Жүжигчин талийгаач Т.Билэгжаргалын ээж Л.Норовоо хүүгийнхээ нэрээр сан байгуулжээ. Тодруулбал, Т.Билэгжаргал сангийн зорилго хүмүүст бага боловч хандив тусламж үзүүлэх зорилготой. Т.Билэгжаргал цайлган, өглөгч, ирээдүйд ихийг хийж бүтээх гэсэн хүсэл зорилготой хүн байсан. Энэ хүсэл бодлынх нь хэсэгхэн ч гэсэн ажлыг үргэлжлүүлэх зорилгоор энэ санг үүсгэн байгуулжээ.
Эхний ээлжинд халамжийн хүүхдүүдэд тусламж өгч, үргэлжлүүлээд малчдад хандив тусламж илгээх юм байна.
Сэтгэгдэл бичих