Түүхэн товчоон: Гэрийн үеийн бичмэл

5/ 27/ 2023    6 цаг 31 минут

Гэрийн үеийн бичмэл гэдэг нь өөрсдийн овог, угсаа язгуур, үе залгамжаа үр хойчистоо мэдүүлэхийн тулд бичгээр хөтлөн уламжилсныг хэлнэ.

Гэрийн үеийн бичмэл буюу гэрийн түүх, угийн бичиг хоёрын үүссэн цаг хугацаа нь монголчуудын түүхийн тодорхой хоёр үед хамаарна. Угийн бичиг нь овог нийтийн түүхийн тэмдэглэл байсан бол, гэрийн түүх нь нэгэн өрхөөс гаралтай хэсэг хүмүүсийн тэмдэглэл байжээ. Овгийн түүхийн тухай аман домгоос угийн бичиг үүсэж, овог задарч айл гарч ирсэнтэй холбогдон аман уламжлалын үндсэн дээр гэрийн түүх үүсчээ. Овгийн байгуулал задарснаас хойш угийн бичиг, гэрийн үеийн бичмэлийн ялгаа аажмаар үгүй болж уг удмаа дурдаад гэрийн түүхээ үргэлжлүүлэн бичдэг болжээ. Бичиг үсэг үүсээгүй байх тэр цагт удам угсаагаа цээжлүүлэн амаар уламжилдаг байж. Бичиг үсэг үүссэн үеэс ясан төрөл буюу эцгийн талын шугамыг баримтлан, үеэс үе дамжуулан тасралтгүй залгаж хөтөлснийг угийн бичиг буюу гэрийн үеийн бичмэл гэх болжээ.

Гэрийн үеийн бичиг хөтлөх нь ХХ зууны эхний хориод он хүрчээ. 1929 оноос эцгийн нэрээр овоглох болсноос хойш удмын бичгээ хөтлөх нь аажмаар мартагдсан ч 1990-ээд оноос сэргэж байгаа ч хараахан нийтийг хамарч чадахгүй байна.

Гэрийн үеийн бичмэл нь ноёд тайж нарын, харц өрхийн гэсэн ялгавартай байв. Язгууртнуудын гэрийн үеийн бичмэлд угсаа язгуур, албан тушаал, цол, эрх мэдэл, угсаа залгасан хүн зэргийг маш тодорхой бичиж дээд газар мэдүүлнэ. Харин жирийн өрхийн бичигт алба хашиж байсан байдал, ижил нэртнүүдийг ялгахад тустай хоч нэр зэргийг бичдэг байж.

Гэрийн түүхийг зургаар тоймлон үзүүлэх, түүхчлэн бичих хоёр аргаар үйлдэнэ. Угийн зургийг 3 янзаар үйлдэнэ. Нэгд, шулуун шугамаар зааглан дээрээс нь доош цувуулан байрлуулж бичих, энэ нь хамгийн өргөн дэлгэрсэн хэлбэр, хоёрт, модны цагариг мэт гадагш томорсон олон тойрог татаад, голын тойрогт өндөр өвгөө байрлуулж гаднах тойрог бүрт нь нэг үеийг багтаан, хүмүүсийнхээ нэрийг бичнэ. Тэгэхдээ хэний хүүхэд хэн болохыг зааж хооронд нь зураасаар холбож өгнө.Үүний жишээ нь Чингис хаанаас эхлэн бичсэн Халхын 4 аймгийн ноёдын угийн бичгийн хүрдэн зураг, Сэцэн хан Шолойн угийн зураглал зэргийг дурдаж болно. Гуравт, угийн зураглалыг модны мөчир мэт салбарлуулан хөтөлдөг байж. Буриадууд их төлөв ингэж тэмдэглэдэг.

Монголчуудын угийн бичгээс үзвэл тэдний нэг үе дунджаар 20-25 жил байна. Гэрийн үеийн бичмэлд өөрийн биеэс дээш 8 үеийг, доош 5 үеийг багтаан бичнэ. Эцгээ мэдэхгүй бутач хүүхдийн тухайд эхийн овгоор тэмдэглэдэг байж. Эцгийн гэрээс өрх тусгаарласан айл бүр өрх гэрийнхээ удмын  бичгийг хөтлөх ёстой бөгөөд бичин жилтэй хүнээр эхлэн бичүүлнэ. Хэрэв байхгүй бол сайн өдрийг сонгон бичин жилтэнг урьж үйлдүүлнэ.

Гэрийн түүх, угийн бичиг нь удмын сангийн, хууль эрх зүйн чухал түүхэн сурвалжид зүй ёсоор орно.

Өргөн уудам нутагт тархан нутагладаг, хүн ам харьцангуй бага, цус ойртож удмын сан бохиртох эрсдэл өндөртэй зэрэг нь ураг, удмаа сайн мэдэж, хойч үедээ дамжуулан өвлүүлэх шаардлагатай холбоотой. (С.Цолмон)

Ашигласан ном зохиол

Очир Тайжиуд, Сэржээ Бэсүд. Монголчуудын овгийн лавлах,УБ.,1998

Пэрлээ Х., Нэгэн гэрийн түүхийн тухай,//Бүтээлийн чуулган, III боть. УБ.,2012

Сумъяабаатар Б.,  Буриадын угийн бичгээс, УБ.,1966

Шагдарсүрэн Ц., Монголчуудын удмын судар буюу гэрийн үеийн бичмэл// Монголчуудын утга соёлын товчоон, УБ.,2003

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

АТҮТ-тийн дэд захирал асан Х.Баярхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв1 минут 30 секундын өмнө"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, дахин томилж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"14 минут 5 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв21 минут 12 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ27 минут 55 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна31 минут 49 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...1 цаг 2 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 25 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 43 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй2 цаг 5 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 36 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 49 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ3 цаг 7 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цаг 9 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цаг 9 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 17 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 57 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ4 цаг 3 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 18 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 31 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 39 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 54 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 19 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 37 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 24 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 33 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 34 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 38 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 44 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12
 Facebook Twitter Youtube