Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав

Иргэн өөрийн хүсэл зориг, хэрэгцээ шаардлагын дагуу өдөр тутамдаа эрх зүйн харилцаанд оролцож, хуулиар олгосон  боломжийн хүрээнд эрх, үүргээ хэрэгжүүлж байдаг ба нөгөө талаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль зүйн боломжийг бүрдүүлэх үүргийг хүлээдэг.

Тэгвэл нотариатч нь төрөөс тогтоодог  эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлж, өв залгамжлал, гэрээ хэлцэл, баримт бичгийг гэрчлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх, Олон улсын гэрээ, конвенцийн дагуу баримт бичгийг хилийн чанадад илгээх, хүлээн авахад тухайн баримт бичгийг баталгаажуулахтай холбоотой үүргийг хүлээдэг мэргэжлийн хуульчид юм.

Мөн өөрийн үйл ажиллагаандаа төрийн албан соёмботой тамгыг хэрэглэж, хууль дээдлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, хараат бус, бие даасан байх зарчмыг баримталж ажиллахаа Монгол Улсын төрийн сүлдний өмнө батлан тангарагладаг, өндөр хариуцлагатай албыг эрхэлдэг билээ.

Нотариатын энэхүү чиг үүрэг, ач холбогдлыг гүйцэд таньж мэдээгүйн улмаас иргэн хувийн үзэмжээрээ дүгнэх, хуулиар тогтоосон шаардлагыг үгүйсгэсэн байдлаар хандах тохиолдол цөөнгүй гардаг.

Иргэн Та нотариатын үйлчилгээ авахдаа өөрийн биеэр очиж, нотариатчид хүсэл зоригоо илэрхийлэх, баримт бичгийг үнэн зөвөөр бүрдүүлж өгөх, шаардлагатай тохиолдолд нотариатчийн асуусан асуултад амаар буюу бичгээр тайлбар өгөх үүрэгтэй байдаг.

Энэ нь эргээд болзошгүй маргаанаас урьдчилан сэргийлж, үнэн зөв нотлох баримтыг бий болгосноор үйлчлүүлэгч Таны эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалах “дархлаа” тогтоож байдаг төдийгүй нийгэмд үүсэх хууль бус үйл ажиллагаа, хэрэг зөрчил, шүүхийн маргааныг бууруулж байдаг давхар ач холбогдолтой юм.

Учир нь Нотариатаар гэрчлүүлсэн аливаа үйл баримт, үйлдэл нь хууль зүйн фактыг бий болгож, талуудын хооронд маргаан гарвал бүх шатны шүүх, хууль сахиулах бусад байгууллагад нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг билээ.

Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуулиар өвлөх эрхийн гэрчилгээ болон тодорхой төрлийн гэрээг нотариатчаар заавал гэрчлүүлэхээр зааснаас бусад тохиолдолд нотариатч талуудын хүсэлтээр, үл маргах шинжтэй болгох зорилгоор нотариатын үйлчилгээ үзүүлдэг.

Тодруулбал баримт бичгийн хуулбар, төлөөлөх эрх олгох итгэмжлэл, гарын үсгийн үнэн зөв гэх мэт иргэдийн өдөр тутамдаа ашиглаж байдаг баримт бичгийг үйлчлүүлэгч Таны эсхүл танаас тухайн баримт бичгийг шаардаж байгаа байгууллагын хүсэл зоригийн дагуу нотариатч гэрчилж байгаа хэрэг юм. 

Монголын Нотариатчдын танхимын тоон судалгаанаас харахад нотариатаар үйлчлүүлэх иргэдийн тоо жил тутам өсөн нэмэгдэж байгаа нь нотариатын үйлчилгээний ач холбогдол, мөн чанарыг илэрхийлэхийн зэрэгцээ нотариатын нийгэмд гүйцэтгэх үүрэг, хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаагийн тод илрэл билээ.

Өнөөдөр төрөөс тогтоосон энэхүү эрхэм хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг нотариатын байгууллагын үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байна.

