Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-27 нд нийтлэгдсэн байна.

Аав ээжийн хөвгүүд эх орны хүү боллоо

11/ 27/ 2023    7 цаг 14 минут

Рагчаагийн ОЮУН

 Бүгд Найрамдах улсаа тунхагласны, Үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн өдөр Орбит дахь Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн шинэхэн алба хаагчид цэргийн тангаргаа өргөлөө. Тус анги хөл хөдөлгөөн ихтэй хүүгээ, дүүгээ, ахыгаа, ач, зээгээ ямар цэрэг болсныг харахаар олон хүн цуглажээ. Мөн ХХЕГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, Бригадын генерал Д.Ганбаатар, Ахмадын зөвлөлийн дарга н.Будсүрэн болон бусад албаны хүмүүс ирсэн байв. Эцэг эхчүүд, эмээ өвөө, ах эгч нь эгнэн зогссон цэргүүд дундаас хүүгээ олж хараад үнэхээр сайхан цэрэг болжээ хэмээн ярьж, бахархаж байлаа.

Байлдагч Ч.Хос-Од: Хэний хүүгээр хамгаалуулснаа эх орон минь хараг

-Би 2023 оны хоёрдугаар ээлжээр Баянгол дүүргээс Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангид татагдаж ирсэн. Татагдан ирснээс хойш цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд сургалтын төв дээр цаг завгүй цэргийн эрдэмд шамдсаар нэг сарыг ардаа үдсэн байна. Энэ хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрээс надтай адил эх орны, аав ээжийн хөвгүүд бие бялдар, оюун ухаанаа уралдуулж нэг сарыг амжилттай өнгөрөөж эр цэргийн албанд эр хүн болж төлөвшиж байна. Цэргийн эрдэмд сурган дадлагажуулахаас гадна амьдралын зөв дадал, зуршлыг хэвшүүлж буй дарга нар болон арын албаны нийт ажилчиддаа талархал илэрхийлье. Өнөөдөр бид цэргийн тангаргаа өргөснөөр амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээсэн нь орчин цагийн хил хамгаалах байгууллага энэ жил түүхт 90 жилтэйгээ учран золгосон. Тиймээс 0164 дүгээр ангид алба хаах болсондоо бидний хувьд бахархам, догдлом мөч тохиож байна. Өнөөдөр тангаргаа өргөж хилчин дайчдын эгнээнд жагсаж байгаа залуус бид албаа нэр төртэй хаахаа энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхний өмнө илэрхийлж байна. Хэний хүүгээр хамгаалуулснаа эх орон минь хараг, ямар хөвгүүд төрүүлснээ эцэг эхчүүд минь бахархаж хүлээгээрэй. Хилийн тэнгэр цэлмэг байж, улсын хил өнө мөнхөд дархан байх болтугай.   

Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Батбилэг: Манай анги 1939 онд байгуулагдсан 84 жилийн түүхтэй

-Манай анги 1939 онд байгуулагдсан 84 жилийн түүхтэй. Хил хамгаалах байгууллагад тээвэр хангалт үйлчилгээг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралт байлдаанд оролцсон түүхэн гавьяатай анги. Өнөөдөр энэ чиг үүрэг маань өргөжин хил хамгаалах байгууллагын хэмжээнд Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа нийт хилчдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж буй хилийн анги, заставт хангалт үйлчилгээг хүргэх, тээвэрлэх үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулж байна. Энэ жил манай ангид Улаанбаатар хотын дүүрэг бүрээс цэргийн алба хаагчид ирж албаа хаахаар сургалтын төвөө амжилттай дуусгаж цэргийн тангаргаа өргөж байгааг харахад сайхан байна.

 

Байлдагч Б.Бат-Ундрахын ээж С.Мөнхжингоо: Хүүгээ цэргийн хүн болохыг харах сайхан байна

-Би БНСУ-д амьдардаг. Хүүгээ цэрэгт татагдахад нь байгаагүй ч өнөөдөр тангараг өргөх ёслолд нь оролцохоор гурав хоногийн өмнө ирсэн. Би хүүгээ эх орны хүү болоосой гэж боддог байлаа. Өмнө нь “Миний хүү цэрэгт явбал ээж нь очно” гэснээр миний хүү цэрэгт явж, ээж нь ирлээ. Миний хүү чинь айлын ганц хүү, хоёр эмэгтэй дүүтэй. Цэрэг хувцастай харах үнэхээр сайхан байна. Цэрэгт ирээд 9.5 кг хассан гэж байна. Тэгсэн хэрнээ махлаг хэвээрээ л байна. Багын мариатай хүү байсан. Би хүүгээ зургаан настай байхад нь БНСУ руу ажиллах гэж яваад 12 жилийн дараа ирээд найман сар хамт байж байгаад буцаж яваад хоёр жилийн дараа ирж байгаа нь энэ.

 

Байлдагч Б.Нямбаяр: Анх “Босоод, босоод” гэдэг команд хэцүү байлаа

-Би 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар өөрийн хүсэлтээр Хан-Уул дүүргээс татагдаж ирсэн. Цэрэгт ирэхэд сайхан хамт олон хүлээж авсан. Сургалтын төвд 45 хоногийн хугацаагаа дуусгаад цэргийн тангараг өргөх үнэхээр сайхан, сэтгэл өндөр байна. Анх ирэхдээ яана даа л гэж бодож байсан. Мөн “Босоод босоод” гэдэг команд хэцүү байлаа.

 

Байлдагч Б.Бат-Ундрах: Цэрэгт ирээд хүнийг ялгаж харьцахаа больсон

-Би Баянгол дүүргээс татагдаж ирсэн. Цэрэгт ирэхээсээ өмнө хэцүү газар байдаг юм байна гэж боддог байлаа. Зурагт, цахимаар зарим нэг мэдээллийг хараад нэлээн айдастай байсан. Тэгээд ирэхэд бодсоноос өөр эсрэгээрээ найрсаг хамт олон байсан. Сургалтын хугацаанд хүн бүрт ганцаарчлан зааж, тайлбарлаж өгнө. Цэрэгт ирээд хүнийг ялгаж харьцахаа больсон. Сэтгэл санаа ч сайхан байна.

 

Ах Б.Мөнхжав: Дүүгээ харсан чинь өөрийн эрхгүй огшиж байна

-Дүүгээ цэрэгт татагдахын өмнө харж байсныг бодоход өнөөдөр өөр болсон байна. Би 2018 онд Хилийн цэргийн 0101 дүгээр ангид алба хаасан. Манай дүү “Агаа би хилийн цэрэгт явна” гэдэг байсан. Цэргийн хувцастай дүүгээ харсан чинь өөрийн эрхгүй огшиж байна.

 

Эмээ Т.Төмөрбат: Өвөөгийнхөө албыг залгамжилж байгаад баяртай байна

-Миний хүү цэрэг хувцас өмссөн чинь хөөрхөн болсон байна. Хүүгээрээ бахархаж байна. Өвөө нь Хилийн цэргийн 0168 дугаар ангид алба хаахад эмээ нь ч гэсэн дагаж явж байлаа. Тиймээс өвөөгийнхөө албыг залгамжилж байгаад бид баяртай байгаа.   

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube