Архангай: Дэлхийн шилдэг 50 зураачийн нэг, усан будгийн зургийн мастер Д.Батнасан

5/ 26/ 2023    7 цаг 13 минут

Дүрслэх урлагийн түүхэн дэх иxэнx зураач тосон болон шороон будгаар зурж гаршсан байдаг бол усан будгаар дагнан зурдаг  уран бүтээлчид түүxийн цаг үе бүxэнд тун цөөнд тэмдэглэгдэн үлджээ. Учир нь усан будгаар зурсан зургийг дахин засварлах боломжгүй. Усан будгийн бүтээл яг л яруу найраг шиг. Тухайн зураач хүний сэтгэл хөдлөлөөр маш хурдан бүтдэг ажээ. Тиймээс зураач Д.Батнасан усан будгийн зургийг түлхүү сонирхож ирсэн байна.

Монголын усан будгийн зургийн мастер Д.Батнасан олон улсын Усан будгийн нийгэмлэгээс зохион байгуулсан “International triennial WATER color & SPIRIT-II" уралдаанд оролцож “Бэлэг” бүтээлээрээ дэлхийн шилдэг 50 уран бүтээлчийн нэгээр шалгарсан чансаатай зураач юм. Тус зураг нь хөдөө талын малчин жаалууд холоос ирсэн бэлгээ задлахаар яарч, догдолж, бужигнаж байгаа бүлтгэр олон багачуудыг тэр агшин, сэтгэл хөдлөлтэй нь яг л бодит мэт зурсан байдаг гэнэ.

Зураач, урлаг судлаач Д.Батнасан эх орныхоо нүүдлийн ахуй соёл, байгаль, монголчуудын уламжлалт соёл, хөдөө нутгийн эгэл жирийн амьдрал ахуйн сэдвээр голчлон уран бүтээл туурвидаг. Байгалийн нууцлаг төрхийг өнгө будгаараа “хөгжимдөх” мэт түүний бүтээлүүд Гуанжоугийн хувийн уран зургийн галерей, Бээжин, Хөх хотын урлагийн музей, Кувейтийн угсаа залгамжлах хунтайж Шейх Наваф Аль-Ахмед Аль-Жабер-Аль-Сабахтын уран зургийн галерей , Япон, Солонгос, Америк гэх мэт олон газар хадгалагдаж, олны мэлмийг баясгажээ.

Тэрээр 1991 оноос хойш гадаад дотоодод бие даасан 16 үзэсгэлэн, хамтарсан 20 гаруй үзэсгэлэн гаргасан аж. Түүний 2004 онд гаргасан “Хүндэтгэлийн сав" хувийн уран зургийн галерей Монголын анхны хувийн галерей байв. Тухайн үедээ зураачдын бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах болон худалдан авагчидтай холбох гүүр болсон юм. Мөн Үзэгчдийн урлагийн боловсролд зориулсан "Сонгодгуудыг сонсохуй" 56 цуврал нэвтрүүлэг хийсэн нь үзэгч сонирхогчдод чухал мэдээлэл болсон билээ.

2021-2022 онуудад "Дөрвөн цагийн Хангай" арт плейнэрийг зохион байгуулж, Хангай нуруу орчмоор монголын байгалийн зургийн нэр алдартай 30 орчим зураачтай хамтран уран бүтээл туурвисан. Тэрээр энэ төслөө олон улсын төсөл болгохоор зорьж буй. Үзэх яруу найраг болсон уран зургийн ертөнцөд түүний оруулсан гавьяа тоймгүй их билээ.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.16.64Зочин   • 5 сарын 27. 23 цаг 11 минут

Энэ ч аргаггүй мундаг хүн байнаа. Бурхан зүг орой доо.



ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг15 минут 40 секундын өмнөД.Амарбаясгалан: Төрийн албан хаагчдыг цомхотгох биш суларсан орон тоог царцаах маягаар цөөлнө20 минут 46 секундын өмнөАТҮТ-тийн дэд захирал асан Х.Баярхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв30 минут 22 секундын өмнө"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, өчигдөр дахин томилсон үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"42 минут 57 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв50 минут 4 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ56 минут 47 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна1 цаг 1 минутын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...1 цаг 31 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 54 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн2 цаг 12 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй2 цаг 33 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу3 цаг 5 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ3 цаг 18 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ3 цаг 36 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цаг 38 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цаг 38 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 46 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов4 цаг 26 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ4 цаг 32 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 47 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо5 цагийн өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно5 цаг 7 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй5 цаг 23 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 48 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж6 цаг 6 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 53 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн7 цаг 2 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо7 цаг 3 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан7 цаг 7 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан7 цаг 12 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34
 Facebook Twitter Youtube