Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-31 нд нийтлэгдсэн байна.

“Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох нь” сэдэвт уулзалт боллоо

5/ 31/ 2022    22 цаг 00 минут

Гадаадын иргэн, харьяатын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох нь” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. 


Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр,  Монголын  үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэн болон Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуучлалын яам,  Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл, мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, аялал жуулчлал, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. 


Уг уулзалтаар цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдыг татах чиглэлээр төрийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, гадаадын ажиллах хүч болон виз, оршин суух зөвшөөрөл, цахим виз олголт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар мэдээлэл өгч, цаашид шийдвэрлэх арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцон, тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярилцсан юм. 


Монгол Улсад өнөөдрийн байдлаар 120 улсын 16 мянга гаруй гадаадын иргэн түр , албан болон хувийн хэргээр оршиж сууж байгаа бөгөөд үүнээс 1600 орчим нь хөрөнгө оруулах зорилгоор Монгол Улсад оршин сууж байна. Энэ нь цар тахлын жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр виз, оршин суух зөвшөөрөл авахад чирэгдэл багатай байх, үйлчилгээг цахимжуулж хялбарчлах асуудлыг онцгойлон анхаарч буй талаар тус газрын дарга Н.Ууганбаяр тодотгов. 


Мөн энэ үеэр Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ш.Алтантулга нар виз, оршин суух зөвшөөрөл, цахим визийн систем, цахим виз мэдүүлэхэд анхаарах асуудал, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өглөө.

Төрийн байгууллагуудын мэдээллийн дараагаар улзалтад оролцогчид асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ур чадвар шаардсан нарийн мэргэжлийн ажиллах хүчнийг гадаадаас авч ажиллуулах, ажиллах хүч авах үйл явцыг хялбаршуулах, жуулчдыг татахад төрийн оновчтой бодлого, шийдвэрийг тогтвортой хэрэгжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жишиг маршрутыг тогтоох шаардлагатайг тодотгож байсан юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube