Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-09 нд нийтлэгдсэн байна.

Н.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...

6/ 9/ 2023    11 цаг 51 минут

УИХ-ын чуулган хуралдаж байна. Гишүүд асуулт асууж, холбогдох хүмүүсээс хариулт авч байна.

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал :Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг байгууллага уул уурхай, олборлох боловсруулах аж үйлдвэр, крипто валют, банк санхүүгийн салбартайгаа манай харилцаа холбоо, интернэтийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг адилтгаад эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмэгдүүлсэн. Харилцаа холбооны салбар бол төрийн нэг ч дэмжлэггүйгээр олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд очсон Монголын цорын ганц салбар. Бүх нийтийн үүргийн сангаас харвал хувийн компаниуд ашгийн дараахь 3 хувиараа 48 тэрбум төгрөг бүрдүүлээд 150 төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд 1226 багийг ямар нэгэн байдлаар интернэтэд холбосон. Одоо төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэнэ. Хувийн хэвшил ч цалингаа нэмэх асуудлаа ярина. Гэтэл эрчим хүчний үнэ нэмчихээр интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, үүрэн холбооныхон үйлчилгээний хөлсний асуудлаа нэмнэ гэсэн асуудлыг тавьж байна. Тэгэхээр уул уурхайн салбарын эрчим хүчний үнийг нэмэхдээ харилцаа холбоог хамруулснаа ахиж харна уу.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Учрал сайд аа, танд дэгс мэдээлэл өгсөн шиг байна. Цахилгаан эрчим хүчний үнийг өнгөрсөн жил нэмсэн. Сардаа 5000 кВт хэрэглээтэй аж ахуйн нэгжүүдийг 14 хувь, 5000-аас дээш бол 28 хувь нэмсэн. Уул уурхайн цөөн хэдэн компани дээр крипто валют олборлож байгаа аж ахуйн нэгж хувь хүнийг 38 хувиар нэмсэн. Тэгэхээр 4-5 дахин гэдэг хэтрүүлэгтэй тоо байна. Та гомдол яриад байгаа хүмүүсийн асуудлыг манай яамныхан зохицуулах хорооныхон очоод сонсъё.

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал: 2022 оны Эрчим хүчний зохицуулах хорооны 504,508 дугаар тогтоолоор гарсан шийдвэр юм байна. Оргил ачааллын үеийн цахилгааны зардал нь 9000-аас 32500 болтлоо өссөн. 3.5-3.8 дахин яг өссөн. Уул уурхайтай адилтгаад өсгөсөн, бодитой тоо. Манай зүгээс танай яам руу болон Эрчим хүчний зохицуулах хороо руу хүсэлт өгсөн. Боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнийг чинь дагаад интернэтийн үнэ өснө шүү. Тэгэхээр бид юу цахимжилт манатай болно. Уул уурхайтай адилхан хариуцлагаа биелүүлээд явж байгаа салбар шүү.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ1 минут 22 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ16 минут 36 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 35 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 58 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 5 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 16 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 43 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 55 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 15 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 28 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 33 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 39 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 47 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 10 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 27 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 34 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 23 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 26 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 39 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 59 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 18 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 32 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 38 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 42 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 44 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 24 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 57 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube