Хүний эрхийн зөрчлийг арилгах спикерийн даалгавар

5/ 18/ 2023    9 цаг 56 минут

Монгол Улсад өнөөдөр тулгамдаж буй асуудал маш их бий. Хил гааль, өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийн өсөлт, цалин тэтгэврийн хэмжээ гээд нэрлээд байвал мөд дуусахгүй урт жагсаалт гарна. Гэвч энэ бүхнээс хамгийн чухал буюу нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол Хүний эрх юм. Нийгмийн харилцаанд орох бүрд л хүний эрхийн тодорхой хэмжээний зөрчил үүсэж, зарим нь маргаан дагуулж, нийгмийг талцуулж байгаа нь нууц биш. Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаанууд ч гэсэн манай улсыг хүний эрхийн байр нэлээд хойшоо ухарсныг хэлээд өгнө. Гэвч бид өнөөх л богино зайн улс төр, бод, богийн махны үнээ ярьсаар, мэтгэлцсээр сууна.

Харин яг ийм л цаг үед спикер тун чиг мэдрэмжтэй уулзалт нэгийг хийж. Тэр нь юу гэвэл Их хурлын дарга УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон ХЭҮК-ын гишүүдийг дуудаж уулзжээ. Ингэхдээ орон нутгаар явахад хүний эрхийн зөрчилтэй гомдлууд тасраагүй, түүнд нь төр захиргааны байгууллагаас хариу өгдөггүй гэдгийг хатуу сануулсан байна. Мөн ХЭҮК дээр хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхтэй холбоотой гомдлууд хав дарагдаж байгааг ч хэлээд авч. УИХ-ын дарга “ХЭҮК-ыг сонгон шалгаруулалтаар байгуулж, бие даасан байдлыг хангаж, Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангаж, хүний эрх зөрчигдөж буй газар бүрд очиж, хяналт шалгалтыг хийж, ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байх шаардлагатай. Манай улс Хүний эрх хамгаалагчийн тухай хуультай болсноороо хүний эрхийн индекс өссөн үзүүлэлттэй гарсан. Харин энэ онд буурах хандлага ажиглагдаж байгааг Европын Холбооны Элчин сайд нар анхааруулж байна. Ийм учраас Улсын Их Хурлаас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэлийг өгч байна” гэсэн байна. Нэг ёсондоо өрөөндөө суугаад, бичиг цаас хоорондоо шидэлцээд байлгүй газар дээр нь очиж ажилла гэсэн даалгаврыг өгчээ.

Үнэхээр ХЭҮК гэж жилийн эцсээр тайлан гэж хэтэрхий зузаан материал гаргахаас хэтрэхгүй болсныг олон нийт хэлж байгаа. Дээрээс нь сүүлийн жилүүдэд гарч байгаа, шүүхээр шийдэгдэж байгаа хэргүүд ч олон нийтийг айдаст автуулж байгааг нуух аргагүй. Тиймээс энэ бүхнийг зөөллөхийн тулд Их хурлын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд нь хүний эрхийн зөрчил гарч байгаа газруудад хүрч ажиллаж чадах юм бол нийгэмд эерэг ойлголт төрүүлнэ. Харамсалтай нь манайханд нэгэн том дутагдал байдаг. Дарга нар нь үүрэг, даалгавар өгөөд л байдаг, доод нөхөд нь тэгсхийгээд аргалаад өнгөрөөдөг. Гэвч хүний эрхийн зөрчил, гомдол мэдээлэлтэй холбоотой энэ ажилд олон нийт ч гэсэн анхаарал хандуулж, холбогдох байгууллагынхныг олигтойхон ажиллахыг шаардах хэрэгтэй. Тэгж байж хаана хүний эрхийн зөрчил ихээр гарч байна, түүнийг хэрхэн арилгах, цаашид энэ мэт зөрчлүүд гаргахгүй байх тал дээр бодлого боловсруулан ажиллахад дэмтэй болно. Ямар ч байсан энэ ажлын эхлэл болгож УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг өгөөдөхлөө. Харин эцсийн дүнг сайн гаргахын тулд холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хичээж, олон нийт хүч нэмэх хэрэгтэйг дахин сануулъя. 

Т.Хөвсгөл

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Аудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв1 минут 57 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ8 минут 40 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна12 минут 34 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...42 минут 40 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 6 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 24 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 45 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 17 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 30 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 48 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 50 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 50 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 58 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 38 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 44 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 59 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 12 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 19 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 35 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 59 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 18 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 5 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 14 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 15 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 19 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 24 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27
 Facebook Twitter Youtube