ШИНЭ МЭДЭЭ

ДАШТ: Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ2 цаг 54 минутын өмнөХҮН намын УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид тодорчээ2 цаг 57 минутын өмнөМетро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 газар үнийн саналаа ирүүлжээ3 цаг 14 минутын өмнөЭнэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна5 сар 20. 12:04ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ5 сар 20. 11:56АТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ5 сар 20. 11:42Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 сар 20. 9:02Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 сар 20. 8:47Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 сар 20. 7:59Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 7:27Улаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 сар 20. 7:19Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 сар 20. 7:16Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05

Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан

/4-р сарын 23/  -  7 цаг 24 минут
1690 онд Зүүнгарын хаан Галдан Бошгот анх удаа Манжийн цэрэгтэй тулгаран байлдаж ялагджээ. Түүхэнд уг тулалдаан болсон газрын нэрээр нь Улаанбутангийн тулалдаан хэмээн нэрлэжээ.

 

Зүүнгарын хаан Галдан бошгот Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чихундорж нарыг нэхэмжлэн  Манж Чин улсын хилийн дотор нэвтрэн оржээ. Улаанбутан хэмээх газар Галдан бошгот Манжийн цэрэгтэй тулалдан бүслэгджээ. V Далай ламын элч Жирүн хутагт Манжийн цэргийн жанжин Элбэг чин вантай тохиролцож Манжийн Энх-Aмгалан хааны зарлиг иртэл Зүүнгарын цэрэг хязгаарын гадна хүлээж байх болов. Гэвч энэ нь худал байж Зүүнгарын цэрэг итгэлийг эвдэн зугатан гарчээ. 

Халхын Засагт ханы хаан ширээний тэмцэл өргөжиж уг хэрэг явдалд Халхын Түшээт хан Чихундорж, Ойрадын Галдан бошгот нар оролцох болсон, Галданы дүү алагдсан зэрэг нь Халх, Ойрад дайтахад хүргэжээ. 1688 онд Ойрадын Галдан бошгот Халхын нутагт цөмрөн орж Түшээт хан Чихундорж, түүний хүү Галдандорж нартай тулалдаж ялжээ. Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан нар зугатан явсаар Манжийн эрхшээлийн нутагт очжээ. Галдан бошгот тэднийг нэхэмжлэн явсаар Улаанбутанд Манжийн цэрэгтэй тулалджээ. 1690 онд Галдан бошгот Өндөр гэгээн, Түшээт хан нарыг нэхэмжлэхээр цэрэг авч Үзэмчин хошууны Олгой (Улахуй) голд хүрч очжээ. Тэр үед Манжийн Энх-Амгалан хаан  Эрхин сайд Аранид 20 000 цэрэг өгч, мөн олон хошуудаас цэрэг татаж нэгдсэн хүчээр Галдан бошготыг дайлагтүн хэмээн зарлиг буулгажээ. Эрхин сайд Арани хошуудаас ирэх цэргийг хүлээлгүй Галдангийн цэргийг дангаар дайлж ялагдсанд Энх-Aмгалан хаан уурлаж түүний хэргэмийг нь хасч дөрвөн дэс бууруулжээ.

Түүний дараа Галдан бошгот хязгаарын гаднах Эрээн гэдэг газар очсон байв. Манжийн Энх-Амгалан хаан Галдан бошготод удаа дараа элч илгээж Жавзундамба хутагт болон Түшээт ханы талаар хэлэлцээр хийе, дотогш орж ирэгтүн гэж хэлүүлсээр байв.

Галдан бошгот V Далай ламын элч Ялгуугсан хутагт, Жирүн хутагт нарын ятгалгаар Хэшигтэн хошууны Улаанбутан хэмээх ууланд хүрч очжээ. Тэр үед Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар ах Элбэг чин ван нь 100 000 цэрэгтэй Хэшигтэн хошууны Дөргөн голд хүлээж байжээ. Галдан 30 000 цэрэгтэй байсан ба цэргийн ачаа хөсөгт хэрэглэж байсан түм гаруй тэмээг Улаанбутан уулын бэлээр тойруулан, хөлийг нь уяж хэвтүүлэн “тэмээн хэрэм” босгожээ. Элбэг чин ван цэргээ 3 анги болгон довтолж Зүүнгарын цэргийг бүслэн авав. Хоёр өдөр тулалдсаны эцэст тэмээн хэрмийг нь эвдэж байдал хүнд болсонд Жирүн хутагт 70 гаруй шавь нарын хамт хэлэлцээр хийхээр иржээ.Жирүн хутагт Далай ламын элч тул Элбэг чин ван хүндэтгэн хүлээн авч ярилцсаны эцэст Элбэг чин ван түүнд итгэн Зүүнгарын цэргийг хязгаарын гадна хааны зарлигийг хүлээх болгов. Галдан бошготын цэрэг тэр шөнөдөө уулнаас буухад Чин вангийн зарлигтай тул манжийн цэргүүд зам тавьж өгчээ.

Галдан бошгот, манжийн  цэрэг араас нь мөрдөхөөс сэргийлж түймэр тавиад зугатсаар Онон голд хүрч иржээ. Хүчний тэнцваргүй уг тулалдаанд Галдан бошготын цэрэг их хохирол амсчээ. Энэ тухай сонсч мэдсэн Манжийн  Энх-Aмгалан хаан уурлан бухимдаж Элбэг чин ванг торгох ялаар шийтгэжээ. Улаанбутанд Галдан бошигт ялагдсанаар зорилгодоо хүрч чадсангүй. (С.Цолмон)

 

Ашигласан ном зохиол

Биеэр дайлж өрнө, умрын газрыг төвшитггөн тогтоосон бодлогын бичиг. Алшаа зүүн хошууны Ардын засгийн ордон зохион байгуулж эмхэтгэв. ӨМСХХ.,1992 (монгол бичгээр)

Намсрай., Галдан бошгот, Хөх хот.,1987 (монгол бичгээр)

Намсрай., Дөрвөн Ойрадын түүх, ӨМАХХ.,1993 (монгол бичгээр)

Намсрай., Зүүн гарын хаант улсын түүх, Хөх хот.,1996 (монгол бичгээр)

Цолмон С., Галдан бошгот хаан. Нийгэм улс төрийн үйл ажиллагаа (1644-1697), УБ.,1994

Далай Ч., Ойрад Монголын түүх, Тэргүүн боть, УБ., 2002 

Монгол улсын түүх, Дөтгөөр боть, УБ., 2003



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

 Facebook Twitter Youtube