ДАВАА, May 25, 2020

Банкны шинэчлэлийн талаар хэн юу хэлэв

4/ 8/ 2020    8 цаг 20 минут

 УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Банкны шинэчлэлийг эхлүүлнэ" гэдгээ мэдэгдсэн. Үнэхээр түүний тэргүүлсэн парламент монголчуудын хамгийн их хүсэн хүлээж байгаа банкны шинэчлэлийг хийж чадах эсэхийг цаг хугацаа харуулна. Үүнтэй холбоотойгоор Банкны шинэчлэлийн талаар  хэн ямар байр суурь илэрхийлж байгааг хүргэе.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Банкууд засаглалаа сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна

...Банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, шинэ хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, бодит чанарыг сайжруулах үндэс бүхий алхам болно. Ийм зөв зохистой харьцааг бий болгож дотоод хяналтыг сайжруулж хөрөнгийн зах зээлийн хөгжилд олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох нь олон эерэг зүйлийг авчирна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Банкны салбарт реформ хийх цаг нь болсон

Монголбанк нь Засгийн газарт харьяалагддаггүй, бие даасан байгууллага. Мөн арилжааны банкнууд Монголбанкнаас ангид байдаг хуультай. Нэг үгээр Засгийн газар Монголбанк, арилжааны банкуудад шаардлага тавьдаггүй, бидний үйл ажиллагааны гадна байдаг.

Арилжааны банкууд хадгаламжийнхаа хүүг бууруулах ёстой. Ер нь банкны салбарт реформ хийх цаг нь болсон гэдэг нь харагдаж байна, үүнийг зориг гаргаж хийхээс өөр аргагүй. Бид олон удаа хүсэлт тавьсан, хүсэлт биелэгдэхгүй бол засаг авах арга хэмжээгээ авна. 

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Тус салбарын реформыг үлдсэн богино хугацаанд хийж зарим арилжааны банкуудын ноёрхолд цэг тавих ёстой

Монгол улс банкны салбарт реформ цаг алдалгүй эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай хоёр жил боллоо. Уг салбарт алдаа дутагдалтай зүйл байвал түүнийг нь хамгаалах үзэгдэл огтхон ч байж болохгүй. Монгол улсын эдийн засгийг тэтгэсэн, эрүүл саруул, ёс зүйтэй, зөв үйлдэлтэй бүх байгууллагыг бид дэмжиж, хамгаалах учиртай. Тиймээс банкны салбарт цаашид реформ хийх нь зайлшгүй юм.

Сангийн яам, Засгийн газар хоёр жил банкны салбарын реформыг нэхсэн, шаардсан. Энэ салбарт гаднын хөрөнгө оруулалттай банкуудыг оруулж ирээд өгөөч гэж хэдэнтээ би гуйсан. Ажлын хэсгүүд гарч дарга нар нь л солигддог бусдаар юу ч хийгдээгүй. Үр дүн нь өнөөдрийн байгаа байдал. Тийм учраас УИХ гаргах шаардлагатай хуулиудаа гаргаад явмаар байна. Үлдсэн богино хугацаанд хийж зарим арилжааны банкуудын ноёрхолд цэг тавих ёстой. Түүнээс өөрөөр энэ ажил амар хийгдэхгүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Болгоомжилсон, өөрсдийгөө хамгаалсан байдлаар Монголбанк асуудалд хандаж байна

Монголбанк өнөөдөр дорвитой арга хэмжээнүүдийг авмаар байна. Бодлогын хүүгээ нэг хувиар буулгасан нь авдаг л арга хэмжээний нэг. Болгоомжилсон, өөрсдийгөө хамгаалсан байдлаар Монголбанк асуудалд хандаж байна. Бодлогын хүүгээ нэг оронтой тоо руу буюу 7-8 хувь руу болгож болно шүү дээ. Улмаар энэ нь арилжааны банкууд зээлийн хүүгээ дорвитой буруулахад нөлөө болно.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.215Зочин   • 4 сарын 10. 9 цаг 51 минут

ehleed kapital banknaas EMD NDSH mongoo salgaj avchih tegeed yumaa yaridaa

ШИНЭ МЭДЭЭ

УОК маргааш хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ5 сар 24. 11:47Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15Испанийн иргэд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүнэ5 сар 21. 10:10Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид5 сар 21. 10:00SOS:Коронавирус дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарлалаа5 сар 21. 9:59Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ5 сар 21. 9:58“Авиган” эм тодорхой үр дүн үзүүлсэнгүй5 сар 21. 9:10СОНГУУЛЬ2020: Хотын хоймор дүүрэгт “фронт командлагч” нар хүч сорьсон ширүүн тулаанд орно5 сар 21. 9:06Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 21. 9:00Ф.Нганну-Ж.Жонсын тулаан дээр бооцоо тавигдаж эхэллээ5 сар 21. 8:26Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг ажлаас нь чөлөөлжээ5 сар 21. 7:30Сайн жишиг: МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа5 сар 20. 12:43Д.Нямхүү: Өчигдөр 247 сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа5 сар 20. 11:29 Д.Нарангэрэл: Манай олон аймагтай хил залгадаг ОХУ-ын бүс нутагт  өвчлөл эрчимтэй тархаж байна5 сар 20. 11:22СЕХ-нд 56 бие даагч бичиг баримтаа  хүргүүлжээ  5 сар 20. 10:31ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин үүрэгт ажилдаа эргэн оржээ5 сар 20. 10:02Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube