“Бороотой өдөр хотыг угааж байна” гэх бичлэгний талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан мэдээлэл өгснийг хүргэж байна. Тэрбээр “Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 129.5 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийдэг. Гуравдугаар сараас хойш ногоон байгууламжийн цэнэг усалгаа, түүвэр цэвэрлэгээ зэрэг 22 ажил хийгдэж байгаа. Ногоон байгууламжийн бордоотой усалгаа хийгдээд эхэлсэн
2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг энэ оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүчингүй болголоо. Уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж,
Дэлхийн 155 орныг хамарсан Эмнести Интернэшнлийн "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2023/24" тайлан танилцуулах хэлэлцүүлэгт Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монгол дахь элчин сайдын яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудын төлөөлөл оролцон, саналаа хуваалцлаа. “Хурдацтай даамжирч буй мөргөлдөөн, олон улсын эрх зүйн хямралын ноцтой үр дагаврыг дэлхий нийтээр амсаж байна” хэмээн Эмнести Интернэшнл дэлхийн 155 орны хүний эрхийн үнэлгээнд үндэслэн боловсруулсан “Дэлхийн Хүний эрхийн Төлөв байдлын талаарх тайлан”-даа онцлон тусгажээ. Түүнчлэн тайланд “Өнөөгийн удирдагчид хүний эрхийн зарчмаас урваж байна.” хэмээн дүгнэжээ. “Улам бүр гүнзгийрсээр байгаа тэгш бус байдал, хурдацтай тэлж буй уур амьсгалын хямралын зэрэгцээ дээд эрх мэдлийн төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн нь хүний эрхийг нухчин дарж, олон улсын эрх зүйг ноцтойгоор зөрчиж буй эмгэнэлт дүр зургийг Эмнести Интернэшнлийн судалгаа харуулсан ” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард мэдэгдэв. Газа дахь энгийн иргэдийн цус урсгасан аймшигт үйл явдлыг зогсоож чадаагүй Израйлын холбоотнууд Израйл улс олон улсын эрх зүйг илэрхий зөрчсөн үйлдэлд буруутай
Нийслэлийн Цэргийн штабаас 2024 оны I ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт: Уг зөвлөгөөнөөр цэргийн насны залуучууд буюу 18-25 насны залуучуудын эрүүл мэнд, тэр дундаа сэтгэлзүйн байдлын талаар санал солилцож, мэргэжлийн байгууллагуудын судалгаа, илтгэлийг хэлэлцүүлэн, нэгдсэн шийдэлд хүрч, цаашид анхаарах асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн чухал арга хэмжээ боллоо. Цэргийн төв эмнэлэг Поликлиникийн дарга Б.Болор-Эрдэнэ: Цэргийн албанд татагдаж ирэхдээ өвчний улмаас түр чөлөөлөгдөж буй залуучуудын тоо 2022 онд 23 хувь байсан бол 2023 онд 15 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Гэвч өвчлөлийн ерөнхий тоон үзүүлэлт буурсан мэт боловч сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Түүнчлэн 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр мөн цас, бороо орж цасан шуургатай байх нь.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Эргүүл хяналтын хэлтэс “Морьт эргүүл”-ийг ажиллуулж эхэллээ.
Ахмад багш, судлаач Ч.БАТСҮРЭН “Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэсэн билээ. Бид нийтлэлдээ ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр хэтэрхий хүнд, зарим нэг орох ёстой, сонирхолтой агуулгууд нь багтдаггүй учраас сурагчид залхдаг. Цаашлаад хүүхдүүд монгол хэлний хичээлдээ дургүй болж байгаа нь эх хэлний дархлаанд муугаар нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн. Тэгвэл манай нийтлэлийн үргэлжлэл болж, ахмад багш, судлаач Ч.Батсүрэн сурах бичгийн агуулгын тухай нийтлэлээ хүргэж байна. Шинжлэх ухаан хөгжих тусам хүмүүн төрөлхтөн даван хөгжиж байна. Надад “Монгол хэл IX” гэсэн ном олдов
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүсэнд 20 гаруй жил хавтага шиг хавчуулаастай яваа хүн бол Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж. Ноёны бөх гэгчээр Д.Бат-Эрдэнийг УИХ-д давбал тэрээр аймгийн удирдах түвшинд ямар нэгэн албан тушаалд “мордчихдог”. “Ажнай” корпорацийн маркетингийн албаны даргаас орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс Засаг дарга гээд даргын даллагатай Р.Сэддоржийг 2009-2010 онд “Тавантолгой” ХК-ийн Санхүү хангамж хариуцсан дэд захирлаар ажиллаж байхад өнөөх алдарт 379 мянган тонн нүүрс ор сураггүй алга болсон байдаг.
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
2024 оны 04-р сарын 25-ны цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 24, Буд гариг. Билгийн тооллын 16, Салхины эх одтой, шар морь өдөр. Өдрийн наран 05:46 цагт мандаж, 19:55 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу хуучин товчоо орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайд хоёрдогч түүхий эд, хаягдал төмөр хураах, хүнд даацын автомашин байрлуулах зэрэг олон зөрчил гаргадаг байна. Тухайлбал Улаанбаатар хотын баруунаас зүүн зорчих гол зам дагуу хоёрдогч түүхий эд авах, хаягдал төмөр цуглуулах, уул уурхайн тоног төхөөрөмжүүд, том дунд оврын машиныг нийтийн эзэмшил, явган хүний зам хааж тавьж худалдан борлуулдаг, автомашины дугуй худалдаа, хивэг, будаг зарж, явган хүн алхах боломжгүй шахам болжээ