Нотариатын үйлчилгээ бол Монгол Улсад шинэ тутам хөгжсөн харилцаа биш бөгөөд Ардын Засгийн газраас 1922 онд “Элдэв гадаад дотоод пүүс хоршоо, хүн иргэний харилцан тогтоосон гэрээ бичгийг данснаа гэрчлүүлэн тэмдэглэх тухай дүрэм”-ийг баталж, нотариатын эрх зүйн суурь хөрсийг тавьсан ба бүтэц, зохион байгуулалтын хувьд 1925 оны 10 сарын 16-ны өдөр Шүүх яамны харьяанд “Ерөнхий хэлтсийн гэрээ зэргийг гэрчлэх, батлах, хэргийг эрхлэх салаа” нэртэй анх байгуулагдсан түүхтэй.

Түүхийн хуудсанд бичигдэх энэ хугацаанд нотариатын үйл ажиллагаа улс орны төр, эрх зүйн тогтолцоо, иргэний эрх зүй, хувийн эрх зүйн хууль тогтоомжтой нягт уялдаатай байж, мэргэжлийн чиг үүргээ алдалгүй, ач холбогдлоо хадгалж ирлээ.

МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМ

2020.10.16



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

ШИНЭ МЭДЭЭ

Европт "COVID-19" халдварын тохиолдлын тоо 10 хоногт хоёр дахин нэмэгджээ2 цаг 27 минутын өмнөФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10-23, 17:42АНУ “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг албан ёсоор зөвшөөрлөө10-23, 11:51Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10-23, 11:38Амны хаалтын коронавирусээс хамгаалах хувийг тогтоожээ10-23, 10:20БНСУ-ын эмч нар томуугийн эсрэг вакцинжуулалтыг түр зогсоохыг зөвлөжээ10-23, 10:06Ш.Батхүүд найман жилийн хорих ял оноож, Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгалаа10-23, 10:00МАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн аймгийн Засаг даргыг дэмжжээ10-23, 9:50Г.Загдааг эхнэрийнх нь хамт өнөөдөр шүүнэ10-23, 9:40Алтанбулагийн хилээр 70 иргэнийг татан авлаа10-23, 9:30Өнөөдөр НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг батламжилна10-23, 9:20Коронавирус тархсантай холбоотойгоор АНУ БНХАУ-ын эсрэг арга хэмжээ авна гэв10-23, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-23, 9:00Энэ өдрийн зурхай10-23, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-23, 8:40Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10-22, 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10-22, 15:23Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно10-22, 11:40Норвегид коронавирусний шинэ төрөл илэрчээ10-22, 11:30Бразил “COVID-19”-ийн дархлаажуулалтын хөтөлбөртөө Хятадын вакциныг ашиглана10-22, 11:20Ч.Хүрэлбаатар: Бид бусад улс орноос зээл аваад л байх нь зүйтэй10-22, 11:10Өнөөдөр ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно10-22, 11:00300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар10-22, 10:50Сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах вакцины туршилтад 44 сая ам.долларыг зарцуулна10-22, 10:45“Монголросцветмет” ТӨҮГ-ын борлуулалтын төлөвлөгөө тасарчээ10-22, 10:40Т.Бадамжунай хаана явна?!10-22, 10:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдана10-22, 10:20Сүхбаатар дүүргийг алдана гэдэг Д.Сумъяабазарын муугийнх10-22, 10:10Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя10-22, 10:00Энэ сарын 5-нд эхэлсэн Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр ч үргэлжилнэ10-22, 9:50Цэрэг татлага эхэллээ10-22, 9:40ЦЕГ: Төрийн ордны урд хашааг цагдаа мөргөөгүй, зорчигчийн суудалд сууж явсан10-22, 9:30Сингапурт амьсгалаар нь халдвартай эсэхийг нь тодорхойлдог оношлуурыг туршина10-22, 9:20Армени, Азербайжаны байгууллагуудын ивээл дор болох тоглолтуудыг УЕФА түр зогсоожээ10-22, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-22, 9:00Энэ өдрийн зурхай10-22, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-22, 8:402-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10-21, 14:08Хүчирхийлэгчийг хөрш нь шүүхийн өмнө гэрчилнэ10-21, 9:40“АСА” баг Улсын циркийг 13 жилийн өмнө ингэж авчээ10-21, 9:30

NEWS STORY

Popular Tags