Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 1997 оноос гадаадын их дээд сургуульд бакалавр, магистр, докторын түвшинд суралцсан 2371 хүний мэдээлэл Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн хүрээнд өчигдрөөс олон нийтэд ил болсон. Нийтэд ил болсон мэдээлэлд, - Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Австралийн Чарлис Старт ИС-д бизнесийн удирдлагаар магистрт сурахад 32000 ам.доллар. -УИХ-ын дарга Г.Занданшатарын Алтангэрэл АНУ-ын Беркелигийн Их сургуульд олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалаврт суралцахад 93000 ам.доллар / төлсөн/
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ иргэн Т.Даргерын гэрт зочиллоо. Т.Даргерын хүү Д.Багдаулет нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, ИБУИНХУ-ын Бристолын их сургуульд барилгын инженер мэргэжлээр элсэн суралцаж байгаа юм. Д.Багдаулет нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг 2021 онд төгссөн. Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн төрөлд 758, англи хэлний төрөлд 800 оноог тус тус авч дундаж оноогоороо сум, аймгаа тэргүүлэн, улсын хэмжээнд 2 дугаар байрт жагссан амжилт үзүүлсэн
Баярмэндийн ДОЛЖИНЖАВ Өнөөдөр Дэлхийн ойн өдөр тохиож байна. Манай улсын хувьд энэ өдөр маш чухалд тооцогдоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Монгол Улсын хүн ам, улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангаж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулган 2023 оны гуравдугаар сарын 24-нд болно.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган эхэллээ 2023-03-15 — Хуралдааны тойм 0 Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2023.03.15) 10 цаг 00 минутад гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ / Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 оны намрын чуулган хоёр сар шахам хугацааны өмнө өндөрлөсөн ч Улсын Их Хурлын үйл ажиллагаа хуулийн хэлэлцүүлэг, Зөвлөлдөх санал асуулга, нээлттэй сонсгол, хурал зөвлөгөөн хэлбэрээр тасралтгүй өрнөснийг тодотгоод иргэд олон түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, Зөвлөлдөх санал асуулгын дүн, Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжид дурдсан асуудлуудыг хэрэгжүүлж, хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн гурван чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөснийг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Улсын Их Хурлаас “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг үндсэндээ дөрвөн үе шаттайгаар, амжилттай зохион байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлсныг дурдлаа. Мөн энэ хаврын чуулган Авлигын эсрэг эрх зүйн шинэлчлэл хийсэн чуулган байх болно. Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэнэ. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг багц хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална гэв. Түүнчлэн нийгмийн бодлогын хүрээнд гурван багц хуулийг хэлэлцэнэ
МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт хотоос гарч, сэм уулзацгаасан сурагтай. Тэд Тэрэлжид очиж үдийн зоог барьцгаажээ
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -ОХУ-аас Украинд түрэмгийлснийг буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассемблейн зургаан удаагийн тогтоолын төслийг батлах санал хураалтад Монгол Улс түдгэлзсэн санал өгч иржээ. Ер нь түдгэлзэх гэдэг нь ямар учир агуулгатай байр суурь вэ? -“Монгол Улс санал хураалтад оролцохоос түдгэлзсэн байр суурь илэрхийлэв” хэмээн зарим мэдээллийн хэрэгслээр маш буруу тайлбарлаж, олон нийтэд буруу ойлголт өгч байна билээ
Монгол бөхийн өргөөнд сүүлийн үед өнгөтэй сайхан барилдаж үнэнхүү хүчээ харуулж байгаа хүчтэн бол яах аргагүй Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий юм. Тэрбээр сүүлийн хэдэн өдөр дараалж заал танхимын барилдаан үзүүрлэж түрүүллээ
Монгол бөхийн өргөөнд сүүлийн үед өнгөтэй сайхан барилдаж үнэнхүү хүчээ харуулж байгаа хүчтэн бол яах аргагүй Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий юм. Тэрбээр сүүлийн хэдэн өдөр дараалж заал танхимын барилдаан үзүүрлэж түрүүллээ
Оюу Толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.03.13/ болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг хэллээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9" телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Хоёрдугаар хэсэг -Та Үндсэн хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Төсөлд Монгол Улс гэдгийг Бүгд Найрамдах Монгол Улс гэж томьёолж оруулж ирсэн байна
Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухито 1960.02.23-нд мэндэлсэн. Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт өнөөдөр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд КОБАЯШИ Хироюки зохион байгуулж байна. Тэмдэглэлт энэ өдөр Монгол-Японы харилцааны шинэ түүхээс хөндөн бичье гэж шийдлээ.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9" телевизэд өгсөн ярилцлагын бүрэн эхээр нь хүргэж байна. Нэгдүгээр хэсэг -Та Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараах он жилүүдэд энэ хуульд нэмэлт өөрчлөлт хийх ёстой гэсэн яриа нэлээд гарч байжээ
Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Гуравдугаар сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэнг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулж байна. Үзэсгэлэн нь дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчилан таниулах зорилготой юм. Үзэсгэлэнд төрийн 50 гаруй байгууллага дотоодын үйлдвэрээс худалдан авдаг бараа бүтээгдэхүүн болон 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн 100 гаруй үйлдвэр эрхлэгч төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ толилуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгийн нээлтэд оролцохдоо, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчдийн хичээл зүтгэл, хүчин чармайлт чухал үүрэгтэйг тэмдэглэв. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулж, чанар, стандартын шаардлага хангах шаардлага байгааг хэлэв. Мөн хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч хэрэглэгч байхыг уриаллаа