Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

Н.Нарантуяа: Ковидын дараа бүтээлч эрин үе бий болсон гэж боддог

6/ 8/ 2023    10 цаг 42 минут

Гар урлаачдын “Quilt and craft “үзэсгэлэн зургадугаар сарын 1-3-нд Г.Занабазарын нэрэмжит дүрлэх урлагийн музейд гарсан. Тус үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс Н.Нарантуяагийн сүлжмэл болон зүймэл урлалууд бусдын анхаарлыг илүүтэй татаж байсан юм. Урлаач Н.Нарантуяагийн дэгээ зүүгээр нэхсэн “ Бундын хатан” хуримын даашинз бүтээл үзэсгэлэнгээс “сүлжмэл арт” төрөлд тэргүүлсэн байна. Түүнтэй ярилцлаа.

-Таныг сүлжмэл урлалын хичээл заадгийг олон хүн мэддэг байх. Үзэсгэлэнд тавьсан таны хийсэн бүтээлүүд өвөрмөц, өөр харагдаж байна. Ялангуяа сүлжмэл хүүхэлдэйнүүд?

-Намайг Н.Нарантуяа гэдэг. Sunshine гар урлалын дэлгүүрийг үүсгэн байгуулагч. Би анх 7 настайдаа дэгээ болон хос зүүний сүлжмэл сурсан бол 18 жилийн өмнөөс хүүхдүүдийнхээ багадсан хувцсыг зүйж, өлгий энэ тэр хийж эхлээд зүймэл урлалыг шимтэн хийх болсон. Нийт 30 гаруй жил энэ урлалтай нөхөрлөсөн байна.

Миний охин хөнгөн хэлбэрийн аутизмтай. Одоо 12 настай ч гэсэн уншиж, бичих чадварын хувьд бага зэрэг сул. Гэхдээ маш их зураг зурдаг. Ковидын үед би охиныхоо зурсан зургаар энэ хүүхэлдэйнүүдийг хийсэн юм. Ковидын вирус, замын хөдөлгөөний гэрэл, оцон шувуу, цэцгэн гарагийн гүнж гээд л өөрийнхөө очих дуртай тэр ертөнцийг л зураад байдаг.

-Хуримын даашинз бүтээлийг чинь харахаар маш их ажиллагаа оржээ. Мөн зүймэл урлалаар “өгүүллэг” биччихсэн харагдлаа?

-Гар урлалын үзэсгэлэнгийн сүлжмэл арт төрөлд тэргүүн байр эзэлсэн “Бундын хатан” нэртэй даашинзыг би 4 сар нэхсэн. Хуримын даашинз л даа. Арт төрлийн бүтээл гэж болно.

Зүймэл урлалыг анх эхлэхэд надад яг үнэндээ даавуу авах ч мөнгө байсангүй. Тиймээс  эхлээд хүүхдийнхээ хувцасны өөдөс, дараа нь оёдлын үйлдвэрүүдийн даавууны өөдсөөр урласан. Ер нь наадмын өдрүүдэд их тогтож сууж хийдэг. 18 жил урласан бүтээлээ энэ удаагийн үзэсгэлэнд тавьсан байгаа. Хүүхдийн хувцасны өөдөс, товчноос эхэлсэн бүтээл. Ер нь наадмын өдрүүдэд их тогтож сууж урладаг.

-Нарантуяад урам өгдөг зүйл юу вэ?

-Би тод өнгөнд их дуртай хүн. Мөн материалын бүтэц, шинж чанараас миний бүтээлүүд их шалтгаалдаг.  Ер нь, хуулбарлаад байдаг төрлийн хүн биш юм шиг байгаа юм. Яг энийг дуурайгаад хийгээд өгөөч гэхээр л шийтгэл хүртчихсэн мэт санагдаад, яг адилхан болохгүй бол стресстдэг. Анх бол хүүхдүүддээ хувцас хунар хийж өгөх гээд гар урлал хийж эхэлж байсан чинь хийсэн зүйлээ борлуулаад, хүмүүс магтаад эхлэхээр урам орох болсон. Захиалга өгсөн хүнийг маань дагаад хавь ойрныхон нь бас үйлчлүүлэхээр ирнэ. Ер нь, хийсэн зүйлээсээ их урамшдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд бусдад бас сургах юмсан гээд сургалт эхлүүлсэн.  Ажлынхаа үр шимээр гурван ч удаа Японд зүймэл урлалын сургалтад суусан. Боломж л олдвол өөрийгөө хөгжүүлье гээд сургалтанд очоод суучихдаг юм.

-Таны хувьд аль улсын гар урлалыг илүү сонирхож, өөрийгөө хөгжүүлдэг вэ?

-Дэлхийн улс орнуудын хувьд гэртээ сууж байгаа ээжүүдийг уйдаахгүй, хөгжүүлэхийн тулд  олон олон арга хэмжээнүүд зохион байгуулдгийн нэг нь гар урлал байдаг. Гэхдээ гар урлал бол урлагийн нэг төрөл шүү дээ. Англи, Перу, Африкийн орнууд гээд гар урлал нь тухайн улс орны уламжлал, соёл, ёс заншлыг агуулан хөгжсөөр байгаа юм.

Миний хувьд өөрийнхөө дуртай зүйлд л цаг хугацаагаа зарцуулж, өөрийгөө хөгжүүлдэг. Мексик тал руу сонирхол давамгайлдаг. Гэхдээ дэгээ зүүний сүлжмэл, зүймэл талдаа япон, хүүхэлдэйнүүд маань африк талдаа ч гэдэг юм уу. Харин гоёл чимэглэл, шүр сувд дээр үнэхээр чадахгүй юм билээ.

-Гар урлал бол ур ухаан, хөдөлмөр шаарддаг. Гэвч төдийлэн үнэлэгддэггүй юм шиг санагддаг. Ялангуяа сүлжмэл урлал?

-Гар урлал гэдэг монголчуудын хувьд олон жилийн түүхтэй. Социализмаас өмнөх үед бол үнэхээр гар урлалыг урлагийн бүтээл гэдэг талаас нь харж, үнэлдэг байлаа. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нэлээн арилжааны тал руугаа хэвийж, үнэ хүнд нь ч унасан. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжих болсон нь цар тахлаас бас үүдэлтэй л дээ. Мөн гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд маань их сонирхох болсон байна лээ. Ээжүүд маань шинэ зүйл сурья, энийгээ бизнес болгож болох юм байна, брэнд үүсгэж болох нь гэх зэргээр шинээр хардаг болсон. Залуус аливааг хуулбарлахаа больсон шүү дээ. Аль болох шинэ зүйл хийхийг эрмэлздэг. Ковидын үед залуус гар урлалыг сонирхож, олон нийтийн сүлжээнд хийсэн бүтээлүүдээ тавьснаар богино хугацаанд олон хүнийг татаж чадсан гэж би боддог. Зарим бизнесүүд хаалгаа барьж байхад гар урлалын дэлгүүрүүд маань багагүй ачаалалтай ажилласан байдаг. 3000 төгрөгийн утас аваад хөл дулаацуулагч нэхээд 12 мянгаар зарж байх жишээний. Үнэхээр ковидын дараа бүтээлч эрин үе бий болсон шүү. Энэ хүүхдүүд маань өөрсдөө гар урлалын үнэ цэнийг мэдэж байгаа учраас бусдын ажлыг үнэлдэг.

-Дэлгүүр ажиллуулж, сургалт явуулаад хэдэн жил болж байна?

- Дэлгүүр ажиллуулаад 9 жил болж байна. Анх бага  охиноо хоёр нас хүрүүт л өлгий оёж зарья гээд подвальд ганц оёдлын машин тавиад ажлаа эхлүүлж байсан. Зүймэл өлгий хийж ойр дотныхоо хүмүүст өгөөд. Фейсбүүктээ хийсэн зүйлээ тавихаар хүмүүс авья гэхээсээ илүү сурья гэж байсан учраас сургалт явуулаад өөрөө материалаа зөөж авчраад л эхлүүлсэн бизнес. Одоо 12 хүн ажиллаж байна. 7 багштай. Бас ажлынхаа хажуугаар нэг сургуульд багшилж байгаа. SBN  телевизийн хүүхдийн нэвтрүүлэгт ажилладаг. Гар урлал сонирхдог, бусадтай адилхан хөгжих гээд л явж байгаа хүн байна даа.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорнын зурхай: Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой2 цаг 1 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 10 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01
 Facebook Twitter Youtube