Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол улсын өсөх идэр, үнэн зоригт, цогт гарамгай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Сүүнгийн Туяа" ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Узбекстан улсын тамирчин Гулноза Мятнозоватай барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар эмэгтэйчүүдийн -70кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.
Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -63кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин 2022 оны Азийн аварга Б.Ганхайч алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Ямагүчи Кираритай барилдаж ялагдал хүлээснээр мөнгөн медаль хүртлээ.
Хонгконг-д зохиогдож буй 2024 оны Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол улсын баг тамирчид гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны "Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ найман багийн гурав дахь барилдаан Увс-Говьсүмбэр аймгуудын хооронд өрнөж, Говьсүмбэр аймгийн баг 15:10-аар ялалт байгуулснаар шөвгийн дөрвөн багт шалгарч үлдэв.
2024 оны чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны нийслэл Бишкек хотноо өнгөрсөн 3 хоногт амжилттай боллоо. Тус хотод энэ сарын 19-21 ны өдрүүдэд мөн Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн болох юм. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр Монголын охидын баг амжилттай барилдаж,амжилтаа зузаатгасан юм Тус тэмцээнд Монголын спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг, Д.Байгаль нар ажиллаж байна.
Б.БААСАНХҮҮ 2024 ОНЫ УЛСЫН АВАРГААР ТОДРОВ 2024 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медальтнууд тодров. Хүрэл медалийг Спортын дунд сургуулийн Н.Ундрахбаяр, СХД-ийн “Хаан хүнс” клубын С Гүнжинлхам нар хүртэв
Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд 21 аймгийн 300 гаруй улс аймаг, сумын цолтой бөхчүүд өрсөлдөж байна. Тэмцээнд оролцож байгаа улс аймгийн цолтой бөхчүүд А ангилалд өрсөлдөж Архангай, Төв, Завхан, Сүхбаатар, Ховд аймаг болон Их монголын хүчтэн дэвжээний 6 баг дараагийн шатанд шалгарч дахин 2 хэсэгт хуваагдан тойргоор өрсөлдөж байна
Монголын боксын холбоо “Парис-2024” Олимпын эрх олгох Азийн тэмцээнд баг тамирчдынхаа мэдүүлгийг хоцроосон гэх хүндхэн асуудалтай байгаа
Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын шавь нарын нэг Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг дээрэлхэж, тэдний мөнгийг хулгайлдаг байсан гэх мэдээлэл сүмо бөхийн холбоонд ирснээр өнөөдөр /2024.02.23/ сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, Хокүсэйхог зодог тайлуулж, сүмо бөхөөс хасаж шийдвэрлэжээ. Мөн шавиа хүмүүжүүлж чадаагүй гэх үндэслэлээр түүний дэвжээний багш Хакүхо М.Даваажаргалыг хоёр зэрэглэл бууруулж, ояката нарын хамгийн доод хэсэгт оруулах, гурван сарын цалингийн 30 хувиар торгох шийдвэрийг гаргасан байна
Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсч, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах “Хандивын барилдаан”-ыг 2024 оны гуравдугаар сарын 1-ний 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Т.Сүхбаатар /Гавьяат дасгалжуулагч/, туслах дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр /Гавьяат тамирчин/, Ц.Баярсайхан /Гавьяат дасгалжуулагч/, С.Мөнхдуулдах нар ажиллана. Тамирчин: 1. 50кг- Д.Отгонжаргал /Гавьяат тамирчин/ 2
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд 128 бөх авхаалж самбаа, уран мэх сорин барилдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Хадбаатарын Мягмарсүрэн үзүүрлэв.
Тэрбээр "Бэртэлтэй байгаа учраас сар шинийн барилдаанд зодоглохгүй. Бэртлээ бүрэн эдгэртэл ямар ч барилдаанд орохгүй" гэжээ.
Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан үзүүрлэжээ.
Намайг дэмждэг ард түмнээ хараад үнэхээр огшиж байна. Намайг хайрладаг Хэнтий нутгийн ард түмэн үнэхээр халх даяараа хайрлаж хүндэлдэг юм байна. Таван жилийн хугацаанд итгэлгүй болчихсон байсан. Хэнтий хаан заяатай ард түмэн үнэхээр гайхалтай сайхан хүлээж авлаа. Хоёр жил дараалаад манай аймагт зуд болчихлоо. Бөх нь барилдахгүй болохоор ингэдэг юм болов уу. Удахгүй өнтэй сайхан өвөл жил болох байхаа
Олон улсын биатлоны холбооны залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээн болж манай үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуудагч олимп, дэлхийн аварга А.Попов, ОУХМ Ц. Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын удирдлага дор өрсөлдөв.
Б.Ганхайч нь ийнхүү Их дуулгаас 5 дахь медалиа хүртэж байна.
"НЭГДЭЛ" клубын бөхчүүд 17 дугаар жарны “Хилэнт эх” хэмээх модон жилийн сар шинийн баярт зориулсан цаг тооны бичиг гаргаж худалдаанд гаргажээ.