Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-25 нд нийтлэгдсэн байна.

"Mongolian Capital Markets Day 2023" арга хэмжээ Шанхай хотод боллоо

11/ 25/ 2023    14 цаг 25 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Монголын хөрөнгийн бирж Шанхайн хөрөнгийн биржтэй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан билээ.

Энэ хүрээнд зохион байгуулж буй “MONGOLIAN CAPITAL MARKETS DAY 2023” арга хэмжээ өнөөдөр БНХАУ-ын Шанхай хотноо боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагчид, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ үед хоёр улсын бирж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бирж хооронд давхар бүртгэл, хадгаламжийн бичиг зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргах, хоёр улсын хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэхэд энэ арга хэмжээ чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн гурван жилийн хугацаанд идэвхжил өндөртэй байлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгөөс 10 их наяд төгрөг болж гурав дахин өссөн. Биржийн арилжааны хэмжээ нэмэгдсэн зэрэг олон эерэг өөрчлөлт гарсан. Мөн өнгөрсөн есдүгээр сард манай хөрөнгийн зах зээл олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн ангилалд орсон зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц нэлээдгүй өөрчлөлт гарсан. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас ч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг цаашид тогтвортой үргэлжилнэ гэсэн төсөөллийг гаргасан. Тухайлбал, Азийн хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийг ирэх онд 6.4 хувь байна гэсэн бол Дэлхийн банкнаас 2024-2025 онд 6.3-6.8 хувиар өснө гэсэн урьдчилсан төсөөллийг хийсэн юм. Ингээд зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд эхний гуравт ордог Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран энэ арга хэмжээг БНХАУ-ын санхүүгийн зах зээлийн төв болох Шанхай хотноо зохион байгуулж байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахуйц томоохон ач холбогдолтой үйл явдал болж байна” гэдгийг онцолсон юм. 

Монголын хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн биржээс хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд БНХАУ-ын талаас 70 орчим үнэт цаасны компани болон хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл оролцлоо. Монголын талаас Монголын эдийн засгийн хэтийн төлөв, Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах нь сэдвээр илтгэл тавихын зэрэгцээ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, зах зээлд оролцогчид болох “Хаан” банк, “Голомт” банк, “Монос хүнс” ХК, “Инвескор Капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритиз ҮЦК” ХХК, “Мандал Санхүүгийн Нэгдэл” ХХК-ууд оролцож танилцуулга мэдээлэл өгсөн юм.

"Mongolian capital markets day 2023” зохион байгуулагдлаа

Мөн энэ өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон холбогдох албаны бусад хүмүүсийг Шанхайн хөрөнгийн биржийн дэд ерөнхийлөгч Ванг Бо хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов.

Шанхайн хөрөнгийн бирж нь БНХАУ-ын хамгийн том хоёр хөрөнгийн биржийн нэг бөгөөд олон улсад зах зээлийн үнэлгээгээр гуравдугаарт /6.5 их наяд ам.доллар/, арилжааны эргэлтээр тавдугаарт /13.3 их наяд ам.доллар/, IPO-ны хэмжээгээр нэгдүгээрт /501.4 их наядам доллар/ эрэмбэлэгддэг.

"Mongolian capital markets day 2023” зохион байгуулагдлаа"Mongolian capital markets day 2023” зохион байгуулагдлаа

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube