Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-05 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: ХАЙСАН Баянтөмөрийн

5/ 5/ 2022    7 цаг 27 минут
 
1911 оны Монголын үндэсний хувьсгалын оройлон манлайлагчдын нэг

 

    Өвөр Монголын түшмэл. Өвөр Монголын Зостын чуулганд хятад иргэдийг шилжүүлэн суулгах, малын бэлчээрийг газар тариалангийн талбай болгон хувиргахыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг удирдсаны улмаас Манжийн эрх баригчид албан тушаалаас нь зайлуулж, хяхан хавчих болжээ. Тэр бээр Өлзийжаргалын удирдсан эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцов. Тэр бээр хяхагдан хавчигдсаны улмаас Харбинд сууж хэдэн жил болоод Ар Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байгааг анхааралтай ажиглах болжээ. Чингээд Алмас-Очирын хамт Монголд орж ирж, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай дотно танилцаж, Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэжээ. Тэр бээр энэ үйл хэрэгт тусламж эрэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож, 1911 оны 8 дугаар сард Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын хамт Хаант Орос Улсад очиж байв.

    Хаант Монгол Улсын олноо өргөгдсөний тэргүүн онд түүнд Богд хааны зарлигаар Б.Хайсанд үе улиран чин зүтгэлт цол, улсад туслагч гүнгийн отго, хүрэн жолоо, жич Халхын дотор улаа шагнаж, Дотоод яамны дэс түшмэлийн тушаалд тохоон томилжээ.  Тэр бээр баруун хязгаарыг чөлөөлөх тэмцэл, Өвөр Монголыг чөлөөлөх таван замын байлдаанд цэрэг захиран оролцож байв. Тэр бээр эрдэм мэдлэгээрээ бусдаас давуу байж, Дотоод яамны сайд, Да лам Цэрэнчимэд гол түшиг болж байлаа. Богд хаан зарлиг гарган тусгай нутаг заан олгосон бөгөөд тэр нутагтаа тариа тарих, газраа түрээслүүлэн ашиг олох алхам хийсэнд Шүүх, яамны тэргүүн сайд, Эрдэнэ ван Намсрай дургүйцэж, эсэргүүцэн заалдсан байна. Мөн Хятадуудтай сүлбэлдэж байсан гэж хардан сэжиглэж, 1913 оны 10 дугаар сард Б.Хайсанг баривчлан байцаасан ч тэр тулгасан ялыг хүлээсэнгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож, хуучин хэргэм тушаалд нь тавьжээ. 

    Тэр бээр 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрийг эсэргүүцэж, энэ хэрэгт Япон улсыг татан оролцуулах санал тавьж байв. Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж нарын их хэргийн төлөө хамтран зүтгэгчид нь зүй бусаар таалал төгссөний учир улс төрийн тавцанд ганцаардахад хүрч, Бээжин рүү буцах аяджээ. Хиагтын хэлэлцээрээр “Ар Монголд ирсэн Өвөр Монгол ноёдыг буцан ирсэн нөхцөлд ял хэлэлцэхгүй” хэмээн тохиролцсон учир Дундат иргэн улс руу явжээ. Ерөнхийлөгч Юань Ши-Кай хүлээн авч уулзаад бэйсийн хэргэм шагнан, Монгол, Төвдийн хэргийг шийтгэх хорооны ерөнхий хянагчаар томилон ажиллуулжээ. Тэр бээр амьдралынхаа сүүлчийн жилүүдэд толь бичиг зохиох зэрэг эрдэм номын ажлаар оролдож байв. (Ж.Болдбаатар)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube