Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “...Сайн, муу” гээд янз бүрээр л ярьж байна. Мэдээж, энэ богинохон хуульд сайн, муу талууд байж л таарна. Хамгийн гол нь олон жил дуншсаны эцэст Үндэсний баялгийн сантай болсон нь чухал юм.
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа
Энэ оны эхний хоёр сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт сайн гарч байгаа ч түүхий эдийн эрэлттэй холбоотой мөчлөгөөс хамаарч төсвийн орлого тогтворгүй байх эрсдэлтэй бөгөөд төсвийн зарцуулалтыг маш оновчтой зарцуулах ёстой гэдгийг эдийн засагчид тогтмол сануулж байна
СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийгмийн даатгалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Хууль шинэчлэгдсэний давуу талыг та хэрхэн харж байна вэ? -Нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан байсан
Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав. Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тунхагласан. Гэвч өнгөрсөн хугацаанд байгалийн баялаг ард түмний өмч биш тодорхой хувь нь хэсэг бүлэг хүмүүсийн гарт байсаар ирсэн нь нууц биш. Тиймдээ ч энэ хуулийн төсөл улс төр, парламентын босго давж чадалгүй 10 гаруй жил яригдсан. Дөнгөж батлагдаад байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн онцлох заалтуудыг хүргэе. Дэлхийн баялаг ихтэй 49 улсад 156 төрлийн баялгийн сан үйл ажиллагаа явуулдаг
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан” Дулааны станцын өргөтгөлийг хугацаанаас нь дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан” Дулааны станцын өргөтгөлийг хугацаанаас нь дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 01-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг эхлүүлсэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтэд нь оролцлоо.Станцын өргөтгөлтэй танилцахдаа Ерөнхий сайд эрчим хүчний чөлөөт өрсөлдөөнийг дэмжих реформыг эрчимжүүлэхээ мэдэгдлээ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар 2019 онд хуулийн 6.2-т оруулсан “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 859.0(13.6%) тэрбум төгрөгөөр өслөө
Төр, түмний түвшинд мөн ч олон жил ярьсан баялгийн сантай болох асуудал одоо нэг биелж мэдэхээр боллоо. Бараг л 20-иод жил ярьсан сан л даа. Харин одоо Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Гэхдээ “...Энэ хуулийг УИХ шийдчихнэ биз” гээд хаячихмааргүй аж.
Уг хуулийн төсөлд улс төрийг ингэж хөдөлгөөнд оруулчихаар гурван зүйлийн агуулга оржээ. Нэгдүгээрт “Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна”, хоёрдугаарт “Баялгийн санд хуримтлал үүсгэх ордуудад нэг гэр бүл 20-иос дээш хувь эзэмшихгүй”, гуравдугаарт “Тус ордуудаас өв залгамжлалаар, бэлэглэлээр шилжүүлсэн хувьд 30 хувийн татвар оногдуулна” гэсэн байна.
Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийг олгох хуваарь гарчээ. Ахмад настны тэтгэвэр гээд 12 төрлийн тэтгэвэр, тэтгэмжээс наймыг дөрөвдүгээр сарын 15-наас олгох бол бусдыг 18-25-нд өгөх хуваарьтай байна.
Доржийн ОЮУНЧИМЭГ Зүүн хойд азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги суурь судалгаанд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг түшиглэсэн бүтээн байгуулалтыг гурван үе шаттай төлөвлөжээ. Нэгдүгээрт, 2026 онд +5 ГВт-ын нар, салхины эх үүсвэрийг суурилуулан, экспортлох
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын өгсөн мэдээллээр УИХ-аар баталсан ашигт малтмалын стратегийн ордын хувийн хэвшлийн эзэмшиж байгаа хэсэгт хуулийн дагуу өнөөдрийг хүртэл төрийн хувь хэмжээг тогтоогоогүй байна. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “ УИХ-ын 2007 оны тогтоолоор 16 ордыг стратегийн орд гэж тодорхойлсон. Үүний 7 нь Эрдэнэс Монгол нэгдэл дээр байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29,3 сая тонн нүүрс борлуулж 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын 3,4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн
“Цагаан хад” суурьшлын бүсэд ажиллаж байгаа нүүрс тээврийн жолооч нарын цалинг үндэслэлгүй, гэнэтийн шийдвэрээр яагаад хассан талаар “Эко Глобал Ложистик” нүүрс тээврийн компанийн жолоочоос тодрууллаа. (Тэрээр нэрээ нууцлахыг хүсэв) -Та нүүрс тээврийн жолоочоор хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? -Ханбогд сумын Хайрхан багийн нутаг буюу Цагаан хаданд нүүрсний тэрэг бариад ойролцоогоор нэг жил болжээ. Манайх ам бүл дөрвүүлээ
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр /2024.04.01/ 59.9 сая төгрөгөөр үнэлэгдэх 5102 ширхэн майонезийг худалдаж авахаар тендер зарлажээ
“Оюу толгой” ХХКийн ажилчид цалинг нь хассан асуудлаар олон нийтэд хандаад байна. Тэдний нэг, хүнд машин механизмын оператор Ж.Баяржаргалтай ярилцлаа. -“Оюу толгой” ХХК ажилчдынхаа цалинг хассан гэсэн мэдээллийг та бүхэн хэлж байна
П.Цэнгүүн сошиал хуудсаараа дамжуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, тариалан эрхлэгч Л.Цандэлэг нарыг шүүхэд өгөхөөр болсноо зарлав. Үүнийгээ “ Хүнсний үйлдвэрлэл уул уурхай, банк санхүү шиг өндөр ашигтай салбар огт биш. Тайлан балансаас харж болно. Гурилын үйлдвэрлэл рүү эрээ цээргүй дайрч, доромжилж худал хуурмаг тарааж, нэр хүндэд нь халсан энэ хоёр хариуцлага хүлээх болно” гэж тайлбарлажээ.
Сүүлийн өдрүүдэд гурилын асуудлаар нийгмийг хувааж талцуулсан, үл ойлголцол үүсгэсэн үйл явдлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан (МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга) хэвлэл мэдээллээр сонгуулийн хар пиар идэвхтэй хийж байгаа билээ. Түүний олон нийтэд ор үндэслэлгүй худал тоо баримтууд цацаж УИХ-ын гишүүдийг хууран мэхэлж, өөрийн санаачилсан хуулиа батлуулах гэж улайран зүтгэж буй явдлыг няцаах үүднээс бодит тоо, тооцоолол бүхий дараах тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү нийтлэлийг бичлээ. Сайд Д.Амарбаясгалангийн хэлснээр: Нэг