Хайлтын үр дүн

Өнөөдөр болох үйл явдлууд2023, 4 сар 28. 6:58

 ШУА-д: Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан “Бүтээлч хандлага, инновацыг эрчимжүүлцгээе”  сургалт хэлэлцүүлэг болно. Энэ үеэр оюуны өмчийн шинжээч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчийн үнэлгээчид болон мэргэшсэн сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой. Утас: 9971-7977.

Удо Б.Баркманн: В.Путин, В.Зеленский нарын энх тайвны хэлэлцээ хийх хамгийн тохиромжтой газар нь Монгол Улс2022, 12 сар 14. 7:07

Т.БАТСАЙХАН   “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ.  Энэ удаа Германы монголч эрдэмтэн, доктор, профессор Удо Б.Баркманныг Монгол Улсад хүрэлцэн ирээд байхад нь ярилцлаа

Үндэсний судалгаа: Иргэдийн 55 хувь нь сэтгэл түгших эмгэгтэй2022, 9 сар 14. 7:16

Сэтгэцийн эрүүл мэндийн  салбарын  өнөөгийн байдал,  цаашдын чиг хандлагыг  хэлэлцэж, ойрын  ирээдүйд  авч хэрэгжүүлэх  арга хэмжээний талаар  хамтарсан зөвлөмж,  дүгнэлтийг тодорхойлох  Сэтгэцийн эрүүл мэндийн  үндэсний чуулган боллоо. Чуулганд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,  АШУҮИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим,  орон нутгийн төлөөллөл, сэтгэл зүйч  нар оролцсон юм

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 дугаар тогтоол / бүрэн эхээрээ/2022, 8 сар 18. 14:29

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ Үндсэн хуулийн цэцийн xуралдааны танхим 17.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган /илтгэгч/, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар оролцов. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцлээ. Нэг. Монгол Улсын иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл, нэмэлт тайлбар ирүүлсэн байна: "Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ

Шүүмжлэл, шинэчлэл бол дэвшилд хүргэх түгээмэл арга2022, 3 сар 20. 17:00

Хүн, хүмүүс, ард түмэн аль нь ч гэсэн гагцхүү таньсан зүйл, ойлгосон мэдлэгтээ түшиглэн байж л үр дүнтэй үйл ажиллагаа өрнүүлдэг. Орчин тойрноосоо бэлэн хүлээж авсан, эсвээс өөрөө өөртөө (онолоор, практикаар) буй болгосон аль нэгэн хэмжээний мэдлэггүйгээр байгаа зүйлийг бүрэн үндэслэлтэй шүүмжлэх, шинэ нөхцөл, шинэ цаг үед тааруулж шинэчлэх, шинэчилсэн зүйлээ цаашид тасралтгүй боловсронгуй болгох аргагүй юм. Ингэхлээр орчин үеийн нийгмийн хөгжлийн үндсэн нөхцөл нь шинэ мэдлэг, түүний үрээр үүсдэг бүтээлч шүүмжлэл, шүүмжлэлийн дагуу хийгдэх шинэчлэл, уг шинэчлэлийн өөрийн нь тасралтгүй төгөлдөржил эдгээр болно. Энэ бол нийгмийг тасралтгүй хөгжүүлэхэд ашиглагдах ёстой уламжлалт технологи мөн. Эл технологийг сахиж чадах аваас л нийгэм өөрийн хүчээр хөгжиж, дэвшиж байх болно.

Альцгеймертэй настан хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө хэн гэдгийг ч мартдаг2022, 3 сар 14. 7:31

 Сураггүй алга болсон, төөрсөн ойр дотны хүмүүсээ эрэн сурвалжилж байна гэсэн зар Улаанбаатарын гудамж, талбайн хаа нэгтээ харагдах нь байдаг л үзэгдэл болжээ. Эхэндээ бид ямар зар байгааг лавлан харж, таарвал гэрийнхэнд нь хэл дуулгана хэмээн утасны дугаарыг нь хүртэл тэмдэглэн авдаг байв

Нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөсөн байна2022, 1 сар 10. 15:57

Казахстан улсын дотоодын нөхцөл байдал хурцдаж хяналтаас гарч, олон улсын анхааралд ороод байна. Тус улс эмх замбараагаа алдаж, хөл толгойгоо олохгүй болчихлоо

 Facebook Twitter Youtube