Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-22 нд нийтлэгдсэн байна.

“ТЭЛЭЭ ХУРГА” шиг хувийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлын бизнес хэнд ашигтай вэ...

4/ 22/ 2022    6 цаг 30 минут

Залуус төв талбайд жагсаж, төрийн түшээдийг ажлаа хийхийг шаардсан даруйд Засаг баригчид түргэн авч, асуудлуудыг чинь шийдье гээд ам тангараг өгөөд ханцуйгаа шамлацгаах шиг болов. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй олонхи намынхан Засгийн газрын бүрэлдэхүүнээ хуралдуулж,  жагсагчдын шаардлагад тусгагдсан асуудлуудын нэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, сугалаагаар шийддэг байдлыг арилгана гэж чихэнд чимэгтэй хариултыг өгөв. Воов л даа манай “Оюук” овоо ш дээ гээд бага ч болов тайтгарч суусансан. Харин Сангийн сайд өчигдөр /2022.04.21/ сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ хувийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг төрөөс хоёр дахин нэмж олгоно гээд “пал” хийтэл хэлчихлээ.

Өнгөрсөн хугацаанд хувийн цэцэрлэг, сургуулиудад суралцаж байгаа хүүхдийнх нь тоогоор төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр хувьсах зардлыг нь олгосоор ирсэн. Нэг ёсондоо таны хүүхэд хувийн сургуульд сурдаггүй ч, бүр хүүхэдгүй байсан ч бусдын хүүхдийг сургахад халаасаа тэмтрүүлдэг л гэсэн үг. Жилд дунджаар 50 гаруй тэрбум төгрөгийг хувийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардалд төсвөөс олгож байгаа. Төр боловсролын салбарт тулгамдаад, туйлдаад удаж байгаа сургууль цэцэрлэгийн хүрэлцээг хүртээмжтэй байлгаж чадахгүй, чадамжгүй байдлаа ийнхүү хувийн сургуулиудаа дэмжих нэрийдлээр төсвийн мөнгөөр “угжиж” ирэв. Одоо бүр хоёр дахин нэмэгдүүлэхээр боллоо.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс үзвэл 2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд хувийн өмчийн 481 цэцэрлэг, 166 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хичээлийн жилийн үлдсэн хугацаанд 10 тэрбум төгрөгийг хувьсах зардалд олгохоор нэмж төсөвлөснийг Сангийн сайд хэллээ. Харин ирэх хичээлийн жилээс 100 гаруй тэрбумыг зөвхөн хувьсах зардалд төсөвлөж эхлэх нь. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдээд, асуудал шийдэгдчихнэ гэж үзсэн бололтой. Харамсалтай нь үгүй л дээ. Сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амьдралын боломж, өрхийн орлого багатай захын хорооллын айлын хүүхдүүд. БШУЯ-аас гаргасан цэцэрлэг, сургуулийн хүртээмж нэн шаардлагатай 57 байршлыг харахад л ойлгомжтой байна.

Хувьсах зардал, сургалтын төлбөр гэх санхүүгийн эх үүсвэртэй “тэлээ хурга” шиг хувийн сургуулиудын төлбөр л гэхэд 5 саяаас нэг өрөө байрны үнэтэй тэнцэж байна. Энэ жил ихэнх сургууль, цэцэрлэг эдийн засгийн нөхцөл байдал, хил гааль гэсэн асуудлаар сургалтын төлбөрөө 10-30 хувь хүртэл нэмчихсэн л явна. Хувьсах зардлаа нэмэгдүүлж авахаар болсон хувийн цэцэрлэг, сургуулиуд мэдээж хүүхдийнхээ тоог нэмэгдүүлэх гэж хичээх нь ойлгомжтой ч, өдрийн хоолоо яая гэж яваа иргэд өргөн боломжтой юм шиг харагдуулж байгаа, өндөр төлбөртэй цэцэрлэг, сургуулиудын босгоор хүүхдээ алхуулж чадахгүй гэдийг тэнэг хүн ч ойлгомоорсон.

Хувьсах зардлаар угжуулсан хувийн сургуулийн биенес бол тэрбум тэрбумын ашигтай учраас энэ салбарын бизнестэй улс төрчид олон бий.

Хэн гэгч улс төрч, хэн гэгч УИХ-ын гишүүн ямар сургуультайг олон нийт хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Магадгүй засгийн газрын энэ шийдвэр нөхцөл байдлыг овжиноор ашиглаж, өөрсөддөө ашигтай байдлаар эргүүлж чадсан улс төрчдийн башир арга байсан юм биш гэж хардах үндэслэл ч байна. “Тэлээ хурга” шиг хувийн цэцэрлэг, сургуулийн бизнес түмэнд биш түшээдэд ашигтай байна уу?

Дахиад нэг зүйл. БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан хүүхдээ улсын болон хувийн цэцэрлэгт хамруулж чадахгүй, ямар ч аргагүй байгаа эцэг эхчүүдэд сар бүр 150 мянган төгрөгийг олгоно гэж мэдэгдлээ. Бас л халамж. Сайд гуай хэлэхдээ энэ бол халамж биш гэж байна лээ. Гэхдээ амаараа биш гэж байгаа ч тархи нь мэдэж л байгаа. Жилээс жилд, өдрөөс өдөрт ажил хийх сонирхол нь буурч байгаа ард иргэдийн хэсэг массыг улам л залхуу болгоно. Шуудхан хэлэхэд “хорооноос шинэ гэр өгөхгүй байна” гээд хээв нэг ярьж, ташаагаа тулж зогссон хүүхэн шиг хүмүүс улам л олширно гэсэн үг.

Ер нь засгийн газрын зарим шийдвэрийг хараад байхад ард түмэн жагссан биш, завшуулаад л байна уу даа.

 

 Б.Сугар

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна7 цаг 31 минутын өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна7 цаг 43 минутын өмнө"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов7 цаг 51 минутын өмнөБөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ7 цаг 57 минутын өмнөИргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана8 цаг 21 минутын өмнө100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина8 цаг 50 минутын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube