Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-07 нд нийтлэгдсэн байна.

Н.Уранчимэг: Кино урлагийг дэмжих сангаас олгож буй санхүүжилт бол цэвэр уран бүтээлийн дэмжлэг

6/ 7/ 2023    14 цаг 22 минут

Кино урлагийг дэмжих тухай хуулийн хүрээнд "Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох болон банканд тавих шалгуур, банкийг сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлөх, хяналт тавих журам"-ын хэрэгжилтийг ханган Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн 2023 оны эхний сонгон шалгаруулалтыг тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зарлажээ.

Тодруулбал, эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл, эргэн төлөх нөхцөлтэй зээлийн төсөл гэсэн хоёр нөхцөлөөр сонгон шалгаруулалтыг зарлав. Эдгээр нөхцөлд хамаарах дараах ангиллаар төслийг хүлээн авах аж.

Үүнд:

-Кино бүтээх төсөл

-Кино наадам, сургалт зохион байгуулах төсөл

-Кино наадам болон сургалтад оролцох төсөл

-Хамтарсан кино төсөл

Энэ талаар Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн гишүүн, кино найруулагч, зохиолч Н.Уранчимэгээс тодруулбал, “Уран бүтээлчид аль ч нөхцөлийг сонгож болно. Кино урлаг чинь өөрөө олон үе шаттай шүү дээ. Зураг авалтын өмнөх үеэс эхлээд эвлүүлэг хийх, сүүлд нь түгээх зэрэг үе шатны алинд ч санхүүжилт авч болно. Дээрээс уран бүтээлийн мэргэших сургалтыг дэмжинэ. Жишээ нь, найруулагч Б.Гарамхандын хүүхдийн сэдэвт гэр бүлийн кино "Алдагдсан өдрүүд” УСК, "Алтан өргөө олон улсын кино наадам", "Ю тийм" ХХК "Амира олон ангит хүүхэлдэйн кино" зэрэг уран бүтээл эргэн төлөгдөхүй нөхцөлтэй.

Төсөл жилд хоёр удаа зарлагдаж байгаа. Энэ бол цэвэр уран бүтээлийн дэмжлэг. Тиймээс энэ бололцоог ашиглан аль болох сайн уран бүтээл хийх хэрэгтэй.

Гэхдээ нэг санхүүжилт авсан хүн дахин, дахин авахгүй. Хамгийн анх авсан дэмжлэгээ юм болгож, хөл дээрээ босоорой гэж бидний зүгээс хүсдэг.

Эргэн төлөх нөхцөлтэй зээлийн төсөл нь үнийн дүн өндөртэй, кино урлагт ямар нэгэн тус дэм болох үйлдвэрлэл буюу дуу оруулах, үнэтэй тоног төхөөрөмж авах зэргээр зээлээ эргэн төлөх боломжтойг нь хэлнэ. Жишээ нь, “Би студи байгуулмаар байна. Өндөр зэрэглэлийн дуу оруулалттай, олон улсын түвшинд хүргэх бүтээл хийхэд дэмжинэ үү. Тоног төхөөрөмж үнэтэй байна санхүүжилт олгооч” гэх мэт хэмээн хэлсэн юм.

Эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт

Кино урлагийг дэмжих сан нь дараах кино бүтээл, төсөл, арга хэмжээнд эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгоно. Үүнд:

1. Монгол кино болон хамтарсан кино бүтээл

Монголын түүхийг харуулах олон ангит кино, уран сайхны кино,баримтат кино;

Хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх олон ангит кино, уран сайхны кино,баримтат кино, анимейшн кино;

Нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв амьдрах дадал зуршил хэвшүүлэхэд эергээр нөлөөлөх баримтат кино;

Олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой, найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулах уран сайхны кино болон богино хэмжээний кино (Артхаус кино);

Монголын соёл, ахуй амьдралыг харуулах кино;

Залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино,богино хэмжээний кино;

2. Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;

3. Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох,

Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, төрөөс монгол кино урлагийг гадаадад сурталчлах, кино наадамд оролцох;

4. Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх,мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тус тус дэмжлэг үзүүлнэ.

Эргэн төлөх нөхцөлтэй санхүүжилт

Дэлхийд өрсөлдөх кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнчлэн Монголын түүх, соёл, ахуй амьдрал, хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөхүйц арилжааны кино бүтээх болон кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгоно.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube