Социализмаараа үлдсэн манай армид цэргийн амь ялааны аминаас дор үнэлэгддэг болжээ

11/ 20/ 2023    9 цаг 50 минут

Манай ардын арми үнэхээр хоцрогджээ. Үүний баталгаа болгож армийн сүлд дууг нь та бүхэнд сонирхуулъя.

Ардын хувьсгалын гал дунд төрсөн

Алдарт Монголын залуу арми

Анд зөвлөлтийн дайчдын хамт

Ард түмнээ дарлалаас чөлөөлсөн

Ялагдашгүй манай армийн хүч нь

Яруу алдарт намын жолоодлого

Хөрш зөвлөлтийн их тусламж

Хөдөлмөрчдийн гүн дэмжлэг байдаг… гэх үгтэй.Өнөө цагийн Монгол ардын армийн сүлд дуу нь энэ. Энэ дуугаа одоо болтол шинэ цэргүүдэд бахархалтайгаар зааж, дуулуулан алхуулж байна. Яг ямар учиртай, хэдэн онд зохиогдсон дуу вэ гэдгийг армид очсон шинэ цэргүүд буюу өнөө цагийн залуучууд яагаад ч ойлгохгүй. Ойлгохгүй байгаа нь тэдний буруу огт биш. Дээрх дуунд “Анд зөвлөлтийн дайчид” гэж өгүүлж байгаа. Тэгвэл энэ дайчид нөгөө зөвлөлт нь өнөөдөр хаана байна. Аль тэртээ 1989 онд устаж, алга болсон улсыг хэлж байгааг тэд ойлгохгүй. Яруу алдарт намын жолоодлого гэж аль намын бодлогыг хэлээд байна вэ гэж залуучууд гайхаж байгаа. МАХН-ыг хэлээд байна уу. Гэтэл энэ нам чинь Монголын сүүлчийн коммунист удирдагч болох Ж.Батмөнхийн үеийн Үндсэн хуулийн үзэл санаанаас “Нэг нам ард түмнээ жолоодож, БНМАУ-ыг удирдан чиглүүлнэ” гэсэн заалтыг авч хаясан. Гэтэл өнөө цагийн Монгол ардын арми энэ дууг сүлд дуугаа болгочихоод цэргүүдээрээ дуулуулан явна. Он цагийн алдаа гэлтэй. Өнөө цагийн залуучууд ийм утга агуулга, үгтэй дууг дуулаад омогших уу. Ийм энгийн агуулгаас л Монгол ардын арми социализмаараа царцсаныг харж болохоор байна. Зөвхөн ардын арми социализмаараа үлдсэн Монгол дахь ганц субъект биш. Үүн дээр нэмэгдээд өөрчлөгдөөгүй ноцтой хэд хэдэн салбар манайд бий.Тухайлбал, цэрэг арми, цагдаа, шорон.Дотоод бүтэц, тогтолцоо, хандлага гээд бүх зүйл нь яг л социализмаараа. Өөрөөр хэлбэл зөвлөлт маягийн буюу хүнд сурталтай, хүнийг үл хайхарсан, жирийн ардыг нийгмийн нэг эрэг шураг, илүү юм биш гэж үздэг хандлага тогтолцоо нь яг хэвээрээ байгаа гэсэн үг. Энэ үеийн цэргийн сургаал, номлол ямар байсан бэ гэхээр нэг ийм. Тухайн үед домог, шүтээн болж явсан жанжин Г.К.Жуков “Цэргийн амь нас хайран биш. Манай хүүхнүүд төрүүлчихнэ” гэж хэлж байсан. Энэ үг бол тухайн үеийн цэрэг, армийн сургууль, номлол байлаа.Цэрэг эрийн амь нас ийм л дайны үнэлэгддэг байв. Энэ номлол ОХУ-д одоо ч ид хүчтэй байна. Саяхан ОХУ-ын Төрийн Думын депутат Виталий Милонов “Манай улсын охид 18 нас хүрээд сургуульд сурах гэж бүү яараарай. Орос оронд хүн хэрэгтэй. Ирээдүйд бид асар их хүнтэй армийг бий болгох ёстой. Тэгэхийн тулд манай охид 18 хүрээд төрөх хэрэгтэй байна” гэж хэлсэн байдаг. Мөн өөр нэг Думын депутат “Хөвгүүд 18 нас хүрээд “оков”-д очих ёстой” гэжээ. Коммунист дэглэмийн үеэс л хамгийн эрүүл саруул сор болсон залуучуудыг шилж сонгож албаар цэрэгт татаж аваад цэрэг бол хүн биш, цэрэг дагахаар тэрэг дага гэдэг үг хэллэгийг гаргаж цэргийн алба хаагчдын амь насыг үнэгүйдүүлж олон аавын хүүхдийн толгойг залгиж, үлдсэнийг нь эрэмдэг зэрэмдэг болгож ээж аавд нь тушаасаар өнөөг хүрсэн. Яг ийм үзэл сурталаар Монгол ардын арми тэртээгээс өнөөг хүртэл явж ирлээ.Цэрэг, армийн үе үеийн боловсон хүчин дандаа хуучин ЗХУ-д сургуульд сурч төгссөн байдаг. Өнөө цагийн удирдлагууд нь ч гэсэн ОХУ-д сурч төгсөж ирээд ардын армид алба хашиж байна. Боловсон хүчнийхээ хангалтыг хойноос авах сонирхол нэг талдаа их байгаа. Нөгөө талдаа хойно төгссөн нөхдийн мэдлэг, арга барил, үзэл санаа өнөөгийн Монголын армид яг таг тохирч байгаа нь социализмаараа байгаагийн тод илрэл. Хуучирсан тогтолцоо, хуучирсан арга барил Монгол ардын армийг

сөнөөж байна. Өнөөдөр цэргүүдийн байрлах анги, байруудыг нэг хараарай.Ихэнх нь хуучин барилга.Саяхан алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ үеэр хотын төвд байрлах цэргийн ангийн спорт заалны зураг нийгмийн сүлжээнд шуугиан боллоо. Хана, шал, тааз гээд бүгд эвдэрсэн, хуучирсан, мөөгөнцөрдсөн байна.Заалных нь цонхнуудыг гялгар уутаар таглачихсан байх. Ийм хуучин, хөгз, чийг үнэртсэн байранд ардын хүүхэд очоод яаж эрүүл байж чадах вэ. Өвлийн хүйтэнд гялгар уутаар жавраа хаасан цонхны доор хөлсөө гартал дэглүүлсэн цэргүүд очоод л эхнээсээ хатгаа тусна. Улмаар өвчин нь хүндэрч уушгиндаа орно. Ингээд л нэгэн сайхан аавын хүү өвчний улмаас өөд болно.Яг л ийм жишээ сая болсон. Монгол ардын армид ардын хүүхдийн амь ялааны аминаас доор үзэгдэх боллоо. Цэрэгт татагдаж очоод л эхний өдрөөсөө шанаа авч, дэглүүлдэг байдал нь бүр хорон болсон гэлцэх. Өмнө армид ямар дэглэлт байсан өнөөдөр ч ялгаагүй яг л тэр хэвээрээ байгаа гэдгийг хэлэх хүн олон байна. Гэтэл салбар хариуцсан сайд нь манай армид дэглэлт огт байхгүй гэж улаан цагаан худлаа хэлж байх жишээтэй. Ер нь цэргийн дэглэлт гэдэг ойлголт Зөвлөлт холбоот улсын нөлөөллийн армид л их түгээмэл дэлгэрсэн байдаг. Хүнд суртал ихтэй, хүнийг үл хайхрсан, аймшигтай дэглэлттэй атлаа цэргүүддээ байлдааны ямар ч чадвар эзэмшүүлж чаддаггүй нь харамсалтай. Үүний баталгааг Украин Оросын дайнаас тод, бодитой харж болно. Энэ дайнд ОХУ-ын цэргүүд ёстой махан таташ болж байна. Угтаа цэрэг гэдэг бол хүн. Бас нэгэн хорвоогийн бодьгал. Тиймээс цэрэг амьдрах, амьд явах жам ёсны эрхтэй.Гэтэл нэг өвгөн командлагчийн тушаалаар л дайны талбар руу оронгуут үхэж байна. Цэргээ үхэл рүү нь түлхсэн тушаалтан ямар ч хариуцлага хүлээдэггүй.Яагаад гэвэл ялаа алсан хүн хариуцлага хүлээдэг үү. Хатуухан хэлбэл тэр үхэж байгаа цэрэг ч гэсэн өвгөн удирдагч шиг жаргаж зовж өсч үржиж дурлаж хайрлаж амьдрах ёстой. Яг л ийм үзэл суртал өнөөгийн Монгол ардын армид нэвт шингэсэн гэдгийг саяны амиа алдсан цэргийн үхэл бат нот харууллаа. Хүн ёсны харилцаа, хандлага гэж манай армид тэр дундаа офицер, албан тушаалтнуудад огтхон ч алга. Тэд цэргүүддээ, энгийн арддаа ийм хүйтэн сэтгэлээр хандаж байхад тэдний төлөө цаашлаад эх орныхоо төлөө ямар ардын хүү дайнд орж амиа өгөх вэ. Хүн төрөлхтний түүхэнд олон мянган дайн тулаан болсон байдаг. Дайнаас гарах хоёрхон үр дүн бий.Ялах эс бөгөөс ялагдах.Ялагдаж байгаа цэргийн хүчний гол алдаа нь ерөөсөө л цэргээ хүн шиг үздэггүй жанжидтай нь холбоотой байсныг түүх хэлж өгнө.Хүнээ, цэргээ хайрлаж, хөгжүүлж байж л бид батлан хамгаалах салбараа батлан даана. Орчин цагт цэргийн хүчээр буюу хүний олноор дайнд ялдаг гэсэн онол устчихсан. Нөгөөтэйгүүр армийн байлдааны бэлэн байдал гэдэг нь нолийн ноль. Ийм арми дайсанд эсэргүүцэл үзүүлэх талаар бодохын ч хэрэггүй. Саяны спорт заалнаас долоон дор байр, танхимтай цэргийн анги олон байна гэхээр манай армийн зэр зэвсэг, тоног төхөөрөмж гэж ямар инээдтэй юм байдаг бол. Хуучин нийгмийн үед Монголд цэргийн анги олон байсан. Гэвч тухайн үед яаралтай хэрэгцээнд хөдлөөд явчих техник машин ховор байсан, бүгдийг нь тоноод хулгайлчихсан байдаг талаар бидний аав, ах нар дурсан ярьдаг байлаа. Гэтэл одоо ч энэ байдал нь яг хэвээрээ байна гэж бодохоор эмгэнэлтэй санагдаж байна.Тэд энх цагт ч эсэн мэнд ээж аавдаа эргэж ирэх баталгаа байхгүй. Тиймээс Монголын армид шинэчлэлт хийх хэрэгтэй байна. Армид өөрчлөлт оруулах шаардлага бий болж. Энэ өөрчлөлт, шинэчлэлтийг бид даруй, бүр нэн яаралтай хийх шаардалагатай. Учир нь орчин үеийн геополитик өнөөгийн арми удирдаж, болдого тодорхойлж яваа нөхдийн бодож байгаагаас тэс өөр болсон. Хэн ч ямар ч дайсан хаанаас ч хамаагүй босоод ирэхээр болжээ, эрхэм нөхөд өө.Үүнээс харвал өнөөгийн Монгол Улс ямар ч хамгаалалтгүй болсон байна. Шинэ сэргэлтийн бодлогоо цэрэг армиасаа эхэл. Юун түрүүнд хуучин ЗХУ болон өнөө цагийн ОХУ-д сурч төгссөн боловсон хүчин болгоноо цомхотголд оруулж, армиасаа зайлуулъя. Тэдний оронд барууны орнуудад цэрэг, армийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, мэдлэг, ур чадвартай шинэ цагийн офицеруудаар сольё. Энэ маягаар юун түрүүнд өөрчлөлт хийхгүй бол ардын арми ардын хүүхдийн амиар тоглож дуусах нь…

Э.МӨНХТҮВШИН

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube