Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг дэмжинэ 15 Tweet

0

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, үүнд хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг тэргүүнд тусгасан. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртолгой, Төмөртэй уурхайд ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт болон төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн явцтай танилцав. 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь 1990 оны 16 дугаар тогтоолоор Монгол-Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулагдсан. Ажлын хэсгийн эхлээд очсон Төмөртолгойн уурхайн хувьд анх 1963 онд 25 сая.тн нөөцтэй гэж тогтоосон ч, 2017 оны хайгуулаар 11.9 сая.тн болж буурах судалгаа гарчээ. Уурхайн нөөц хэдий багассан ч, нэмэлт хайгуул хийхээр төлөвлөж буйгаа удирдлагууд нь танилцуулж байна. Төмөртолгойн уурхайгаас олборлож байгаа хүдэр нь хүхрийн агуулга өндөртэй учир технологио сайжруулах шаардлагатай. Харин Төмөртэйн ордын хувьд, 229 сая.тн нөөцтэй бөгөөд жилд  нийт 5 сая.тн хүдэр олборох хүчин чадалтай. Тус уурхай 2014 онд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Сүүлийн 6 жилд хоёр уурхай 28 сая м/куб хөрс хуулж, 11 сая.тн хүдэр олборложээ. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 10 мян.тн цувимал, 1 сая.тн ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн байна.



“Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг тус компани хэрэгжүүлж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу бол 2019 онд төслийг бүрэн хэрэгжүүлж дуусах товтой байв. Гэвч төмрийн хүдэр боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоос ухарч, өнөөдөр гүн боловсруулалт хийхгүйгээр экспортолдог компани болон хувираад байгаа асуудлыг салбарын сайд анхааруулсан. Цогцолбор байгуулах төслийн хүрээнд тус компанийн зүгээс өнөөдрийн байдлаар нийт 630 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалт хийжээ. Тухайлбал, хоёр уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулснаас гадна Төмөртэйн уурхайд 1 сая.тн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай нойтон баяжуулах үйлдвэрийг 2014 онд угсарч, ашиглалтанд оруулсан байна.



Мөн  Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр 2 сая.тн хүчин чадалтай ачиж буулгах терминалыг байгуулж, 95 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан гээд концессын гэрээний хүрээнд томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн гэлээ. Цаашид, “Уул уурхай, металлургийн цогцолбор” болгон хөгжүүлэхэд шаардлагатай асуудлын нэг нь  гангийн үйлдвэрийн түүхий эд болох хаягдал төмрийн зах зээлд төрөөс хяналт тавих шаардлагатайг Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Н.Энхчулуун танилцуулж байна.



Монголын дотоодын зах зээл дээр жилд 70 орчим мянган тонн хаягдал төмөр үүсдэг. Хэдийгээр хаягдал төмөр элбэг ч, хятадын хөрөнгө оруулалттай жижиг гангийн үйлдвэрүүд нэг тонн хаягдал төмрийг үнэ цохиж худалдан авч байгаа нь зах зээл дээр үнийн хөөрөгдөл бий болгож байна гэв. Үүний цаана үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бууруулж, бүтээгдэхүүний өртөг зардлыг өсгөх гол шалтгаан болж буйг хэлж байв. Харин салбарын сайд “Чанар, стандартын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэж буй жижиг гангийн үйлдвэрүүдэд хяналт тавих нь зүйтэй. Гэвч зах зээлийн жамаар, хэн хямд өртөгтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна, түүнийг дэмжих ёстой. Та бүхэн төрөөс илүү менежменттэйгээр ажиллаж чадна гэж төсөл хэрэгжүүлэх эрх авсан шигээ хариуцлагаа үүрч, концессын хүрээний үүргээ биелүүл”” гэж үйлдвэрийн удирдлагуудад анхааруулсан.



Мөн цогцолбор төсөл хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүчний зардал өндөр бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд өртөгт нөлөөлдгийг үйлдвэрийн зүгээс учирлаж, төрөөс дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан юм. Түүнчлэн хаягдал төмрөөс бусад галд тэсвэртэй материал, төмөрт хайлш зэрэг туслах түүхий эд материалыг 100 хувь импортоор авдаг учир долларын ханшийн өсөлттэй уялдуулж, импортын гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх шаардлага байдгийг тодотгов.

Төслийн ажлын хүрээнд шинээр байгуулагдах үйлдвэрүүдэд 150-162 га газар шаардлагатай. Газар эзэмших эрх олгох ажлыг аймаг, орон нутгийн удирдлагад тавьж ирсэн боловч шийдвэрлэлгүй удаах, бодлогын түвшинд дэмжихгүй байх зэрэг хүндрэл учруулсаар байгааг ажлын хэсэгт танилцуулсан. УУХҮ-ийн сайд Г.Ёндон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, Засгийн газрын түвшинд танилцуулж ажиллана гэдгээ тодотгоод, “Монгол Улсын Засгийн газраас 150 мянган өрх айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх ажлыг хөтөлбөртөө тусгасан. Үүнтэй холбоотойгоор арматурыг дотооддоо үйлдвэрлэж, чанартай бүтээгдэхүүнийг барилгын компаниудад нийлүүлэх шаардлагатай. Тиймээс удаашралтай байгаа энэ цогцолбор төслийг урагшлуулахад Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Төсөл хэрэгжихэд тулгамдсан асуудал юу байна гэдгийг шийдвэрлэхийн тулд үйлдвэр дээр ирж ажиллалаа. Бүтээгдэхүүний өртөг, дэд бүтэц гээд анхаарах зүйлс олон байна. Мөн эрчим хүч, газар эзэмших эрх олгох зэрэг асуудал дээр Эрчим хүчний яам, болон Дархан-Уул аймгийн удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлэх арга хэмжээ авна” гэв. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Т.МӨНХСАЙХАН: Бүх эмч хөнгөлөлттэй эмийн жор бичдэг, тэр жороор бүх эмийн сангаар үйлчлүүлдэг боломжийг бүрдүүлнэ10-16, 13:29ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10-16, 11:50Согтуу жолооч айлын гэр дайрсаны улмаас гэрт байсан хоёр хүн амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ10-16, 11:40Киргизийн Ерөнхий сайд өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ10-16, 11:30Д.Нямхүү: Коронавирусийн халдвар илрээгүй, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна10-16, 11:20Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ10-16, 11:10Э.Эрдэнэ: Ялагдлаа, уналаа10-16, 11:00А.Ариунзаяа: 200 мянган төгрөг авах гэж 60-70 настай хүн ч МСҮТ-т суралцаж эхэлсэн учраас насны хязгаар тогтоосон10-16, 10:50"Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт дахин санал хураалт явуулна"10-16, 10:40Нэг хоногт гэр бүлийн хүчирхийллийн 44 дуудлага иржээ10-16, 10:30У.Хүрэлсүх: Цар тахлын улмаас төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна10-16, 10:20Циркийн барилгад иж бүрэн засвар хийж байгаа гэлээ10-16, 10:10Ш.Батхүү, Г.Алтан нарыг есдэх өдрөө шүүж байна10-16, 10:00Сайд дарга архийг хориглоё гэж ярьчихаад буруу хараад “уйлж” байдаг юм10-16, 9:50Чуулганаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ10-16, 9:40Урьдчилсан дүн: НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа10-16, 9:30Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10-16, 9:20В.Путин Төрийн зөвлөлийн тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьжээ10-16, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-16, 9:00Энэ өдрийн зурхай10-16, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-16, 8:40Карабахын асуудлаарх хэлэлцээрээ дагаж мөрдөхийг С.Шойгу уриалжээ10-15, 9:51Хабиб Нурмагомедов UFC-ийн ерөнхий чансаанд хоёрдугаар байраа хадгалж үлджээ10-15, 9:49С.Чулуун: Гэрээний дагуу циркийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой10-14, 11:50ГОЁ МЭДЭЭ: ГССҮТ эмч, ажилчиддаа зориулж ФИТНЕСС ТӨВИЙГ нээлээ10-14, 11:40ЦЕГ: Маргааш согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдсан тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгоно10-14, 11:30Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана10-14, 11:20Баянгол дүүргийн иргэдийн эрхийг зөрчсөн асуудлыг шийдвэрлэлээ10-14, 11:10ХӨСҮТ: Тусгаарлах байранд байсан эмэгтэй амаржиж, хүүтэй боллоо10-14, 11:00Х.Нямбаатар: Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хэргийг хурдан шийдэх давуу талтай10-14, 10:50Ш.Баярбаатар: Дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажиллана10-14, 10:40ЗАСГИЙН ГАЗАР: Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон цаг үеийн асуудал хэлэлцэж байна10-14, 10:30Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй10-14, 10:20ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдварын хамгийн олон шинэ тохиолдол илэрлээ10-14, 10:10Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө10-14, 10:00Өнөөдрөөс гурван хоног согтууруулах ундаа худалдаалахгүй10-14, 9:50Ирэх ням гаригт Богдхаан хайрханы хишиг, улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаантай10-14, 9:40Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах саналыг 100 хувь дэмжжээ10-14, 9:30Кристиано Роналдо коронавирусний халдвар авчээ10-14, 9:20Хабиб Нурмагомедов: Надад таван тэрбум ам.доллар амласан ч Конор МакГрегортой дахиж тулалдахгүй10-14, 9:10

NEWS STORY

Popular Tags