Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-09 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Бөртэ хатан

6/ 9/ 2023    6 цаг 15 минут
Чингис хааны их хатан.

Бөртэ хатан бол Чингис хааны авааль гэргий бөгөөд Дай Сэцэний охин болно. Тэрээр 1170-аад оны үеэр Боржигин овгийн Тэмүжинтэй сүй тогтож, 1178 онд ураг барилджээ. Тэрээр эр нөхөр Тэмүжиндээ хань түшиг болж, олон удаа Чингис хааныг ятган сэнхрүүлж янз бүрийн улс төрийн хямрал аюулыг амжилттай даван туулж, Их Монгол улсыг байгуулах ба хамгаалан хөгжүүлэхэд баларшгүй гавьяа зүтгэл үзүүлжээ. 1179 онд Мэргэд аймгийнхан эрт цагт Өэлүн эхийн булаагдсан өсийг нэхэж Тэмүжиний гэр орныг дайрч, хөл хүнд байсан Бөртэ хатныг олзлон аваачсан байна. Тэмүжин эхнэр хүүхдээ аврахын төлөө Ван хан, Жамуха нартай хамтарч Гурван Мэргэдийг довтлон Бөртэ хатныг эргүүлэн авчирсан билээ. Үүнээс хойш Тэмүжин, Жамуха нар урьдын андаа дурдатгаж жил гаруй нэг хотонд суужээ. Гэтэл аль аль нь Монгол төрийн хаан болох хүсэлтэй гэдгийг ухаалаг хатан Бөртэ аль эрт гадарласан тул Жамухагаас эвээр салах арга өргөж нүүдлийн замд Жамухагаас салан явсан билээ. Тухайн үед Жамуха нөлөө ихтэй байсан тул Жамухагаас эвээр хагацсан явдал нь Тэмүжиний тэнхрэн босоход чухал ач холбогдолтой зүйл байсан юм. Ер нь Чингис хаан Монгол туургатныг нэгтгэх үйл ажиллагаанд Бөртэ хатан ч бие сэтгэлээрээ оролцож явжээ. Энэ тухай түүхэн сурвалжид “Үсээ чандлан богтолж, энгэрээ эвхэн бүсэлж, гэзгээ ороон богтолж, хормойгоо шуун бүсэлж” Чингис хаантай мөр зэрэгцэн байлдан тэмцэж явжээ.

Бөртэ үжин бол наран мэт гэгээн ухаантай, нуур мэт дэлгэр сэтгэлтэй, агуу эх хүн байсан юм. Тэрээр төрийн дөрвөн тулгуур мэт Зүчи, Цагаадай, Өгэдэй, Толуй дөрвөн хөвгүүн Хожин Бэхи, Алага Бэхи тэргүүтэй хэд хэдэн охиныг төрүүлэн өсгөж сайтар сурган хүмүүжүүлсний дүнд бүгд төрийн агуу зүтгэлтэн болсон билээ. Хубилай Сэцэн хааны үед эмэг ээжийнхээ гавьяа зүтгэлийг үнэлж Чжиюаний гуравдугаар онд Богдын түшээ, Гэгээн ивээлт их хатан цол нэхэн өргөмжилж дээдсийн сүмийн найман цагаан ордонд Чингис хааны хамт хоёрдугаар ордонд тахилын гэргээ босгож шүтэн тахисан байдаг. (А.Пунсаг) 

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Бөртэ үжин
Хамаа бүхий үг Дай Сэцэн, Чингис хаан, Их Монгол улс
Төрөл Түүхэн хүн
Цаг үе Их Монгол улс
Хэний хаанчлалын үед Чингис хаан
Салбар, чиглэл Түүх
Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) Богдын түшээ, Гэгээн ивээлт их хатан
Хүйс Эм
Төрсөн он, сар, өдөр 1161
Нас барсан он, сар, өдөр Тодорхойгүй
Овог, аймаг Хонгирад
Төрсөн газар Тодорхойгүй
Албан тушаал Их хатан
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) Эцэг нь Дай Сэцэн, хадам эцэг нь Есүхэй баатар, хөвгүүд нь Зүчи, Цагаадай, Өгэдэй, Толуй. Охид нь Хожин Бэхи, Цэцэйхэн, Алага Бэхи, Алалтун.

 Ашигласан ном зохиол

  • Лу.Алтан товч, УБ., 1990
  • Монголын нууц товчоон
  • Судрын чуулган (монгол хэлээр)
  • Юань улсын судар (хятад хэлээр)
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 58 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 21 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 28 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 39 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 6 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 18 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 38 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 51 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 56 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 2 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 10 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 33 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 50 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 57 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 46 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 49 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 2 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 22 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 41 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 55 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 1 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 5 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 7 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 47 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 20 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 35 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube