Энэ мэдээ хуучирсан буюу 2023-08-18 нд нийтлэгдсэн байна.

Ж.Шижир: Монголд ажил олгогч байх хэцүү, ажилтан байх ч хэцүү байна

8/ 18/ 2023    7 цаг 22 минут

“Бидний нэг”–ийн энэ удаагийн дугаарын зочноор "Амжилт групп"-ийн захирал Ж.Шижир оролцлоо.

-Монголд бизнес эрхлэх хүсэлтэй залуус олон байдаг. Тиймээс Ж.Шижир гэдэг хүн анхны бизнесээ хэрхэн эхлүүлж байв. Ямар замыг туулж одоогийн амжилтаа бүтээв гэдгээс яриагаа эхэлье.

- Манай найз намайг “Хүмүүс тэгээс эхэлдэг байхад чи бараг хасахаас эхэлж байна даа” гэж байсан. Анх жижигхэн, 00 өрөөнөөс жижиг өрөөнд нэг компьютертой бизнесээ эхлүүлж байлаа. Тэр нэг компьютер нь манай найзынх, би компьютергүй. Ээлжилж сууж ажлаа хийнэ. Тэгж л эхэлсэн. Одоо бол 500-аад ажилтантай, компьютерын тоог бол хэлж мэдэхгүй байна. Тасралтгүй л ажилласан, энэ үр дүнд хүрэх гэж. 2007 оноос эхэлсэн гэхээр 16 жил бизнес хийжээ. Эхлээд бүх ажлаа ганцаараа хийдэг байлаа. Дараа нь хоёр, гурван ажилтантай болж тэгээд цааш өргөжиж тэлсэн. Хүмүүсийн түүхийг сонсохоор том хөрөнгө оруулалт авсан ч юм уу эсвэл зээл аваад бизнесээ эхлүүлсэн байдаг. Миний түүх бол нэг талаараа уйтгартай ч юм шиг. Алхам алхмаар бизнесээ ахиулж өнөөдрийг хүрсэн.

-Мэдээлэл технологийн салбарыг сонгосон нь таны өөрийн мэргэжилтэй холбоотой юу?

 -Оюутан байхад багш нар маш их лекц бичүүлдэг байлаа. Оюутнууд тэр бичсэн лекцээ бараг уншдаггүй. Их ядаргаатай, үр дүн багатай юм шиг санагддаг байсан. Тийм болохоор Bagsh.mn сайтыг байгуулж байсан юм. Багш нарын лекц шууд сайтад тавигддаг, хүүхдүүд нь ороод уншчихдаг. Багш самбар дээр бичсэн зүйлээ арилгахаас өмнө уралдаж бичих шаардлага оюутнуудад байхгүй. Тэр хичээлийг нь видео бичлэг болгоод сайтдаа тавьчихдаг байх жишээтэй. Боловсролын салбарыг IT-тай холбох санаагаа бодитоор хэрэгжүүлэхээр бизнесээ эхлүүлж байсан юм.

-Монголд ажил олгогч байсан нь дээр үү, цалин авдаг ажилтан байсан нь амар уу. Та энэ тухайд ямар бодолтой байдаг вэ?

 -Монголд ажил олгогч байх хэцүү, ажилтан байх ч хэцүү байна. Ажил хийж олсон хэдэн төгрөг нь инфляцад идүүлчихдэг. Өнөөдрийн нэг сая төгрөг дараа жил гэхэд 500 мянган төгрөг болчихно. Хуримтлал үүсгэж байгаад байр, машинтай болно гэдэг их хүнд шүү. Би хэрэглэгч, үйлчлүүлэгчдээсээ авсан үйлчилгээний хөлсөө цалин болгож ажилтнууддаа тарааж байгаа шүү дээ. Ингэхдээ аль болох шударгаар хуваарилдаг. Хэдий чинээ сайн ажиллана төдий чинээ үнэлгээ өндөртэй. Дизайнер, программист хийдэг ажилтнууддаа компанийнхаа үндсэн ажилд садаа болохгүйгээр давхар ажил хийх боломжийг нээлттэй байлгадаг.

-Манай улсын бизнесийн орчин эрүүл, зөв замаар хөгжиж чадаж байна уу. Ардаа улс төрчгүй, танил талгүй бол амжилт олох тун хэцүү гэх нь ч бий?

-Би өөрийгөө нэг юмны “туг” болъё гэж боддог юм. Төрөөс огт хулгай хийхгүй. ЖДҮ, Хөгжлийн банкнаас мөнгө авахгүйгээр яг өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаанаараа бизнес хийж, томоохон групп байгуулж болдог юм шүү. Ард түмний татварын мөнгийг угаахгүйгээр баян чинээлэг амьдарч болдог юм шүү гэдгийг харуулъя гэж боддог. Монголын том группүүдийн захирлууд төрийн маш олон сангуудаас мөнгө зээлж авдаг болох нь сая Хөгжлийн банкны хэргээр нийтэд ил боллоо. Гэвч тэд төрөөс авсан зээлээ огт төлөхийг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Уучлаарай тэгж байгаад төлнө ч гэж ярихгүй байна.

Төлөх ёсгүй мэт авирлаж байгааг бид харлаа. Төрөөс хүүгүй шахам зээл авдаг, тэрийгээ төлдөггүй том группүүд салбар бүр рүү орж өөрийн чадлаар зүтгэж яваа жижиг дунд бизнесийг булааж авч байна шүү дээ. Сүүлдээ ТҮЦ хүртэл байгуулах нь гээд хүмүүс гайхаж байна.

-Монголын зах зээл жижиг болохоор жаахан ашигтай байгаа бизнес рүүгээ хошуурдаг. Том группүүд жижиг бизнесийг булааж байгаа дүр зураг л гаднаасаа харагдаад байгаа юм.

-Томоохон группүүд салбар бүр рүү орохоор яг нөгөө тамын тогооны үлгэр гэгч болно. Бүх бизнес нь хоорондоо төстэй, зөвхөн үнээрээ өрсөлддөг. Үр дүн нь өөрөө ч хөгждөггүй, өрөөлийг ч хөгжүүлдэггүй. Жишээ нь би нэгэн зэрэг 10 ажил хийгээд байж болохгүй шүү дээ. 20 өөр чиглэлд салбартай  үйл ажиллагаа явуулдаг компани Монголд бүтэхгүй. Тэгээд дээрээс нь органикаар явж байгаа бизнес алга. Нийтээрээ цалин бага, дэлхийд гаргаж байгаа нэг ч брэндгүй сууж байна. Хятадын, Солонгосын томоохон компаниуд улс орныхоо бүх салбарт орж бизнес хийдэггүй. Тэд төрөлжөөд хөгжиж байж, дэлхийд гарч байна. Монголын компаниуд Улаан-Үд, ӨвөрМонголд, Киргиз, Узбекстан, Тажикстан гээд ойрхон орнууд руугаа чиглэсэн бизнесээ хөгжүүлэх юм бол компанийн ашиг орлогоо нэмэх боломж байна.

Миний хувьд “Ай Ти” боловсролоор дагнаад Казакстанд өнгөрсөн жил сургуулиа байгуулаад амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил Австралийн Перт хотод “Amjilt cyber School” сургуулиа байгуулахаар тусгай зөвшөөрөл, тамга тэмдэг, оюуны өмчийн гэрчилгээгээ авсан. Есөн сар өнгөрөөгөөд албан ёсоор байгуулахаар төлөвлөж байна. Нэг салбараа дагнаад эксперт болоод цаашаа олон улс руу гараад явах юм бол капитал арвижих боломжтой гэж харж байгаа.

- Гарааны бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж буй залууст хандаж ямар зөвлөгөө өгөх үү?

 -Бизнес шинээр эрхэлж байгаа ч юм уу, эрхлэх гэж байгаа дүү нартаа, залуучууддаа ганцхан зөвлөгөө өгмөөр байна. Бүр тасралтгүй, тууштай л байгаасай. Олон зүйлс тохиолдоно. Цалин, түрээс, нийгмийн даатгал, татвар, төрийн дарамттай нүүр тулна. Бизнес хийхэд ер нь хэцүү. Сайхан суучихаад л “Чи энийг хий. Хурдан хий чи” гээд яриад суудаггүй. Өөрөө оролцоно зааварчилгаа өгнө. Хийлгэж байгаа хүнээсээ илүү мэдлэгтэй байхгүй бол бас болохгүй. Тиймээс байнга өөрийгөө хөгжүүлнэ, цагаа зөв хуваарилна, ухаалаг зохион байгуулалттай хэр нь шаргуу байх хэрэгтэй.

Манай дээд талын үеийнхэн хэцүү, муу муухайтай зууралдаад дуусна. Одоо бид нарын үе, дүү нар залуучууд маань л эх орноо аварч улс орноо хөгжүүлнэ. Нэгдүгээрт, потенциал өндөртэй байна. Хоёрдугаарт, залуучууд хүн амын дийлэнх байна. Жишээ нь Хятадын оюутан залуус 4 жил сурч байж программист мэргэжилтэй болдог. Харин манай Монголчууд нэг жил сураад л программист, график дизайнер мэргэжлийг хангалттай эзэмшиж чадаж байна. Тэгээд Ютүб, Плэй Стор дээр ажиллаад аппликэйшн хийгээд доллар олж байна. Залуучууд маань яг энэ эрч хүчээрээ дээд үеээ хараад суулгүй өөрсдөдөө итгээд зорилгынхоо төлөө тууштай зүтгэвэл амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг. Монголчууд нэгэн цаг үед дэлхийг эзэлж байсан агуу түүхтэй ард түмэн. Ийм түүхтэй улсын хойч үе болсон залуус эх орноо дэлхийд нөлөө үзүүлэх улс болгож чадна гэдэгт би итгэдэг.

5


Сэтгэгдэл (5)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.57.92.95Зочин   • 2023, 8 сарын 19. 7 цаг 02 минут

Ичиг ичиг

103.57.92.95Зочин   • 2023, 8 сарын 19. 7 цаг 02 минут

Хаха хүн үнэхээр ичих нүүргүй худлаа ярьж чадхиймаа. Яаж худлаа байж чаддаг бнаа.

66.181.180.155Зочин   • 2023, 8 сарын 21. 5 цаг 47 минут

Erdenechimegee tsagdaa deer udahgui uulzay

139.5.219.249Зочин   • 2023, 8 сарын 18. 21 цаг 14 минут

haha chi chi hestuu bi ch bas hetsuu yr n hetsuu 2

103.161.242.181Баяраа   • 2023, 8 сарын 18. 16 цаг 12 минут

Амжилт хүсэе мундаг залуу шүү.



ШИНЭ МЭДЭЭ

“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна1 цаг 29 минутын өмнөХөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав2 цаг 59 минутын өмнөБаянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа3 цаг 15 минутын өмнөЗуны тэргүүн сарын шинийн 14 цаг 57 минутын өмнөСонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28
 Facebook Twitter Youtube