Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр

4/ 24/ 2024    7 цаг 47 минут
Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн гэрээ.

 Дипломат харилцаа тогтоон хоёр улсын хоорондын чухал асуудлуудыг шийдэх Зөвлөлт-Хятадын хэлэлцээр 1921 оны 12 дугаар сард эхэлжээ. Яриа хэлэлцээнд Монголын асуудал тээг болж, түүнийг  Хиагтын гэрээний аргачлалаар  гурван талын хүрээнд   шийдэхийг Зөвлөлтийн  бүрэн эрхт төлөөлөгч А.К.Пайкес санал болгосон ч  Хятадын талын эсэргүүцжээ. Хэлэлцээрийг  мухардлаас гаргахын тулд 1922 оны 7 сард Бээжинд  ирсэн шинэ дипломат төлөөлөгч А.А.Иоффе   Монголоос татгалзах байр суурьт шилжиж, үндэслэл нотолгоо гарган, тактикийн шугамаа  боловсруулсныг Москва дэмжжээ.

         Зөвлөлтийн зуучлалын тусламжтайгаар өмнөд хөрш Дундад улстай хэвийн харилцаа тогтоож, тусгаар тогтнолоо баталгаажуулахыг зорьсон монголчуудын хүсэлт биелэх нь эргэлзээтэй болсон учир Монголын Засгийн газраас ЗХУ-д хандан тайлбар хүсч, Монгол-Хятадын хэлэлцээр хийх санал тавьсан ч амжилт олсонгүй. 1923 оны 9 сарын эхээр ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссиаратын орлогч Л.М.Карахан тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид Бээжинд ирж, сунжирсан яриа хэлэлцээ хийсний эцэст Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж  зөвшөөрөв.

         1924  оны  5 дугаар сарын 31-нд  “Зөвлөлт Социалист  Бүгд Найрамдах Холбоот Улс ба Хятадын Бүгд найрамдах улсын хоорондын асуудлыг зохицуулах ерөнхий  зарчмуудын  тухай  хэлэлцээр  байгуулагдаж,  5-р зүйлд:  “ЗСБНХУ нь  Гадаад Монголыг Дундад улсын  бүрэлдэхүүн  хэсэг гэж хүлээн зөвшөөрч,  Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ” гэж заажээ.  Эл заалт 1919 оны Зөвлөлт засгийн газрын тунхаглал, 1921 оны Монгол, Зөвлөлтийн Найрамдлын гэрээнд харшилсан төдийгүй, бодит байдал дээр Хиагтын гэрээнээс ч ухарсан хэрэг болжээ. Үүний хамт зөвлөлтийн цэргийг Монголоос гаргах асуудал ч гэрээнд багтсан байв.

             Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн гэрээ батлагдсан нь  Монголын Засгийн газар  эсэргүүцэн удаа дараа мэдэгдэл хийсний дээр нам, төрийн удирдагчид ЗХУ-ын байр суурийн талаар хувааагдан зөрөлдсөн үйл явдал өрнөжээ. Эл нөхцөлд  Монголын удирдагчид Бүгд найрамдах засгийг тунхаглах замаар тусгаар тогтнолоо эрхзүйн хувьд баталгаажуулах бие даасан алхмыг хийв.  БНМАУ байгуулагдсанаар Монгол нь бодит байдал дээр тусгаар орших болсон юм.  (Н.Хишигт)

Ашигласан ном зохиол

Балдоо Б., Дамдинсүрэн С., Хайсандай Л., Монголын тусгаар тогтнол ба Орос, Хятадын хүчин зүйл. (Редактор Б.Балдоо).УБ.: “Адмон” хэвлэлийн газар, 1999
Лхамсүрэн Б., Монголын гадаад орчин, тусгаар  тогтнол. (Редактор М.Санждорж). УБ.:1995
Лузянин С.Г.,ХХзууны 20-30-аад оны Орос, Монгол, Хятадын харилцааны түүхээс.  Орчуулсан Л.Бүдсүрэн, УБ.:“Эрүүл энх” хэвлэлийн газар,  1998.

Дэлгэрүүлж үзэх ном зохиол

Батбаяр Ц.,Монгол ба  Их гүрнүүд  ХХ зууны эхний хагаст (Хиагтаас Ялта хүртэл: Сталин, Чан Кайши, Монголын тусгаар тогтнол). Хянан тохиолдуулсан: Ч.Дашдаваа. УБ. ”Мөнхийн үсэг” ХХК, 2006
Хятад, Оросын харилцааны түүхэн дэхь Монгол улс (ХХ зуун). (Хятадын түүхчдийн зохиолоос хэсэглэн авсан зүйлийн эмхтгэл). Хятад хэлнээс орчуулсан Г.Гунгаа, Орчуулгын редактор Г.Сүхбаатар, Эмхтгэсэн Ц.Баатар. УБ.: Хэвлэлийн “Цомог” компани, 1995
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube