Каховын УЦС-ын даланг дэлбэлсний улмаас үүссэн үер Днепр дагуух суурин газрууд, хөдөө аж ахуйн газар, ургамал амьтны аймгийг ноцтой үр дагаварт хүргэх болно. Энэ бүс нутагт ус зайлуулах хоолой, экосистемийн өөрчлөлт болон усан цахилгаан станцын хөдөлгүүрийн тос асгарснаас үүссэн хөрсний бохирдол, үйлдвэрүүдийн хаягдал бохир усан сангийн ёроолоос дээш гарч ирэх аюул заналхийлж байна. Түүнчлэн сэтгэл түгшээсэн өөр нэг асуудал бол Оросын црэгүүдэд эзлэгдсэн эрэг орчмын газруудад байршуулсан мина Каховка усан сангийн хүчтэй урсгалын нөлөөгөөр өөр газруудад зөөвөрлөгдөж болзошгүй юм.
Хохирлын анхны үнэлгээг хийхэд долоо хоног, хэдэн сар шаардагдах ч харин байгаль орчны гамшгийн үр дагавар олон жилийн турш нөлөөлнө гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Усан цахилгаан станцад тухайн үед байсан 150 тонн хөдөлгүүрийн тос Днепр рүү асгарч, зарим нэг мэдээллээр бүр 300 гаруй тонн тос урсах магадлалтай гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдэгдэв. Түүгээр ч барахгүй Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын дараа усан сангийн ёроолд хуримтлагдсан цацраг туяа тархах эрсдэлтэй байна гэж Украины байгаль орчны “Экодия” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Анна Акерман анхаарууллаа.

Херсон дахь Днепр мөрний дагуух байшингууд 2023 оны 6-р сарын 6-нд Каховын усан цахилгаан станц дэлбэрэхээс өмнө болон дараа нь
Энэ бүхнээс гадна үер нь аж үйлдвэрийн хаягдал, хогийн цэг гэх мэт асар их хэмжээний бохирдуулагч бодисыг өргөн уудам газар нутагт тархаана гэж The Washington Post сонинд анхааруулжээ.
Батын их сургуулийн мэргэжилтэн Мохаммад Хайдарзаде "Химийн бодис, төрөл бүрийн хорт бодис ашигладаг бүх үйлдвэр, цехүүдийн маш их хог хаягдал, шороо байгааг" сануулжээ.
Далангийн энэ эвдрэл нь төсөөлж болох бүх аюултай бодисыг өргөн уудам газар нутагт тарааж болзошгүй. Усны урсгал замдаа таарсан бүхнийг хамж оддог.
2015, 2019 онд Бразилд болсон томоохон хэмжээний далангийн эвдрэлийн байгаль орчны гамшгийн үр дагаврыг одоо хүртэл бүрэн үнэлэх боломжгүй байна гэжээ.
Хиймэл дагуулаас авсан зургаас харахад мягмар гарагт голын боомт болон зарим аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд байрладаг Херсон орчим үерт автсан байна.
Украины Байгаль орчин, байгалийн нөөцийн сайд Руслан Стрелец хэлэхдээ:
Орос улс бүрэн хэмжээний түрэмгийллийн үеийнхээ хамгийн том экоцид үйлдлээ. Каховын усан цахилгаан станцын даланг нураах нь байгаль орчинд гамшигт үр дагавар авчрах болно.
Стрельцын хэлснээр Херсон мужийн 80 орчим хот суурин үерт автах эрсдэлтэй байна. Доод Днеприйн үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүрд алга болж магадгүй. Энэ нь биологийн ховор төрөл зүйл бүхий 80 гаруй мянган га тусгай хамгаалалттай газар нутаг юм.
Гамшиг орон нутгийн агро аж үйлдвэрийн цогцолборт хүчтэй цохилт өгөх болно.
Казкова Дибровагийн амьтны хүрээлэн үерт эзлэгдсэн. Тэнд 260 орчим ан амьтан байсан бөгөөд бүгд үхсэн, зөвхөн хун, нугас л зугтаж чадсан гэж амьтны хүрээлэнгийн захиргаа мэдэгдэв.
Запорожжягийн усан цахилгаан станцад гарсан сүйрэл нь Оросын эхлүүлсэн дайны улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг улам бүр нэмэгдүүлж байна. Greenpeace-ийн тооцоолсноор байгалийн нөөц газрын дор хаяж 1.24 сая га газар пуужин, их бууны цохилтоос үүдэлтэй түймэр, ус, хөрсний бохирдолд өртсөн байна.
Эх сурвалж: Мoscowtimes.ru
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
ukrianii fashistuud l ingeh chadna amerikiin daalgavraar