэхээс илүүтэй энэ миний бие гэж хэлмээр байна. Энэ бүрхэг сонсогдож байж магадгүй л дээ. Нүцгэлдэг хэсгүүд дээр орлон тоглогч болон CG ашигласан. "The Glory"-ийн хоёрдугаар бүлэгт маш их хүчин чармайлт гарсан чухал хэсгүүдийг бичсэн. Би ямар ч шалтгаангүйгээр зүгээр л хувцсаа тайлаагүй. Жэ Жүнтэй хамт усанд ордог хэсэгт орлон тоглогч ашигласан. Гэхдээ цамцаа тайлдаг хэсэгт миний бие гардаг. Гэхдээ үүнд CG ашиглан зарим газруудад засвар хийсэн" гэжээ.

Тэгвэл цувралд Ли Сара эцэг эхийнхээ сүмийн зооринд хар тамхинд мансуурч, хий үзэгдэл хардаг хэсэг дээрх жинхэнэ могой аж. Жүжигчин энэ талаар “Могойтой хэсэг CG биш, амьд могой байсан. Намайг хэвтэж байхад найруулагч могой ирлээ гэж хэлсэн. Тэгээд дээшээ хартал хайрцаг дотор үнэхээр том могой байв” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

”The Glory” драмын жүжигчид W Korea сэтгүүлээ гарчээ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө39 минут 23 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү51 минут 30 секундын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 10 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 43 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 49 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 55 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 7 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 19 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 20 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 29 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 40 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 57 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 12 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 21 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 3 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 33 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 44 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 46 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 5 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 7 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 12 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 17 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 38 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 40 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 33 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 36 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 44 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube