Түүхэн товчоон

Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55

Халхын зүүн гарын Түмэнхэн сайн ноёны ахмад хүүгийн угсааны Тод эрдэнэ ноён 1688 онд албат ардыг дагуулан говийг туулан Чин улсад дагаар оржээ. Зүүнгарын Галдан бошогт хааны цэрэгтэй хүчлэн байлдаж явсан тул 1691 онд Долнуурын чуулганаар түүнийг засаг, улсын түшээ гүн өргөмжлөв

Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47

Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн гэрээ.          Дипломат харилцаа тогтоон хоёр улсын хоорондын чухал асуудлуудыг шийдэх Зөвлөлт-Хятадын хэлэлцээр 1921 оны 12 дугаар сард эхэлжээ. Яриа хэлэлцээнд Монголын асуудал тээг болж, түүнийг  Хиагтын гэрээний аргачлалаар  гурван талын хүрээнд   шийдэхийг Зөвлөлтийн  бүрэн эрхт төлөөлөгч А.К.Пайкес санал болгосон ч  Хятадын талын эсэргүүцжээ

Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24

1690 онд Зүүнгарын хаан Галдан Бошгот анх удаа Манжийн цэрэгтэй тулгаран байлдаж ялагджээ. Түүхэнд уг тулалдаан болсон газрын нэрээр нь Улаанбутангийн тулалдаан хэмээн нэрлэжээ.   Зүүнгарын хаан Галдан бошгот Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чихундорж нарыг нэхэмжлэн  Манж Чин улсын хилийн дотор нэвтрэн оржээ

Түүхэн товчоон:ЭНХБАЯР Намбарын1 сар 15. 6:54

 Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч   Н.Энхбаяр 1990-1996 онд Соёлын сайдаар ажиллахдаа соёл, урлагийн салбарын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж, соёлын талаар баримтлах төрийн бодлого, соёлын хуулийг боловсруулах, батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. 

Түүхэн товчоон:Эетэй засгийн хошуу (Түшээт хан аймаг)1 сар 14. 6:53

  Халхын умард замын Хан уулын чуулганы жүн ван Минжүүрдоржийн (Мэргэн засгийн) хошууны туслагч тайж Сүндэв нь 1732 онд туслагч жанжин Цэрэн зүүнгарын цэргийг Эрдэнэзууд дарсаны дараа зүүнгарын ухарсан цэргийг нэхэн хөөхөд гавьяа байгуулсан тул түүнийг засаг тэргүүн зэрэг тайж болгож харьяат ардыг нь тусдаа хошуу болгожээ. 1756 онд хотогойдын Чингүнжавын бослого хөдөлгөөнд нэгдсэнгүй тул гүнгийн зэрэг хүртсэн боловч, 1757 онд дураар урианхайн газар одож морь худалдан авсан хэрэгт шийтгэгдэн гүнгийн зэргээ ховхлуулж, засаг тушаалаа хүү Сандавдоржид шилжүүлжээ

Түүхэн товчоон:Юйшитай (御史臺) (яам)1 сар 13. 8:52

Юйшитай (яам)-н эрх мэдлийн хүрээ нэлээд өргөн байж, хууль дүрэм, хэв ёсыг зөрчих, хааны зарлигийг үл тоомсорлох, ард олныг дарлах, эрх мэдлийг хүчээр булаан авах, албан үүргээ үл биелүүлэх, хээл хахууль авах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг байжээ. Эзэн хаантай шууд харьцдаг, бичиг цэргийн түшмэдийн аль алиныг нь байцаан шалгах эрхтэй байсан тул тус байгууллага нэлээд хүч нөлөөтэй байжээ. Түүнчлэн албан хаагч, түшмэдээ бие даан сонгож шалгаруулж ажиллуулах эрхтэй байв.)

Түүхэн товчоон: Эеэр засагч хаан1 сар 12. 6:58

 Эеэр засагч нь 1643-1661 онд Манж Чин улсын төрийг барьсан гуравдахь хаан. 1643-1661 онд төр барьж Хятадын Мин улсыг бүхэлд нь захирсан Манж Чин улсын хаан байв.   Эеэр засагч хааны үед Манж Чин улсын дотоод улс төрийн байдал дайн сөргөлдөөний байдалтай байв

Түүхэн товчоон: Эриехэй Мэргэн хан1 сар 11. 6:41

XVI зууны сүүлч, XVII зууны эхэн үеийн Ар Халхын зүүн гарын нэгэн тэргүүн, Мэргэн хан.   Халх түмний эзэн Гэрсэнз (1513-1549)-ийг нас барсны дараа түүний их хатан 7 хөвгүүндээ Халхын отгуудыг хуваарилан захируулснаар Халхын 7 хошуу байгуулагджээ. Анх байгуулагдах цагт 2 гарт хуваагдаж, баруун гарт нь Ашихай (1530-?), Ноёндой (1531-?), Далдан (1542-?), Саму (1544-?) нарын 4 хошуу, зүүн гарт нь Онохуй (1534-?), Амин (1536-?), Дара (1540-?) нарын 3 хошуу багтаж байжээ

Түүхэн товчоон: Ярлык1 сар 10. 7:00

Монголын их хаадын буулгасан тушаалыг Зарлиг гэх ба орос хэлэнд ярлык хэмээн тэмдэглэгдэн үлджээ.   Их Монгол улсыг байгуулж Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан болон түүний залгамжлагчдын үед зарлиг гэдэг үгийг их хаанаас өөр хэн ч хэрэглэх эрхгүй байсан нь тодорхой байна. Монгол бичгийн онцлогоос хамаарч зарлиг гэдэг үг орос хэлэнд ярлык хэмээн хэлбэр нь өөрчлөгдөн тэмдэглэгдсэн ч зарлиг гэдэг утга нь хэвээр хадгалагджээ. Судлаачдын олж тогтоосноор эзэнт гүрний хаадын зарлиг нь дараах бүтэцтэй байжээ

Түүхэн товчоон: Яруугийн голын хүн чулууд1 сар 9. 6:29

 Эртний Түрэгийн үед хамаарах хүн чулуун хөшөөд. Завхан аймгийн Яруу сумын нутаг, сумын төвийн өмнүүр урсах Яруугийн голын урд биеэр нэлээд тооны хүн чулуу дөрвөн тусдаа газарт буй. Гүүрийн дэргэдэх хүн чулуу. Сумын төвийн чанх урд, Яруугийн голын гүүрийн баруун өмнө зуугаад метр зайд бий. Уг хүн чулууг цагаан өнгийн шохойлог чулуугаар хийсэн бөгөөд баруун гартаа жижиг аяга барьсан, зүүн гараа ташаандаа зүүсэн илдний бариул дээр тавьсан байдалтай

Түүхэн товчоон: Яглакар1 сар 8. 6:36

Төв Ази, Монгол оронд оршиж байсан дундад эртний түрэг хэлт сурвалжит овог, Уйгурын хаадын ураг Яологэ хэмээх хятад сурвалжид гардаг овгийн нэрийг Орхон бичгийн дурсгалын Яглакар мөн гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Хотан баримтад Yahi̯:dakari гэж тэмдэглэжээ. Үгийн утгыг дараах байдлаар тайлбарладаг. Түрэг хэлний Yağıla- бол “дайнч” гэсэн үг бололтой. 

Түүхэн товчоон: Эрдэнийн очир одон1 сар 7. 6:39

Богд хааны зарлигаар 1913 онд "Эрдэнийночир" одонгбаталж дүрмийг нь гаргажээ. Эрдэнийн очир одон нь тэргүүн, дэд, гутгаар хэмээх гурван зэрэгтэй. Тэргүүн зэргийн одон дотроо гурван зэрэгтэй. Тэргүүн зэргийн Эрдэний Очир одон солбисон алтан очир үүний төв дунд ба толгой дор нь цөм сувд шигтгээд ард нь “Монгол Улсын эртний Богд хаан Чингисийн Эрдэнийн Очир” хэмээн цоолборлож, тусгайлан олон улсын хаан эзэн дор өргөмжлөн олгоно.

Түүхэн товчоон: Энх ургийн гэрээ1 сар 6. 7:25

 Хүннү-Хан улсын хооронд байгуулагдсан найрамдлын гэрээ. Хүннү улсын хөрш улс орнуудтай харилцах гадаад харилцааны нэгэн арга хэлбэр, энх тайвнаар зэрэгцэн орших утга агуулгатай гэрээ.   Хүннү улс улам хүчирхэгжин бэхжихийн хэрээр Хан улс тэднийг зэвсгийн хүчээр дийлэхгүй гэдгээ ухаарч эв найрамдлын гэрээ хэлэлцээр байгуулан энх тайвнаар зэрэгцэн орших арга замыг эрэлхийлж эхэлжээ

Түүхэн товчоон: Эртний монголчуудын булш1 сар 5. 8:14

 Дундад эртний монголчуудын булш оршуулгын дурсгалыг язгууртны болон жирийн иргэдийн хэмээн ангилан үздэг.       Эртний монголчуудын язгууртны бунхант оршуулга манай улсын нутгаас хараахан олдоогүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Таван Толгойд малтан судалсан булшнууд нь XIII-XV зууны монгол язгууртных болох нь тодорхой болж байна. Таван толгойн булшны зохион байгуулалт нь газрын хөрсөн дээр чулуугаар цагариглан өрж хийсэн овоолгоор танигдана

Түүхэн товчоон: Энх цагийн бүтээн байгуулалт1 сар 4. 6:47

Дэлхийн хоёрдугаар дайны дараах жилүүдэд өрнөсөн бүтээн байгуулалтын ажил   Энх цагийн бүтээн байгуулалтын ажил хоёр чиглэлээр явагджээ. Үүнд, нэгд, Дайны үеийн онц байдлыг цуцалж, залуучуудыг цэргийн албанаас халж энх цагийн хөдөлмөрт шилжүүлэх, хоёрт, Улс ардын аж ахуй, соёлыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх, түүнийг биелүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд. 

Түүхэн товчоон: Ховдын Маймаа хот1 сар 2. 9:29

Манж Чин улсын эрхшээлийн үеийн Монголын баруун хязгаарт байсан хот   Ховд хот бол баруун Монголын цэрэг, эдийн засаг, захиргааны чухал түшиц газар. Галдан бошигт хан 1685 онд Ховдод тариа тариулснаар анх суурьшил бий болж эхэлжээ. Манж Чин улсын үед Баруун Монголын хязгаар дахь Чин улсын захиргааны нэг төв болж байв

Түүхэн товчоон:Чормаган2023, 12 сар 28. 7:10

 Бага Азийн нутагт томилогдсон анхны монгол захирагч.   Чингис хааны хорчи ноёдын нэг бөгөөд сурвалж бичигт Чормаган ба Чормагун гэж тэмдэглэдэг. Ойрхи болон Бага Ази дахь нутагт томилогдсон анхны монгол захирагч билээ.  1218-1223 онд Хорезмын улсыг эзлэхэд оролцож Зэв, Сүбэдэй нарын хамт Кавказ хийгээд Оросын тал нутагт дайран орж Кипчакуудын эсрэг дайтаж байв

Түүхэн товчоон: Чандмань Хар уулын булш2023, 12 сар 27. 7:00

  Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дахь Чандмань Хар уул орчимд хийсэн хайгуул судалгааны үр дүнд нийт 300 гаруй дурсгалыг бүртгэн баримтжуулснаас нийт хүрэл, хүннү, монголын үед холбогдох олон тооны булш оршуулгын дурсгалыг малтан шинжилсэн юм.    

Түүхэн товчоон: Цэнгэл хэлбэрийн зан үйлийн байгууламж2023, 12 сар 22. 6:42

Цэнгэл хэлбэрийн зан үйлийн байгууламж Хүрлийн үеийн тахилга зан үйлийн чулуун байгууламж.   Алтайн нурууны дагуу Монгол, ОХУ, Казахстаны нутагт тархсан бөгөөд гол мөрний хөндийд элбэг тохиолддог. Манай улсад Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутагт тэмдэглэгдсэн бол ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын нутагт Юстыд голын хөндий, Укокийн тэгш өндөрлөгт хамгийн олноороо, мөн Тувагийн зарим нутагт, харин Казахстаны Бухтарма голын хөндийд бүртгэгджээ

Түүхэн товчоон: Үнстийн хийд2023, 12 сар 21. 7:10

 Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт байсан хийд       Үнстийн хийд нь Түшээт хан аймгийн Говь Түшээт вангийн хошуу одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс урагш 40 км, Цагаан овоо багийн төвөөс 5 км зайтай оршино. Хийдийг 1800 оны сүүл 1910-аад оны үед барьж байгуулжээ



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube