ШИНЭ МЭДЭЭ

ДАШТ: Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ2 цаг 8 минутын өмнөХҮН намын УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид тодорчээ2 цаг 11 минутын өмнөМетро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 газар үнийн саналаа ирүүлжээ2 цаг 29 минутын өмнөЭнэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна5 сар 20. 12:04ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ5 сар 20. 11:56АТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ5 сар 20. 11:42Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 сар 20. 9:02Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 сар 20. 8:47Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 сар 20. 7:59Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 7:27Улаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 сар 20. 7:19Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 сар 20. 7:16Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05

АНУ: Z үеийнхэн МСҮТ, политехник коллежид суралцахыг илүүд үзэх болжээ

/4-р сарын 4/  -  8 цаг 29 минут

АНУ-д их, дээд сургуульд суралцаж дээд боловсрол эзэмшихээс илүү Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) болон политехник коллежийг сонгох залуучуудын тоо нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ.

Орон нутгийн цагаар 1-ний өдөр АНУ-ын өдөр тутмын Wall Street Journal сонинд мэдээлснээр, Америкийн Z үеийнхэн дээд боловсрол эзэмшихээс илүү МСҮТ болон политехник коллежид суралцан мэргэжил эзэмшиж “ажилчин анги” болохыг илүүд үзэх буйг онцолсон байна.

Учир нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр огцом өсөхийн хэрээр эдийн засгийн дарамт нэмэгдэж байгаа хэдий ч дээд боловсролын гэрчилгээ, дипломын ашиг тус багасаж буйг залуучууд ухамсарлаж байгаатай шууд холбоотой хэмээн дүгнэж болох юм. Түүнчлэн мэргэжлийн боловсрол эзэмшчихвэл ажил дээр гараад ч оффист ажилласнаас харьцангуй өндөр цалинтай байдаг аж.

АНУ-ын хөдөлмөр эрхлэгчдийн цалинд дүгнэлт, судалгаа хийдэг ADP фирмийн мэдээлснээр, өнгөрсөн онд барилгын салбарт шинээр ажиллаж эхэлсэн ажилчдын цалин жилийн 48.089 ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 5.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг дурджээ. Нөгөөтэйгүүр, үйлчилгээний салбарын ажилчдын цалин мөн хугацаанд ердөө 2.7 хувиар өсөж 39.520 ам.долларт хүрсэн байна.

Чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин болох хүртлээ буюу ойролцоогоор тав орчим жил мэргэжлээрээ ажиллачихвал жилийн цалин чинь хэдэн арван мянган ам.долароор хэмжигддэг аж.

Энэ ч утгаараа өнгөрсөн онд АНУ-д мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшихээр МСҮТ болон политехник коллежид элссэн оюутнуудын тоо өмнөх оныхоос 16 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь боловсролын салбарын ашгийн бус байгууллага болох NSC-гээс холбогдох судалгааг хийж эхэлснээс хойш буюу 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Мөн хугацаанд барилгын чиглэлээр болон автын засвар үйлчилгээгээр мэргэших суралцагчдын тоо 23 болон 7 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн намар АНУ-ын нэгэн МСҮТ-ийн 9 сарын гагнуурын ангийг дүүргэсэн Таннер Бургесс (20) "Оффисын ажил хийхээс илүү мэргэжлийн ур чадвар шаардсан ажил хийх нь амар байдаг. Таван жилийн туршлага хуримтлуулчихвал жилийн бараг л 90.000 ам.долларын цалин авах боломжтой болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Тэрээр үргэлжлүүлэн "Мэргэжлийн боловсрол эзэмших нь зөвхөн өөрт тохирсон карьераа олохыг хүсч байгаа ч их, дээд сургуульд суралцах бодолгүй хүмүүст хамгийн ухаалаг зам байх болно” хэмээн нэмж онцолжээ.

 

Эх сурвалж: Asiae



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

 Facebook Twitter Youtube