Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-24 нд нийтлэгдсэн байна.

Б.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг

3/ 24/ 2023    7 цаг 20 минут

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Тойм.mn вэбсайтын хамт олонд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Мичидмаа гэдэг. Би урлагийн онол судлаач, багш мэргэжилтэй. Одоогоор МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль-Хүмүүнлэгийн ухааны сургуулийн харьяа утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш. Үүнийхээ хажуугаар дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж хувиараа куратор хийдэг.

-Урлаг судлаач тэр тусмаа орчин үеийн гэх контемпорари урлагийн судлал, шүүмж салбарын тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч, урлагийн шүүмж ер нь яагаад чухал вэ?

-Юуны өмнө эхлээд урлаг судлаач гэж хэн бэ гэдэг дээр нарийн тайлбар өгье. Дэлхий дахинд академик боловсрол, мэдлэгийг түгээж буй их сургууль, судалгааны институтэд урлаг судлал ихэвчлэн “Humanities” буюу хүмүүнлэгийн ухааны салбарт харьяалагддаг. Зарим тохиолдолд их сургууль бус урлагийн академид судалгааны тэнхимүүд байх ба үүнд урлаг судлалын салбарынхан орж ажиллаж болно. Монголд урлаг судлал, урлаг судлаач гэх нэршил хэтэрхий ерөнхий яваад байдаг. Уг нь хөгжим судалдаг бол “хөгжим судлаач-musicologist”, дүрслэх урлаг төвтэй урлагийн түүх судалдаг бол “урлагийн түүхч-art historian” гэнэ. Харин урлагийн онол судалдаг бол “урлагийн онолч-art theorists”, соёлын шүүмж рүү чиглэн судалгаа хийдэг бол “соёлын шүүмжлэгч-cultural critic” гэх мэт тодорхой нэршил өгөөд явчихмаар.

Контемпорари урлагийн тухайд гэвэл дэлхийд анх 1940-1950 онд хүчтэй түрэн гарч ирсэн постмодернизмын цаг үеийн урлаг гэдэг, 70-аад жил үргэлжилж байна. Үндсэндээ бидний одоо цаг үеийн төлөөллийг илэрхийлсэн уран бүтээл болгоныг дээрх урлагийн төрөлд хамруулж үздэг. Өнөөдөр зарим судлаач пост-контемпорари эрин үе эхэлсэн гэж бичиж байна. Монголд анхны контемпорари уран бүтээлчдийн буухиа 1990-ээд оноос зах зээлийн нийгэм рүү шилжсэн цаг үетэй давхацдаг. Ер нь энэ цаг үед хэсэг бүлэг нөхөд нийлээд гэв гэнэт л контемпорари нэртэй, сонин содон уран бүтээл гаргаж эхлээгүй юм билээ. Социализмын үед зөвхөн нам төрийн захиалгаар бүтээл туурвих бус модернист шинж бүхий шинэ уран бүтээл хийгддэг тухай судлаач Ц.Уранчимэг номдоо тэмдэглэсэн байдаг. Тиймээс манайд контемпорари урлаг жам ёсоороо хөгжиж яваа гэж би үздэг. Харин сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр шүүмж, бичвэр ховрын бараа гэдэг шиг л мэр сэр үзэгддэг, бараг сураггүй болсон гэхэд хилсдэхгүй.

-Ер манайд урлаг судлаач ховор байна гэх болж, үүний сөрөг тал нь юу вэ?

-Судлаач хоёр янз байдаг. Нэгдүгээрт нийгэм, шинжлэх ухааны онолыг хамарсан институтийн хүрээнд судалгаа хийдэг судлаач бий. Энд ихэвчлэн соёлын шүүмжлэгч, урлагийн онолчид багтана. Хоёрдугаарт зөвхөн тухайн уран бүтээлчийн бүтээлд зориулан мэргэжлийн шүүмж, анализ бичдэг судлаач. Монголд аль, аль нь өнөө цагт ховордсон.  Энэ бол судлаач хүний нийгэмд эзлэх байр суурь, ажил мэргэжлийн цалин хөлстэй холбоотой. Цэвэр судлаачаар дагнаад амьдарна гэвэл манайд бараг боломжгүй. Тиймээс хүмүүс судлалын салбарыг сонголгүй ихэвчлэн урлаг соёлын менежмент, галерейн менежмент, куратор, арт дилер гэх мэт мөнгө илүү олох чиглэл рүү яваад байна.

Өнөөдөр Монголд кураторын ажил нэг үеэ бодвол давгүй хөгжөөд байх шиг. Гэхдээ куратор болон судлаач хоёрын хооронд асар том ялгаа бий. Монголд мэргэжлийн бус хүн өөрийгөө куратор гэж зарлаад явдаг. Уг нь судлаач эсвэл уран бүтээлч суурьтай хүн энэ ажлыг илүү утга учиртай хийнэ. Өнгөрсөн 2022 оны Венецийн Биенналд гэхэд Солонгосын багийнхан урлагийн салбарын нэр хүндтэй профессороор куратор хийлгэсэн байсан. Тиймдээ ч тус баг зохион байгуулагч, үзэгч олноос маш том сайшаал, талархал хүлээсэн.

-Үзэсгэлэнгээ гаргаж буй бүтээлчдэд кураторын арга барил хэрхэн нөлөөлдөг мөн уран бүтээлчид чиглүүлэгчтэй ажиллахын давуу тал юу вэ?

-Тус мэргэжил нь урлагийн салбарт, соёлын салбарт, мөн байгаль орчны салбарт задардаг. Соёлын салбарт музей, түүхэн дурсгалт соёлын өв рүү түлхүү холбогдож ажиллана. Урлагийн салбарт галерейтай илүү уялддаг. Кураторын ажил үндсэндээ уран бүтээлчийн шинэ гаргах гэж буй бүтээлд чиглүүлэг өгөх, үзэсгэлэнгийн концепт хамтдаа боловсруулах, үзэсгэлэн зохион байгуулах, бүтээлүүдийг хамт дэглэх, эцэст нь бүтээлийн анализ бичвэр бичих гэсэн дараалалтай явдаг. Куратортой хамтарч ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж чанаржина. Гар нийлж чадвал бүтээлийн чанар, үнэлгээ ч нэмэгддэг. Энэ нь нэг төрлийн ментор шиг ажил шүү дээ. 

-Сүүлийн үед манайд нэлээд хөгжиж буй медиа арт урлагийн онцлог нь юу вэ?

-Медиа урлаг, дижитал урлаг дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна. Энэ бол урлагийн бүтээл болон үзэгч хооронд интерактив холбоо үүсгэх боломжийг нээсэнтэй шууд холбоотой. Зүгээр нэг ханан дээрх зураг, эсвэл орон зайд байрлах баримал хараад зогсохгүй бүхэл бүтэн зааланд таазнаас шал хүртэл байрлуулсан элдэв дуу дүрслэл, эффект харж зогсох нь үзэгчдэд илүү таван мэдрэхүйгээ ашиглах, урлагийн бүтээл ойлгох, танин мэдэх боломжийг олгодог.

-Уран бүтээлч Б.Бат-Эрдэнийн “Амилалт” үзэсгэлэнгийн тухай, түүний уран бүтээлийн талаар...?

-Уран бүтээлч Бааг буюу Бат-Эрдэнэ саяхан “Resurrection” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ “B contemporary art gallery”-д толилуулсан. Бат-Эрдэнэ инстолляц болон медиа урлагийн бүтээл хослуулж ажилладаг сонирхолтой уран бүтээлч. Инстолляц бүр нарийн чимхлүүр ажиллагаатай, төмөр гагнуурын элемент их орсон харагдсан. Үзэсгэлэнд хоёр төрлийн медиа урлагийн бүтээл дэлгэгдсэн байсан. Бүтээл тус бүрийн концепт дээр нарийн фокуслаж илүү шинжлэх ухаанч хандсан санагдсан.

-Тэгвэл контемпорари урлагийн гол ялгарах онцлог нь юу юм?

-Контемпорари урлагийг өнөөдөр, одоо цагт үйлдэж буй урлагийн бүтээлүүд гэж ойлгож болно. Дотроо салбарлаад нийт 40 гаруй төрөлд задарчихсан баялаг урлагийн төрөл. Судлаачид олон янзын тодорхойлолт өгдөг. Германы уран бүтээлч Жосеф Бойс 1940-өөд онд “Хүн бүр уран бүтээлч болох боломжтой” гэж хэлсэн удаатай. Би энэ үгийг контемпорари урлагийн тодорхойлолтод нэлээд дөхнө гэж үздэг. Учир нь энэ урлагийн нөөц хязгааргүй бөгөөд яаж бол яаж илэрхийлэх боломжтой бараг л дүрэм үгүй гэмээр. Уран бүтээлчийн авьяас, ур чадвар нэгдүгээрт тавигдах бус бүтээлийн концепт хэр сонин содон байх нь эхэлж яригддаг. Тиймээс контемпорари урлаг хэн бүхэнд нээлттэй.

Б.Үлэмж

5


Сэтгэгдэл (5)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



195.176.29.132Зочин   • 5 сарын 9. 22 цаг 11 минут

Facebook deeree yamarch sudalgaa baigui bueeluudiig shuumjildeg yum bnle. Uneheer meregjiliin bus sanagdsan

192.82.73.15Зочин   • 3 сарын 24. 20 цаг 59 минут

yag yamar chigluuleg hiideg yum bol uran buteelchid busdaar chigluulegdeed baival bie daasan chanart n nuluulohgui baigaa

103.26.193.73Зочин   • 3 сарын 24. 9 цаг 29 минут

yamar tsarailag busgui be dugaariig mdhg hun bnuu tamineee

66.181.161.137Зочин   • 3 сарын 24. 8 цаг 31 минут

Ямхр үзэсгэлэнтэй бүсгүй вэ

192.82.80.198Зочин   • 3 сарын 24. 9 цаг 27 минут

heleed uhev, photoshop bish bgaa



ШИНЭ МЭДЭЭ

Н.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...15 минут 58 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ38 минут 38 секундын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн56 минут 30 секундын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 19 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу1 цаг 50 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 3 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 21 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 23 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 23 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 31 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 11 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 17 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 32 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо3 цаг 45 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно3 цаг 53 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 8 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 33 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж4 цаг 51 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо5 цаг 38 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн5 цаг 48 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо5 цаг 48 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан5 цаг 52 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан5 цаг 58 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 14:03О.Чинзориг: Өрсөлдөх чадварын индекс хамгийн бага гарсан ч төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа6 сар 8. 14:01
 Facebook Twitter Youtube