Израил, Орос, Сумъяабазар, МУИС ...

4/ 20/ 2023    6 цаг 47 минут

Миний санал бол хотын даргын албан тушаалд өөр хүнийг томилж хот төлөвлөлт, барилга байшин, замын асуудлыг хариуцуулья.

2023.04.19.

Ирэх жилийн УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажил хэдийнэ эхэлжээ. Одоо эрх баригчид сонгуулийн хуулийг санаа зорилгодоо нийцүүлж найруулдаг эхний үе шат ид үргэлжилж байна. Сонгууль бүрийн өмнө тэгдэг уламжлалтай. Энэ удаад намын удирдлага, тэдний хүрээлэл УИХ руу жагсаалтаар шууд явж орохоор тооцоолжээ. Гишүүдийн тоог 152 ч юмуу болгоно. Баталгаатай нь дээр биз. Төрийн ордондоо багталцаж байвал олуулаа суугаад хэрэлдэж л байг. Харин ингэхийн тулд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Эхэндээ “Өөр аргагүй юм шиг байна” гэж алсуур цухуйлгаж байснаа хэдхэн хоногийн өмнө ард түмнээсээ санал асуух болоод явчихлаа. Нэгэнт дээдэс хүссэн тул энэ бүгд зөв зүйтэйг нотолж өгөх Үндсэн хуулийн онол, цэцийн дүгнэлт, хуулийн гаргалгаа, мэргэжлийн судлаачид, зардал мөнгө бүгд бэлэн. Сөрөг болон жижиг намуудад суудалолдох магадлал нэмэгдэх учраас дагаад намирч буй. Харин бид ямар санал өгөх бол ёс төдий юм.

Харин би энд олон жил бодож явсан, эсвэл саяхан толгойд орж ирсэн, мартсан байсан санаа, саналуудаасаа ганц нэгийг хэлсүгэй. Гарзтай юм биш. Зарим нь “глобал”, зарим нь гудамжинд таардаг тагны түвшний, бараг “улны” сэдэв, этгээд, марзан, эсвэл нэлээд бодож боловсруулсан байж болох.

х                             х                                х

Израил улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1967 оны 11-р сарын 22-ны 242-р тогтоолын дагуу Палестины эзлэгдсэн газар нутгаас цэргээ гаргах ёстой гэж дэлхийн улсууд хэдэн арван жилийн турш шаардсаар сүүлдээ залхсан мэт орхижээ. Израилчууд үл тоож, АНУ-аас жил тутам авдаг хэдэн тэрбум долларын цэргийн тусламж, бэлэн сойсон 100 шахам цөмийн цэнэгт хошуу хоёртоо эрдэж Палестин байтугай тэднийг дэмжсэн арабын улсуудыг хааш нь ч хөдөлгөхгүй өдий хүрсэн байна. Бүхэл бүтэн жаран өнгөрөх нь. Одоо цэргийг нь гаргаж нутгийг нь буцааж өгүүлэх саналтай хэвээрээ явдаг.

х                             х                                х

ОХУ зорилгодоо хүрсэн бол Украинд хийж буй байлдааны ажиллагаагаа бушуухан дуусгах хэрэгтэй. Оросууд хаана хүрээд зогсох, тэдний хувьд ялах, ялагдахын шалгуур юу болохыг би мэдэхгүй, гагцхүү гадаад, дотоодгүй харааж ерөөж байгаачлан энэ том гүрэн задарч бутраад том хүч чадлаа алдах юм бол Монгол Улсыг тусгаар тогтоож буй хоёр хөршийн тэнцвэр алдагдана. Бидэнд найдвартай ар тал гэж үгүй болно. Урдуур орж хамгаалах тухай бол ярилтгүй.

х                             х                                х

Хамтралын хурлаар малын саравч барих талаар хэлэлцэх гэтэл банз байхгүй тул шууд социализм байгуулах асуудал руу орлоо гэдэг шиг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатарын амьдралын зөв зохион байгуулж, барилгажилт, газар олголт, зам, дэд бүтцийг эмхэлж цэгцэлж чадахгүй болмогцоо зөвхөн аварга том төслүүд, их наяд төгрөг, тэрбум доллароос доошоо юм ярихаа больжээ. Сүүлдээ бяр амтлагдаж “Хотын түгжрэлийг шийдэхэд их гүрнүүдийн шахалт, лобби орохыг би хувьдаа зөвшөөрөхгүй” хэмээн даналзсан байна. Монгол Улсын нийслэлийг улам ихээр түгжрүүлэх хорон санаа өвөрлөсөн их гүрнүүдийг сайхан илчилсэн үү?  

Нийслэлчүүд ээ, энэ хүнийг яавал газарт буулгаж үндсэн ажлыг нь хийлгэх вэ? Миний санал бол хотын даргын албан тушаалд өөр хүнийг томилж хот төлөвлөлт, барилга байшин, замын асуудлыг хариуцуулья. Надад хэд хэдэн нэр байгаа боловч энэ удаад хилийн чанадад амьдарч байгаад саяхан буцаж ирсэн иргэн Цоггэрэлийн Уянгыг нэрлэе. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ховдын засаг даргаар хаанаас ч юм нэг эмэгтэйг олоод илгээсэн шигээ одоо нийслэлийн ИТХ-д суугаа, бүгд хотын хурган дарга нарын суудлыг эзэгнэж давхар давхар куртик нөмөрсөн мануухайнууддаа намын даалгавар өгч томилуулахад яагаад болохгүй гэж?

Харин Сумъяабазарынхаа зиндааг бууруулахгүйгээр Засгийн газарт нийслэл Улаанбаатарыг төлөөлсөн сайдаар томилж оруулья. Том том яриад сууж байг. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг бол шууд хал, тэгээд ч УИХ-ын гишүүнтэйгээ үлдэх учраас уйлж дуулаад байхгүй.

х                             х                                х

Нийслэлийн түүхэн төвд үлдэж хоцорсон хамгийн үнэ цэнэтэй, гарын таван хурууг ч гүйцээхгүй хэдхэн барилгын нэг - МУИС-ийн 1-р байрыг нурааж өндөр цамхагаар солихоо аль хэдийнэ шийдчихээд энэ хавар гэнэт зарлаж ажлаа эхлүүлэх гэж байгааг хууль, дүрмийн дагуу таслан зогсоох хэрэгтэй. Бүр анхнаасаа хичээлийн ба оюутны байрууд, багш нарын орон сууцтайгаар төлөвлөж монголын ууган их сургууль ирээдүйд өргөжиж хөгжихөд хангалттай орон зай үлдээснийг Д.Лүндээжанцан, С.Нямзагд, Ц.Балхжав нарын гараар, газрын наймаагаар алга болгочихоод одоо кампус энэ тэр гэж худлаа ярихаа болиосой. Мартсанаас, их, дээд сургуулиудыг хотоос гаргана гэсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын удаа дараачийн мэдэгдлүүд хаачив?

[Үргэлжлүүлнэ]

 
1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.26.195.141Зочин   • 5 сарын 15. 18 цаг 54 минут

Компус яриад 30 жил өнгө идлээ. Одоо боль. Тарган улс төрч хэзээ боловсролд хайртай болсон юм.



ШИНЭ МЭДЭЭ

Аудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв6 минут 11 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ12 минут 54 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна16 минут 48 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...46 минут 54 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 10 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 28 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 50 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 21 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 34 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 52 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 54 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 54 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 2 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 42 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 48 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 3 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 16 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 24 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 39 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 4 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 22 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 9 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 18 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 19 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 23 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 29 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27
 Facebook Twitter Youtube