Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-14 нд нийтлэгдсэн байна.

Ж.Мэндбаяр: “Томоотой байгаа биз нөхөр минь” гээд байхад би 10 тэрбум төгрөгийн өрийг яаж барагдуулах юм

4/ 14/ 2023    15 цаг 25 минут

“Глоб”-ын Ж.Мэндбаяртай хохирол, хэргийнх нь талаар товч ярилцлаа. Тэрбээр шүүхээс оноосон 10 жилийн хорих ялыг биеэр эдэлж, 2015 онд эрх чөлөөтэй болсон ч хэдхэн хоногийн өмнө “ялтай байх хугацаа” нь дуусгавар болсон юм.

-Таныг шүүхээс оноосон ялыг биеэрээ бүрэн эдэлж эрх чөлөөтэй болсон гэж ойлгодог. Гэтэл “ялтай байх хугацаа” нь сая дууссан гэх юм. Ямар учиртай юм бэ?

-Ялыг дутуу эдэлсэн бол тэнсэнгээр хугацаанаас нь өмнө сулладаг. Би шүүхээс оноосон 10 жилийн ялаа биеэрээ бүтэн эдэлсэн. Гараад иртэл дахиад 8 жил ялтай хугацаа тооцно гэсэн. Ингээд л харагдахгүй ч “гав” зүүж дөнгөлсөн юм. Жишээ нь, нэг газрын захирлын сонгон шалгаруулалтад орлоо. Гэтэл ялтай гэдэг тодорхойлолт гаргаж ирээд болзол хангахгүй гээд хассан. Солонгосчуудтай гайгүй өндөр түвшинд юм хийж хохирлоо барагдуулах гэхээр бичиг баримтад нь ялтай гэдэг тодорхойлолт хавсаргадаг. Цаад толгой компани нь ийм CV-тэй хүн авахгүй гэнэ. Эрүүгийн цагдаагийн газраас дуудна. Яваад очихоор “томоотой байгаа биз нөхөр минь” гээд л явуулна.  Ийм байхад би 10 тэрбум төгрөгийн өрийг яаж барагдуулах юм. Ямар нэгэн бизнес хийж байж барагдуулна биз дээ. Бизнес хийе гэхээр надад компани байхгүй. Компани байгуулахаар данс өгдөггүй. За тэгвэл сайн төсөл гаргаад хуучин компаниа нээгээд “Глоб” нэрээр нь явуулъя гэхээр данс нь хаалттай. Би  яаж өр төлөх юм бэ. Тэгээд томоотой байгаарай гээд байдаг. 2023 оны  дөрөвдүгээр сарын 10-нд найман жил нь дуусч, ялын хугацаа дууслаа.

-Бизнес хийх бүх боломжоо хориглуулсан ч та гараа хумхиад “томоотой” суугаад байх хүн биш дээ.

-Одоо бор амьдралынхаа төлөө юм юм хийгээд явж байна. Том ширээний ард сууж байгаа боловч өдрийнхөө талхны мөнгийг эргэлдүүлэх санаатай амины сууц барьж, хүүхэдтэйгээ зарж байна. Хүүхэд, эхнэрийнхээ далбаан доор амьдраад л явж байна. Бүх юм хасахаас эхэлж байна. Хасахаас эхлээд тэг дээр гарч ирэх боломжгүй. Бүх юм хаалттай байна надад. Би сая Цагаан сараар хэвийн боов хийлээ. Маш гоё амттай болсон. Монголд нэг номерын боов болсон юм биш үү. Энэ ажлаа бизнес болгох гээд зүтгэж байна. Яг энэ технологиороо боорцог хийх гэж байна.

-Та суллагдаж гарч ирээд “Глоб”-ын хөрөнгийг үнэгүйдүүлж, өр төлбөр барагдуулах ажиллагаа зохион байгуулсан талаар ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

- 12 тэрбум төгрөгийн хохирол тогтоогоод 20 тэрбум төгрөгийн хөрөнгө хурааж авсан. Гэтэл 4 тэрбум төгрөгөөр үнэлээд 2 тэрбумаар зарсан байдаг. Хөрөнгийг үнэгүйдүүлж, буулгахын тулд 7 удаа дуудлага худалдаанд оруулсан. Хуулиараа бол хоёр удаа л байх ёстой байхгүй юу. Гурав, дөрөв, тав, зургаа, долоо гэж байхгүй. Гурав дахь ажиллагаа нь гэхээр хохирогчдод өгнө. Энэ үнээр авах уу. Авахгүй бол эзэнд нь буцааж өгнө. Ингээд дуусах ёстой ажил. Гэтэл ийм олон дуудлага худалдааг санаачилгаараа зарлаж явсаар 7 дахь дуудлага худалдаан дээр “Мөнгөн гүүр” гэдэг барилгыг бараг зүгээр шахуу авсан байх жишээтэй. Төр өмнүүр орж, нийт 50 хувийн төлж, өөрөө ч хохирчхоод сууж байна. Төр хохирсон, би хохирсон, 1200 хүн хохирсон. Энд хэн ч хожоогүй. Би ямар төрийг өгөөд аль гэсэн биш. Хангалттай хөрөнгө нь байхад би санаа зовохгүй шүү дээ. Би өөрөө хохирлоо барагдуулсан бол шүүх хурлаас өмнө дуусгах байсан. Гэтэл торны цаана хийчхээд шүүх хурал хийсэн. Гадаа байвал хохирлоо барагдуулчих гээд байсан. Хүрээний бузрыг яривал далай гэдэг шиг энэ хэргийн тухай ярих юм бол 80 өдөр ярина.

-Та хэргээ дахин шалгуулах талаар хандсан уу?

-Сайн цаг хүлээгээд байж байна. Анхан шатны шүүх дээр намайг ялласан хүн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болсон. Тэр хүн би муухай юм хийсэн гэж хэлэхгүй биз дээ. Одоо хэрэг задрах бүх нөхцөл бүрдсэн. Хэрэг биш гэдэг нь тодорхой болчихсон.

-10 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж хасахаас биш тэгээс эхлэхийн тулд юу хийхээр төлөвлөж байна?

-Бизнес хийхийн тулд асуудал хаана байгааг хайх ёстой байхгүй юу. Жишээ нь түгжрэл, утаа. Тулгамдсан асуудлууд руу ямар их мөнгө зарж байна. Хотын даргын мэдэлд 420 тэрбум, түгжрэлийн сайдын мэдэлд 330 тэрбум нийлээд 750 тэрбум байна. Дахиад жижиг, сажиг гээд их наядаар төгрөг зарцуулж байна. Үнэндээ нэг удаа л ийм хэмжээний мөнгө зарцуулаад дуусгах асуудал. Надад маш олон шийдэл байна. Асуудал гэдэг чинь өөрөө эрэлт. Тэр асуудлыг шийдэх шийдэл нь нийлүүлэлт. Тэр нийлүүлэлтийг хэн хийх вэ гэхээр хувийн хэвшил хийнэ. Одоо бол төр хийж байна. Надад түгжрэлээ өгчих би жилийн дотор шийдээд өгье. Жилийн дараа түгжрэлийг мартъя. Гэхдээ би мөнгө авахгүй зөвхөн удирдаж өгье.

Одоо төрд туслах, төрийг дэмжих ажлыг ерөөсөө ярихгүй байна. Эв нэгдэл байхгүй. Эв нэгдэлгүй улс чинь юу хийж шийдэх юм. Ард түмэн, төр хоёр нь голын хоёр эрэг дээр гарсан. Дундуур нь үер явж байдаг. Хэзээ ч бие биедээ сайн хандахгүй салаавч өгөөд зогсож байна. Төр нь, яг нарийн яриул аргадаад байдаг. Төрийн нэг даргын үг хэлсэн бичлэгийн доор яв, зайл, огцор, хужаа... гээд хэдэн мянган хараал. Энэ их үзэн ядалт хаанаас гарсан юм. Бухимдлаас, бухимдал хаанаас гараад байгаа юм. Тулгамдсан асуудлаас...

Өдөр болгон тулгамдсан асуудалтай нүүр тулж байгаа ард түмэн одоо үзэн ядаж байна. Сонсохгүй, харахгүй, хэлэхгүй сонгууль хүлээсэн улсууд байна. Төр хийх гэж байгаа ажлаа ойлгуулж чадахгүй байна. Би Ж.Сүхбаатар сайдыг хүртэл хэлсэн. Өөрөө шийдэл гаргаж чадна гэж ойлгоод яваад байна чадахгүй. Аптек түгжрэл үүсгэж байна гэж яриад баахан баалуулаад чимээгүй болсон. Дараа нь оршуулга түгжрэл үүсгээд байна гээд балбуулж байгаад чимээгүй болсон.

- “Би шийдлийг чинь гаргаад өгье” гэж та хэлж байна.Тухайлбал, яг ямар шийдэл танд харагдаад байгаа юм бэ?

- Аптекаасаа эхэл, амархан шүү дээ. Зөвхөн аптек төдийгүй жишээ нь, би гутал засвар хаана байдгийг мэдэхгүй эндээс машинаа унаад их сургууль явах гэж байна. Их сургуулийн гутал засвар гэж дээр үед байсан даа. Гэтэл байхгүй болсон гэнэ. Сураг авсан сансарт нэг байдаг гэнэ. Тийшээ явахаас гээд сууж байна. Үйлчилгээ хүнээс хол байна гэсэн үг. Гутал, хувцас, цаг засвар, түлхүүр олшруулдаг газар, гэр ахуйн цахилгаан барааны засвар гээд хүний өдөр тутмын хэрэглээг нэг дор төвлөрүүлээд жижигхэн ахуйн үйлчилгээний төвүүдийг байгуулаач. Хотод байгаа моргуудаа хаагаад хувьд шилжүүл, хотын захад газар өгчих. Энэ түгжрэлээсээ санхүүжилтийг нь гаргаад өгчих, гэхдээ эргэн төлөгдөх нөхцөлтэй. Тэртэй тэргүй алга болж байгаа мөнгийг хүүгүй өгчих, 3-10 жилийн хугацаатай. Сарын дараа бүх моргийг та нар барьж дуусгана шүү гээд мөнгө өг. Энэ ахуйн үйлчилгээг та нар автобусны буудал болгон дээр бариарай гээд мөнгийг нь өг. Сарын дараа хотын гаднаас оршуулга хөдөлнө, хүссэн хүсээгүй. Сарын дараанаас сул хөдөлгөөн хийдэг машинууд татарна. Уг нь, сайд нь илүү хараад байна. Зөв яриад тэмүүлээд, эрмэлзээд байна. Учир шалтгааныг олох гээд байна шүү дээ.

Тэр ахуйн үйлчилгээг би баръя. Тэгээд хувийн хэвшилд хүлээлгээд өгье. Барьсныхаа хөлсийг авбал би 10 тэрбумаа төлчих гээд байна. Ингэхээр төр, хохирогч хоёр хохиролгүй болно. Би маш том ачаагаа нуруунаасаа аваад данстай болно. 10 тэрбум төгрөгийг төлөх амархан уу гэж асуугаад байгаа. Ийм л амархан байхгүй юу миний хувьд. Энэ бол сая ярьж байгаад гаргасан шийдэл. Энийг би хийе. Гэтэл надад түгжрэлийг 50 хувиар бууруулах өөр нэг төсөл байж л байна. Хувийн хэвшлийн манлайллыг бий болго. Төр битгий оролц. “Анод”-ын Д.Энхтөр сар бүр тэтгэврийнхээ 300 мянган төгрөгийг хохирол барагдуулахад өгдөг гэсэн. Хэдэн мянган жил гэвээ тооцоо гаргаад ярьж байна лээ. Тэгж төлөх юм бол хэдэн удаа амьдрах ёстой юм. 10 тэрбум гэдэг бол яг үнэндээ инээдэмтэй тоо Н.Даваа, Д.Энхтөр бид нарт бол. 10 тэрбум төгрөгийн бизнес хийх аргыг мэдчихсэн улсууд шүү. Дээрээс нь яавал гэмт хэрэг болдог юм. Яавал олзлогдож, алдаа болдог гэдгийг бүгдийг нь мэдэж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.88.181Иргэн   • 6 сарын 26. 10 цаг 37 минут

Тэр үеийн нөхцөл байдлыг ойлгож, төсөөлөхөд хадгаламж зээлийн хоршоодууд, банкуудтай өрсөлдөх хэмжээнд гарч ирсэн байх. Банкууд улс төрийн намуудыг санхүүжүүлдэг, лоббигоо ашиглаад захилга өгч хадгаламж зээлийн хоршоодыг дампууруулах, дарах ажиллагаа зохион байгуулсан болов уу? Туг тахигдсан хүмүүсийн нэг нь Ж.Мэндбаяр гэж бизнесмен байж гэж харагдаж байна. Сайн цаг ирэхээр бүх зүйл сөхөгдөх байх даа.

202.126.88.221Зочин   • 4 сарын 18. 16 цаг 29 минут

Одоо үлээж болнодоо хө Амьд гэрчүүд нь байжл бна

202.9.40.108Зочин   • 4 сарын 17. 20 цаг 08 минут

Манай нэг найз одоо болтол энэ нөхрөөс 5 сая гаруй төгрөгөө авч чадаагүй гэсэн..схан бүт үсрэх юм аа..тэр үеийн 5 сая ч одооны 50 саятай тэнцэх блгү

103.26.194.241Зочин   • 4 сарын 17. 16 цаг 01 минут

Emiin sangui bair barag baih ch gvi, hudlaa tom tom baagaad huvhai luivarchin ium baij

77.140.21.3Зочин   • 4 сарын 16. 12 цаг 45 минут

Худлаа хар ***** чинь нэг хэсэг шорон ярьж бүлт2 шаасан одоо Даваа Энхтөр хоёртой би адилхан гэж шааж бн хахаха чи бол тэр 2 хүний боовны үс за

203.91.115.52Зочин   • 4 сарын 15. 11 цаг 25 минут

Луйвардсан мөнгө нь баргалжилдээ одоо нахих нь шээс чинь

64.119.16.239амар   • 4 сарын 15. 10 цаг 41 минут

хадгаламж зээлийн хоршооэыхоо хохирол болох 6 сая төгрөгөө авалгүй 15 жил боллоо хүүг нь бодвол их л мөнгө болох байх хүүг нь байгаа зүгээр мөнгөө л авмаар бна олон хүний нус нулмис болгочихоод амнаас чинь ийм үг гарч чхдаж бна уу үнэхээр аавынхаа нэртэй адилхан жудагтай юм хохиролоо барагдуулаад наад магтаалаа сонс . Яаж ичихгүй иншэж пялдага зан гаргаж тэрийг нь хэдэн алиа салбадаа нар нь дэмжиж чадаж бнаа оы гутчихлаа



ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 39 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 1 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 8 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 19 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 46 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 58 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 18 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 31 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 36 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 42 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 50 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 14 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 30 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 37 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 27 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 29 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 42 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 2 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 21 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 36 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 41 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 45 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 48 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 27 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цагийн өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 15 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 46 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube