ШИНЭ МЭДЭЭ

Метро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 газар үнийн саналаа ирүүлжээДөнгөж саяЭнэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна9 цаг 6 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ9 цаг 14 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ9 цаг 28 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 сар 20. 9:02Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 сар 20. 8:47Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 сар 20. 7:59Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 7:27Улаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 сар 20. 7:19Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 сар 20. 7:16Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56

Түүхэн товчоон: Энх цагийн бүтээн байгуулалт

/1-р сарын 4/  -  6 цаг 47 минут

 
Дэлхийн хоёрдугаар дайны дараах жилүүдэд өрнөсөн бүтээн байгуулалтын ажил

    Энх цагийн бүтээн байгуулалтын ажил хоёр чиглэлээр явагджээ. Үүнд, нэгд, Дайны үеийн онц байдлыг цуцалж, залуучуудыг цэргийн албанаас халж энх цагийн хөдөлмөрт шилжүүлэх, хоёрт, Улс ардын аж ахуй, соёлыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх, түүнийг биелүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд.

    Дайны дараа МАХЦ-ийг тайван цагийн орон тоонд шилжүүлж, цэргийн албан хаагчдыг ээлж дараалан халсан бөгөөд 1945 оны сүүлчээр нийтдээ 22441 хүнийг халсан бол 1950 онд зэвсэгт хүчний алба хаагчдын тоо 1945 оныхоос даруй 10,1 дахин хорогджээ. Цэргээс халагдсан хүмүүсийг нэг сарын дотор улс ардын аж ахуйд томилон ажиллуулж байв. Мөн Зэвсэгт хүчнийг цомхотгох явцад авто машин, агт морьд, малыг олноор нь улс ардын аж ахуйд шилжүүлэв.

    1946 оны  4 дүгээр сарын 26-нд тус улсын ажилчин албан хаагчдад гурил, ёотон, талхыг картаар олгох журмыг хүчингүй болгох тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны тогтоол гарчээ. Мөн 1946 оны 11 дүгээр сарын 1-нээс нийтийн өргөн хэрэглээний үйлдвэрлэлийн ба хүнсний зарим барааны жижиглэн худалдаалах үнийг дунджаар 25-53 хувь хүртэл хорогдуулах тогтоол гарчээ. Цэргийн албан хаагчдыг халж, батлан хамгаалахзардлыг бууруулж, түүнээс чөлөөлөгдсөн хүн хүч, хөрөнгө, материалын нөөцийг энх цагийн бүтээн байгуулалтын ажилд шилжүүлсэн. Улсын тээвэрт ардын ердийн хөсгийг албан журмаар хэрэглэх журмыг өөрчилж, гэрээгээр хэрэглэдэг болсон.

    Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөт таван жилийн зорилтыг биелүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргаж түүний биелэлтэд анхаарал хандуулжээ. Үүнд, социализмын эдийн засгийн үндэс болсон улс нийгэм, хоршооллын өмчийг хамгаалан бэхжүүлэх зорилгоор БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газраас 1947 онд өмч хамгаалах тухай тогтоолыг гаргажээ. 1947 оны 12 сард БНМАУ-ын СнЗ аймгийн бага хурлын тэргүүлэгчдийн газар болон сумын захиргааны зохион байгуулалтын ажлыг сайжруулах арга хэмжээний тухай тогтоол гаргажээ. Улс орны аж үйлдвэр,тээврийн байгууллагыг өргөтгөх, шинэчлэн тоноглох, шинэ газруудыг нэмэн байгуулах,түлш, цахилгаан, эрчим хүчний баазыг өргөтгөх арга хэмжээнүүдийг авчээ. (Б.Пунсалдулам)

Ашигласан ном зохиол

Монгол Улсын түүх. Тавдугаар боть. (ХХ зуун) Уб.,2003
Монгол цэргийн түүхийн товчоон. /1911 оноос 1990-ээд он/Дэд дэвтэр. Уб.,1996.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

 Facebook Twitter Youtube