Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-24 нд нийтлэгдсэн байна.

"Зүгээр л очоод үз. The Mongol Khan бол гайхалтай бүтээл" хэмээн Англи улс даяар театрын тоймуудыг хүргэдэг TheSpyinthestalls.com сайт "Тамгагүй төр" жүжгийг онцолжээ

11/ 24/ 2023    19 цаг 19 минут

БНХАУ-ын хориглосон ч, Их Британийн нийслэл Лондон хотын алдарт Колизэйд нээлтээ хийж, ердөө таван өдөр болж буй The Mongol Khan (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүд “гайхалтай, ер бусын” хэмээн тодотгож мэдээлж байна. Иймд бид The Mongol Khan (Тамгагүй төр) жүжгийн талаар барууны хэвлэлүүд болоод урлаг судлаачдын гаргасан шүүмж, нийтлэлийг цувралаар хүргэж байна.

Тодруулбал,Лондон хот болон Их Британи улс даяар театрын тоймуудыг хүргэдэг TheSpyinthestalls.com сайт The Mongol Khan /Тамгагүй төр/ жүжгийг онцолж, "Зүгээр л очоод үз. “Тамгагүй төр” бол гайхалтай бүтээл" хэмээжээ.

Тус нийтлэлд: 

"НҮСЭР ТОМ БҮТЭЭЛ"

“Тамгагүй төр” жүжиг Монголын театрын түүхэнд монгол жүжгийг гадны улс оронд анх удаа тоглож буй түүхэн үйл явдал болон тэмдэглэгдэж буй.

Нэгт, Монголын түүх соёлын тухай сонирхох нь бүү хэл ихэнх Лондончуудын хувьд Монгол өөрөө хаалттай ном хэвээр байна. Монгол Улсын Ардын зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн 1990-ээд оны сүүлчээр туурвисан “Тамгагүй Төр” бүтээлдээ олон мянган жилийн уламжлал, түүхийг гурван мянган мөрт шүлэгт багтаажээ. Тэрбээр “Би нас эцэслэхдээ эргэж хараад энэ жүжгийг уран зохиолын амьдралынхаа оргил үе гэж үнэлнэ” хэмээсэн нь бий. Энэ ч утгаараа түүний найз, олны танил найруулагч “Херо” Баатар зохиолчийг 2019 онд таалал төгссөний дараа түүний дурсгалд зориулж дахин амилуулсан нь энэ.

Лондонгийн Колизейн гаднах олон хүн цугларсан Гэгээн Мартин гудамжинд зөөлөн бороо орж байна. Бороог ойроос ажвал тэнгэрийн түмэн заадас мэт харагдах нь тунчиг таатай. Торгон хувцастай морьтнууд ёслон зогсож, үзэмж төгөлдөр хувцасласан жүжигчид олны дундуур алхаж байна. Хүн бүр дор бүрнээ баясна.  БНХАУ-ын эрх баригчид Өвөрмонголд уг жүжгийг хориглосоноор барууны ертөнцөд хөл тавьж буй анхны улс нь Их Британи юм.

Найруулагч Баатар уг жүжгийг “эмгэнэлт жүжиг” гэж тодорхойлсон нь миний бодлоор тунчиг даруухан тодорхойлолт юм. Тийм ээ, энэхүү жүжиг нь эмгэнэлтэй бөгөөд гайхалтай боловч жүжгийн цар хүрээ нь маш сүрлэг, далайцтай юм. Гэсэн хэдий ч гүйцэтгэл тун нарийн байгаа нь тод харагдана. Долоон гол дүрийг далан хүний бүрэлдэхүүнтэй хүчирхэг чуулга улам ч баяжуулна. Тэр чигээрээ бүжиг мэт боловч ярьдаг дуурь мэт. Жон Мэн орчуулж, Тимберлейк Вертенбэкер Лондонгийн тайзнаа амилуулан эх хэлээрээ хадмал орчуулгатайгаар толилуулж байна. Зохиол нь хөгжмийн зохиолчийн чадварлаг гарыг хүлээж буй либретто шиг хэмнэлтэй, хэмжүүртэй. Харин Мягмарын Бирваа, Баттогтохын Одбаяр нарын зохиосон хөгжим нь түрэмгийлэл, хөдөлгөөн, оргилсон сэтгэл хөдлөлийн амьсгал, амин судсыг тодруулж өгөх шиг.

"ЖҮЖГИЙГ ТОЛИЛУУЛЖ БУЙ ТАЛБАЙН ӨРГӨН УУДАМ ОРОН ЗАЙ НЬ ОЛОН ДАВХАРГАТ, ЗАРИМДАА БАРАГ ОПТИК ХУУРМАГ МЭТ"

Жүжгийн үйл явдлыг цаг хугацааны хувьд авч үзвэл хоёр мянган жилийн өмнө Төв Азид Хүннү гүрний эхэн үед өрнөдөг. Чингис хаанаас сэдэвлэсэн уран зөгнөлт Арчуг Хаан (Ганболдын Эрдэнэбилэг) болон түүний их хатан Цэцэр (Уртнасангийн Уранчимэг) болон бага хатан Гэрэл (Дөлгөөн Одхүү) хоёул зэрэг нярайлсанаар үйл явдал өрнөнө. Хаан баг хатан Гэрэлийн хүүг өөрийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрч, харин он удаан жил эр эмийн ёс үйлдээгүй учир Их хатны хүүд эргэлзэнэ. Хааны шадар зөвлөх Эгэрэг (Сугарын Болд-Эрдэнэ) Их хатны хүүгийн төрсөн эцэг бөгөөд тэрээр хааныг хүүгийн аав хэмээн итгүүлэхээр оролдох боловч амжилт үл олно. Хаан Бага хатнаас мэндэлсэн хүүг нярайд нь өв залгамжлагчаараа сонгосоноор өөрийн хүүгээ ирээдүйн хаан болгохын тулд цөхрөнгөө барсан Эгэрэг нялх үрсийг нууцаар сольж, хааны удмыг завхруулахаар төлөвлөжээ. Энэхүү жүжиг нь урвалт, тэмцэл, тулаан, хууран мэхлэлт, золиос, хамгийн гол нь өс хонзонгийн тухай түүх юм. Шекспирийг хүртэл гайхшруулах цуст тулаан өрнөж, үйлдэл, үг, бодол санаа, сэдлийг цуст толбо болгоно.

Жүжгийн багийн гол онцлох зүйл нь харагдах өнцөг байлаа. Бүтээлч багаас аль нэгийг нь онцолж хэлэхэд хэтэрхий өргөн хүрээнд байсан бөгөөд хамтын ажиллагаа нь магадгүй хэт давсан байж болох юм.

Хувцасны зураач Очиржанцангийн Болд түүхч, археологичид, зураач, урчуудтай хоёр жилийн хамтран ажиллаж, судалгаа хийн эдгээр хувцсыг бүтээжээ. Үр дүнд нь бид хүннүчүүдийн олон зуун жилийн ертөнцөд умбаж, эрүү унагам үзэмж, үзмэрийг харж гайхширч байна. Бүжгийн урлагаар дамжуулан өөрсдийн соёлыг харуулахын тулд монгол оюун санааг нэвт шингээжээ. Гэхдээ та бүхэн оюуны хүсэл тэмүүллийг хойш нь тавиад зүгээр л үзвэрийг шимтэн үзээрэй. Гоо зүй бүжиг, хөдөлгөөн, хөгжим, яруу найраг, дуу авиа, гэрэл зэрэг нэгдэн оршдог. Тайзны арын хэсэг бол эмх замбараагүй. Гэхдээ энэ нь бидний санаа зовох зүйл биш юм; учир нь ид шид тайзан дээр тохиолдож байна. Жүжигчилж буй орон зай нь өргөн уудам, олон давхаргат бөгөөд заримдаа бараг оптик хуурмаг мэт санагдсан. Та харж чадахгүй байгаа зүйлээ харахын тулд нүдээ дахин төвлөрүүлэн харна.

Гол дүрийн жүжигчид бол гайхалтай, ялангуяа Уранчимэгийн бүтээсэн Их хатны дүр нь эх хүний зөн совин нь хаад угсааны ихэмсэг зантай хэрхэн тэмцэлдэж буйг харуулдаг. Эрдэнэбилэгийн бүтээсэн Арчуг хааны дүр сүр жавхлант эрх мэдэл нь хууран мэхлэлт, үймээн самуун, сэтгэл ханамжгүй байдалд хэрхэн эрсдэлд орж буйг үзүүлнэ. Энэхүү жүжгийн бүжгийн дэглэлт нь метафор, бэлгэдлийн дүрслэлийг сэлэм мэт сийлдэг, хувь заяаны төгсгөлийг нь гаргаж өгдөг, хүсэл тэмүүлэлтэй, цангасан шатаж буй бүтээл юм. 

Зүгээр л очоод үз. Хэрвээ чи намайг сонсохыг хүсэхгүй байгаа бол зүгээр л чихээ өргөн, Колизиумаас гаргах нижигнэсэн алга ташилтыг сонс. “Тамгагүй төр” бол гайхалтай бүтээл. Шекспир Вердигийн холимог дүрслэл. Хөшиг оройтож нээгдэн "Хоцорсонд хүлцэл өчье" гэсэн мэдэгдэл гарч, "Энэ нь касс дээр урьд өмнө хэзээ ч байгаагүй дараалал үүссэнтэй холбоотой" гэж мэдэгдэв. Эдгээр дараалал үргэлжилсээр байх болтугай. Тэгэх ч болов уу гэж таамаглаж байна, та ч бас тэрхүү дараалалд амжиж багтаарай. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



59.153.114.140Бундаа   • 2023, 11 сарын 25. 20 цаг 23 минут

Мундаг өөр хэлэх үг алгаа дуугүй б ж чадсангүй

202.126.88.90Зочин   • 2023, 11 сарын 25. 12 цаг 00 минут

Сайхан юм ааа



ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube