Улс төр

СЕХ: МАН-аас 3, АН-аас 1 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзав6 сар 1. 10:35

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2024.05.30)-ийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн. Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргасныг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч холбогдох баримт бичгийг буцаав. Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор тогтоолоо. Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тодруулбал, -татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76; -хуульд заасан баримт бичиг дутуу 63; -шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа 5; -нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн 4; -сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй 4; -төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй 1; -авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1 нэр дэвшигчийг тус тус бүртгэхээс татгалзав. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх боломжтой юм

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдрөөс баталгаажна5 сар 31. 17:13

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ баталгаажна

Б.Энх-Амгалан: Сонсголоор хэн нэгнийг гэмт хэрэгтэн буруутан болгож шүүхгүй5 сар 30. 7:19

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажиллаж байгаа юм. Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн (2024.05.29) сонсгол гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 11 цаг 02 минутад Төрийн ордонд эхэллээ.   Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн үүрэг, чиглэл болон Хянан шалгах түр хорооны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр тогтоолд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан удирдсан бөгөөд нээж үг хэлсэн юм. Ашигт малтмалыг зүй зохистой, ард түмний нийтлэг ашиг сонирхол, эх орны хөгжлийн төлөө ашиглах ёстой боловч ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа, тэдгээрт ногдуулсан төлбөр, татвар зэрэг нь хууль тогтоомжид заасны дагуу явагдсан эсэхэд иргэд, олон нийт эргэлзэж байгаа гэдгийг тэрбээр тэмдэглэсэн. Тиймээс иргэдийн эргэлзээг тайлах, мэдээлэл өгөх зорилгоор энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулж байгаа гэлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна

Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 29. 12:57

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулнаБулган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа. Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо“2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.2024 оны зуны улиралд уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт үүрэг болголоо. Зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас ахиу хур тунадас орохоор байна. Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар бороо, үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины давтагдал өндөр байгаа тул анхаарал болгоомж алдахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээллийг амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэж сурах, үер, усны аюулаас сэрэмжтэй байж, айл өрхүүд хонхор хотгор газар, голын татамд суурьшихгүй байх, нөөлөг салхины эрсдэлээс сэргийлж гэрээ даруулах, үер ус, аянга цахилгаанаас хамгаалах уламжлалт болон дэвшилтэт аргуудыг хэрэглэх зэргээр бэлтгэлтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна

АН-аас Дорнодод дэвшихээр болсон хоёр найз хэн бэ5 сар 28. 12:35

Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт буюу зүүн бүсэд 7 нэр дэвшигч буй. Дорнод аймгаас хоёр, Хэнтий аймгаас гурав, Сүхбаатар аймгаас 2 мандаттай

Л.Гантөмөр: АН сонгуульд бэлэн. Бид Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно5 сар 28. 8:13

УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдааны дараа АН-ын дарга Л.Гантөмөр болон бусад гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэлттэй холбоотой үүсээд буй нөхцөл байдал, нийтэд түгээд буй зөрүүтэй мэдээллүүдэд хариулт өгсөн Л.Гантөмөрийн мэдээллийг товчлон хүргэе. АН-ын дарга Л.Гантөмөр “АН УИХ-ын ардчилсан ес дэх удаагийн сонгуульд оролцоход бэлэн

Амралтын өдрүүдэд “Санал авах загвар гэр” ажиллана5 сар 28. 8:11

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсрол” буланг хөтлөн явуулдаг билээ.   

Лу.Гантөмөр: Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг л байгаа5 сар 27. 14:29

Сонгуулийн Ерөнхий хороонд намууд нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр баримт бичгийг нь хуулийн дагуу энэ сарын 25-нд /2024.05.25/ хүлээлгэж өгсөн. СЕХ-ны мэдээлснээр 19 нам, 2 эвслээс УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг хүргүүлсэн байна

Үер усны аюулаа урьдчилан сэргийлэх, бэлтгэл байдлыг хангахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа5 сар 27. 13:56

 Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ--ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Иймд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Харин долоодугаар сард Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар хур тунадас олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна

Монголын улстөрчид шунал шүглэсэн “чөтгөр, шуламнууд” болчихоод зовоож байна5 сар 27. 7:40

 Нутгийнхаа хөгшдийн үг, үйлдлээс нь тэдний аливаад бодитой ханддаг, практик ач холбогдлыг нь заавал үнэлдэг, тооцдог төрөлх гэхээр ухаалаг ааш авирыг нь би өсөх, өндийх, ухаан суух хэрээрээ л сайтар ойлгож, хүндэлж ирсэн юм.  Аливаа бүхэн нэг янзаараа байдаггүйг, хүн хүний үзэл бодол адилгүйг, сайн зүйлд ч садаа ихийг, их сонсож бага ярихын чухлыг, эвлэвэл бүтдэг эвдэрвэл гутдагийг, бүгдээрээ хэлэлцвэл буруугүйг, хүний газарт нэрээ, өөрийн газарт ясаа тавихын учрыг тооцож аливаад онож зөв хандах, үр дагаврыг нь үнэлж байхын зохистойг хөгшид тун ч сайтар хичээдэг байлаа.  

Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүллээ5 сар 27. 7:07

  УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн СЕХ-нд хүлээлгэн өгөх хуулийн хугацаа дуусгавар болов.  Өчигдрийн байдлаар 19 нам, хоёр эвслээс тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийтдээ 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлжээ.  Харин сонгуульд оролцохоор бүртгүүлээд байсан Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам хуулийн хугацаанд  материал ирүүлээгүй,  Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу ирэх  сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргах юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хүний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар МАН-аас оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ-нд өнгөрсөн бямба гарагт хүлээлгэн өглөө

МАН-д зодуулчихаад АН-ыг зоддог нь манай ёс5 сар 24. 7:40

Тэгсэн хэрнээ АН эрх барьж байсан, олуулаа гарч ирсэн үед л нийгмийн том том шилжилтүүд, шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн байдаг юм. Угаасаа МАН гэдэг нам өөрөө ардчилсан нийгмийн хэв ёс, дүрэм журмаас тэс хөндлөн оршдог юм хойно яаж ч урагш нь алхуулах вэ дээ.   Намуудын нэр дэвшүүлэлт дууслаа

“Солио” хийх эрх СЕХ-нд бий…5 сар 24. 7:34

 Улс төрийн намууд УИХ-д нэр дэвших 126 -гаа хэлтэй амтай, хэрүүлтэй уруултайхан шиг тодрууллаа. Жагсаалтынхаа 48, тойргийн 78 нэр дэвшигчийн нэр усыг ч зарлалаа. Одоо тэр хүмүүс нь олон нийтийн “шүүлт”-д ороод явж байна. Гэхдээ тэд өнөөдөр горилогч хэвээрээ л байна. Учир нь МАН-ын, АН-ын 126 нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг СЕХ шийднэ.

Р.Сэддоржид сумдын Засаг дарга нар нь захирагддаггүй гэж үү5 сар 22. 11:44

Төрийн эрх барьж буй намын сөрөг хүчин буюу АН орон нутагт үнэмлэхүй тоогоор ялсан газар Өмнөговь аймаг. 2020 оны орон нутгийн сонгуулиар Өмнөговь аймгийн ИТХ-д АН 20, МАН 13 суудал авсан

АН эмх цэгцгүй ч эрүүл, МАН цэвэрхэн ч зальжин аргаар нэр дэвшигчдээ тодруулав5 сар 22. 8:20

АН эмх цэгцгүй ч эрүүл, МАН цэвэрхэн ч зальжин аргаар нэр дэвшигчдээ тодруулав Aдмин / Улстөр 2024.05.22         Өчигдөр шөнийн 00 цагаас өмнө амжиж улс төрийн намууд УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулав. Ардчилсан намын хувьд маргаан, толхилцооноо нуудаггүй заншлаараа зарим залуучууд нь дотроосоо шууд дамжуулж, ҮБХ-ны хурлын уур амьсгал олон нийтэд ил мэдрэгджээ

Сонгогчдоо! шалгалтандаа орцгоо!5 сар 22. 8:05

Монголын сонгогчдыг “тэнэг” гэхэд ч багадна. Шилж сонгосон хүмүүс нь юу юу хийчихсэн билээ? Хийгээгүй муу зүйл бараг л байхгүй! Энэ удаа аль тойрог нь яаж тэнэгтэх бол оо? Сонгууль бол нэг хэлбэрийн шалгалт юм. Өмнөх 8 сонгуульд мөн ч олон тойрог “муу” дүн авсан. Нутгархаад, жалга доворхоод, саналаа худалдаад, бэлэг сэлт аваад, том амлалтанд хууртаад, хоосон мэдэмхийрэгчдэд хөтлөгдөөд,

Ж.Сүхбаатар: Нууцын хуулиар тендер явуулсан олон газар байдаг юм билээ5 сар 22. 8:01

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос өчигдөр ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсголыг эхлүүллээ.  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хороог ахалж байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй хүнийг гэрчээр дуудсан гэдгээ мэдэгдсэн.  Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Түр сонсголыг хоёр хоногийн хугацаанд зохион байгуулна. Эхний асуудал худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үндэслэл шалтгааныг хэлэлцэнэ

УИХ-ын сонгууль 2024: МАН-аас нэр дэвшигчид5 сар 21. 10:06

МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн баталлаа.



ШИНЭ МЭДЭЭ

"Нэгдүгээрт хүүхэд" уриан дор 650 хүүхдийн парад боллоо6 сар 1. 14:38СЕХ: МАН-аас 3, АН-аас 1 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзав6 сар 1. 10:35УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдрөөс баталгаажна5 сар 31. 17:13Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 7:26Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулган, даланг хүчитгэж байна5 сар 30. 7:24Б.Энх-Амгалан: Сонсголоор хэн нэгнийг гэмт хэрэгтэн буруутан болгож шүүхгүй5 сар 30. 7:19Улаанбаатарт бага зэргийн бороотой, +15...+17 градус дулаан байна5 сар 30. 7:08Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно5 сар 30. 7:05УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас баривчилсан байна5 сар 29. 17:38Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 29. 12:57Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг хаалттай хийнэ5 сар 29. 10:44Дүнжингараваас ХУД-ийн И-Март хүртэлх уулзварыг 6 хоног хааж, шинэчилнэ5 сар 29. 10:35Өнөөдөр: Олон улсын энхийг сахиулагчдын өдөр5 сар 29. 10:30ЭИ: Цаазын ялын тоо 2023 онд 30 хувиар нэмэгдсэн5 сар 29. 10:26ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэж байна5 сар 29. 9:47Гэрээсээ дайжсан хүүхдүүдийн 60 гаруй хувь нь охид байна5 сар 29. 7:543х3-ын “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри" зургадугаар сард Улаанбаатарт болно5 сар 29. 7:49Улаанбаатарт бороотой, +14...+16 градус дулаан байна5 сар 29. 7:20Зурхай: Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу өдөр5 сар 29. 7:17АН-аас Дорнодод дэвшихээр болсон хоёр найз хэн бэ5 сар 28. 12:35Түүхэн товчоон: КОМИНТЕРН (Коммунист Интернационал)5 сар 28. 8:20Б.Анхзаяа: Улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, олон нийтэд танилцуулж чадсан улс төрийн хүчинд их боломж байна5 сар 28. 8:14Л.Гантөмөр: АН сонгуульд бэлэн. Бид Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно5 сар 28. 8:13Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог5 сар 28. 8:12Амралтын өдрүүдэд “Санал авах загвар гэр” ажиллана5 сар 28. 8:11Лу.Гантөмөр: Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг л байгаа5 сар 27. 14:29Үер усны аюулаа урьдчилан сэргийлэх, бэлтгэл байдлыг хангахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа5 сар 27. 13:56Бурхан, шашны 82 ширхэг эд зүйлс хулгайлсан этгээд 7 жилийн дараа зарж борлуулах гэж байгаад баригджээ5 сар 27. 11:12Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ5 сар 27. 10:38Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 27. 8:09Зэсийн үнэ өсөж, гадаад худалдааны эргэлт 8.4 тэрбумд хүрэв5 сар 27. 7:49Түүхэн товчоон: Умард Хүннү5 сар 27. 7:46ЭХНИЙ ТОВЧ ЗӨРВӨЛ ҮЛДСЭН НЬ БҮГД БУРУУ5 сар 27. 7:43“Их-7”: Европт "гацсан" ОХУ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ5 сар 27. 7:41Монголын улстөрчид шунал шүглэсэн “чөтгөр, шуламнууд” болчихоод зовоож байна5 сар 27. 7:40Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүллээ5 сар 27. 7:07Улаанбаатарт +24...+26 градус дулаан байна5 сар 27. 7:04Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн5 сар 27. 7:00Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 25. 11:04Эрдэмтэд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, онолын хувьд амьдрал байх боломжтой гараг нээжээ5 сар 25. 10:55
 Facebook Twitter Youtube