ЦЕГ: Маргааш согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдсан тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгоно

0

 Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 34 дахь хэсэгт: Сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган /10 сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган /100 сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

Түүнчлэн, Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлд санал авах өдөр “Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах”-ыг хориглох бөгөөд үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана гэж заасан.

Тус хуулийг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” А/1184 дугаартай захирамж гарсан бөгөөд тус захирамжид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах /Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон юм.

Иймд, иргэд, сонгогчид та бүхэн дээрхи өдрүүдэд Монгол Улсын хууль тогтоомж, захирамжийг мөрдөж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, хууль тогтоомж зөрчигчдөд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 34 дэх хэсэгт заасан арга хэмжээг тооцож ажиллахыг мэдэгдэж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Европт "COVID-19" халдварын тохиолдлын тоо 10 хоногт хоёр дахин нэмэгджээ3 цаг 37 минутын өмнөФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10-23, 17:42АНУ “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг албан ёсоор зөвшөөрлөө10-23, 11:51Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10-23, 11:38Амны хаалтын коронавирусээс хамгаалах хувийг тогтоожээ10-23, 10:20БНСУ-ын эмч нар томуугийн эсрэг вакцинжуулалтыг түр зогсоохыг зөвлөжээ10-23, 10:06Ш.Батхүүд найман жилийн хорих ял оноож, Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгалаа10-23, 10:00МАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн аймгийн Засаг даргыг дэмжжээ10-23, 9:50Г.Загдааг эхнэрийнх нь хамт өнөөдөр шүүнэ10-23, 9:40Алтанбулагийн хилээр 70 иргэнийг татан авлаа10-23, 9:30Өнөөдөр НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг батламжилна10-23, 9:20Коронавирус тархсантай холбоотойгоор АНУ БНХАУ-ын эсрэг арга хэмжээ авна гэв10-23, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-23, 9:00Энэ өдрийн зурхай10-23, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-23, 8:40Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10-22, 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10-22, 15:23Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно10-22, 11:40Норвегид коронавирусний шинэ төрөл илэрчээ10-22, 11:30Бразил “COVID-19”-ийн дархлаажуулалтын хөтөлбөртөө Хятадын вакциныг ашиглана10-22, 11:20Ч.Хүрэлбаатар: Бид бусад улс орноос зээл аваад л байх нь зүйтэй10-22, 11:10Өнөөдөр ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно10-22, 11:00300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар10-22, 10:50Сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах вакцины туршилтад 44 сая ам.долларыг зарцуулна10-22, 10:45“Монголросцветмет” ТӨҮГ-ын борлуулалтын төлөвлөгөө тасарчээ10-22, 10:40Т.Бадамжунай хаана явна?!10-22, 10:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдана10-22, 10:20Сүхбаатар дүүргийг алдана гэдэг Д.Сумъяабазарын муугийнх10-22, 10:10Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя10-22, 10:00Энэ сарын 5-нд эхэлсэн Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр ч үргэлжилнэ10-22, 9:50Цэрэг татлага эхэллээ10-22, 9:40ЦЕГ: Төрийн ордны урд хашааг цагдаа мөргөөгүй, зорчигчийн суудалд сууж явсан10-22, 9:30Сингапурт амьсгалаар нь халдвартай эсэхийг нь тодорхойлдог оношлуурыг туршина10-22, 9:20Армени, Азербайжаны байгууллагуудын ивээл дор болох тоглолтуудыг УЕФА түр зогсоожээ10-22, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-22, 9:00Энэ өдрийн зурхай10-22, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-22, 8:402-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10-21, 14:08Хүчирхийлэгчийг хөрш нь шүүхийн өмнө гэрчилнэ10-21, 9:40“АСА” баг Улсын циркийг 13 жилийн өмнө ингэж авчээ10-21, 9:30

NEWS STORY

Popular Tags