Олон түмнийхээ дунд Банш Батаа нэрээрээ алдаршсан, Мөрөөдлийн театрын жүжигчин Д.Баттөмөр туулай жилийн сүүлч буюу луу жилийн босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин гэсэн эрхэм хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаалгахаар болжээ.
Түүний хувьд олон кино жүжгийн гол болон туслах дүр бүтээснээс гадна мөн кино найруулагч юм. Тэрбээр "Трио" хэмээх уран сайхны киног найруулсан бөгөөд кино АНУ-д болж буй “Free Speech Film” олон улсын кино наадамд оролцсон байдаг. Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвийг энэ кинонд хөндсөн.
Харин “Трио” уран сайхны кино нь Тайланд, АНУ, Канад, Польш, Эстони, Улаанбаатарын кино наадмаас олон шагнал хүртсэн амжилттай билээ.
Ийнхүү урлагийн салбарт гялалзаж нэгэн үеийн төлөөлөл болж яваа жүжигчин Д.Баттөмөрийн уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.