Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг нээлээ

Нийгэм 15:22 , 2020-9-24
0

  Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо. Богд хааны 4,3 метр өндөр хөшөө бүхий энэ хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцоор нь хийсэн байна.

     Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр Монгол гэж тодотгож болох соёлыг судлаж шинжлэн, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн олон талт соёлыг хүндэтгэсэн тийм ирээдүйг цогцлоох үүрэг нь төрийн төдийгүй монгол хүн бүрийн үүрэг байх учиртай гэдгийг тэмдэглэв. “Засгийн газар “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг ирэх жилүүдэд эхнээс нь ашиглалтад оруулна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч засч сайжруулна, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ” гэв.

Богд хааны хөшөө: Төр ёсны хувцастай, эрдэнийн алтан очиртой, дөрвөн талт титмийг тэргүүндээ залж, баруун, зүүн мөрөн дээрээ наран, саран гэсэн бичээс бүхий чимэгтэй, морин хүрмэндээ алтан соёмбо, хүрд асааж, баруун гартаа гурван тал бүхий албан соёмбо өргөж, сүн далай, сүмбэр уулс, гүн цэнхэр огторгуй ертөнцийг бэлгэдсэн дээл өмсөн, алс холыг харан, үл ялиг урагш тэмүүлэн алхаж байгаагаар бүтээжээ. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө, монгол үндэстэн үүрд мандан бадрахыг бэлгэдсэн байна.  

Мөнх тэнгэрийн хүчин дор хөшөө: Монгол үндэстний оюун сэтгэлгээний түүхэн тэмдэглэл болох тамганы дүрсийг суурь болгон Хүннү төрт улсаас Их Монгол Улсын хаадын төр барьж байхдаа хэрэглэж байсан алт, мөнгө, хүрэл зоосон дээр Чингис хааны “Наран” тамга буюу ширээтэй онги, Өгөдэй хааны “Дэгрээ” тамга, Гүюг хааны “Хос онгин” тамга, Мөнх хааны “Сэрээ” тамга, буган болон хүн чулуун хөшөө, хадны зургийн дурсгалаар баяжуулан бүтээжээ.

Өнгөрсөн онд "Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын  захирамж гарсан бөгөөд Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбортой болох нь ойн хүрээнд хийх олон ажлын нэг байсан юм. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг, "Сэнзо констракшн" компани, хотын захиргаа, Богд хааны ордон музей хамтран байгуулжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо50 минут 52 секундын өмнөАНУ “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг албан ёсоор зөвшөөрлөө6 цаг 43 минутын өмнөӨвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна6 цаг 56 минутын өмнөАмны хаалтын коронавирусээс хамгаалах хувийг тогтоожээ8 цаг 14 минутын өмнөБНСУ-ын эмч нар томуугийн эсрэг вакцинжуулалтыг түр зогсоохыг зөвлөжээ8 цаг 27 минутын өмнөШ.Батхүүд найман жилийн хорих ял оноож, Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгалаа8 цаг 34 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн аймгийн Засаг даргыг дэмжжээ8 цаг 44 минутын өмнөГ.Загдааг эхнэрийнх нь хамт өнөөдөр шүүнэ8 цаг 54 минутын өмнөАлтанбулагийн хилээр 70 иргэнийг татан авлаа9 цаг 4 минутын өмнөӨнөөдөр НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг батламжилна9 цаг 14 минутын өмнөКоронавирус тархсантай холбоотойгоор АНУ БНХАУ-ын эсрэг арга хэмжээ авна гэв9 цаг 24 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд9 цаг 34 минутын өмнөЭнэ өдрийн зурхай9 цаг 44 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ9 цаг 54 минутын өмнөCorporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10-22, 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10-22, 15:23Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно10-22, 11:40Норвегид коронавирусний шинэ төрөл илэрчээ10-22, 11:30Бразил “COVID-19”-ийн дархлаажуулалтын хөтөлбөртөө Хятадын вакциныг ашиглана10-22, 11:20Ч.Хүрэлбаатар: Бид бусад улс орноос зээл аваад л байх нь зүйтэй10-22, 11:10Өнөөдөр ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно10-22, 11:00300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар10-22, 10:50Сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах вакцины туршилтад 44 сая ам.долларыг зарцуулна10-22, 10:45“Монголросцветмет” ТӨҮГ-ын борлуулалтын төлөвлөгөө тасарчээ10-22, 10:40Т.Бадамжунай хаана явна?!10-22, 10:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдана10-22, 10:20Сүхбаатар дүүргийг алдана гэдэг Д.Сумъяабазарын муугийнх10-22, 10:10Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя10-22, 10:00Энэ сарын 5-нд эхэлсэн Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр ч үргэлжилнэ10-22, 9:50Цэрэг татлага эхэллээ10-22, 9:40ЦЕГ: Төрийн ордны урд хашааг цагдаа мөргөөгүй, зорчигчийн суудалд сууж явсан10-22, 9:30Сингапурт амьсгалаар нь халдвартай эсэхийг нь тодорхойлдог оношлуурыг туршина10-22, 9:20Армени, Азербайжаны байгууллагуудын ивээл дор болох тоглолтуудыг УЕФА түр зогсоожээ10-22, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-22, 9:00Энэ өдрийн зурхай10-22, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-22, 8:402-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10-21, 14:08Хүчирхийлэгчийг хөрш нь шүүхийн өмнө гэрчилнэ10-21, 9:40“АСА” баг Улсын циркийг 13 жилийн өмнө ингэж авчээ10-21, 9:30Тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирлээ10-21, 9:20

NEWS STORY

Popular Tags