ДАВАА, May 25, 2020

Сонгууль хойшлохгүй

4/ 8/ 2020    8 цаг 30 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврынм чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ "УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна. Сонгуулийг товлосон хугацаанд явуулах гэж муйхарлах нь хэд хэдэн эрсдэлийг дагуулах нь тодорхой байна" гээд  сонгуулийг хойшлуулахаар урьд нь гаргасан уриалгаа дэмжихийг ард түмэндээ дахин сануулж тайлбарлаж байгаагаа хэлсэн.  

Харин Ерөнхийлөгчийн энэ уриалгын хариуд УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "МАН-ын бүлгийн байр суурь маш суурь тодорхой байгаа. Өнөөдөр УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас УИХ-ын ээлжит сонгуулийг аль болох хугацаанд нь явуулах нь зөв гэж бүлгийн гишүүд үзсэн" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь  цаашид сайн үр дагавар авчрахгүй гээд   парламентын сонгуулийн хугацааг нэг бол хойшлуулдаг эсвэл дуртай үедээ тараадаг зэргээр төрөө тогтворгүй байдалд оруулдаг байх нь сайн зүйл биш гэдгийг тэрбээр тодотгожээ. 

Цагийн өнгө, нөхцөл байдал цаашид яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй ч коронавирусийн тархалт сонгуулиа хойшлуулах хэмжээнд хүртэл хүндрээгүй гэдэг нь өнөөдөр тодорхой байгаа. 

Гэхдээ эрсдлийг тооцож, нөхцөл байдлыг зөв үнэлэх нь юу юунаас чухал. Зүүн өмнөд Азидаа коронавирусийн халдварын тархалт өндөртэй байгаа БНСУ  энэ сарын 15-эд парламентын сонгуулиа явуулахаар товлосон

Сонгуулийн кампанит ажил энэ сарын 2-ны өдрөөс  албан ёсоор эхэлсэн. Хүн амын тоо, нэр дэвшигчид гээд  аль ч талаараа тус улсын сонгуулийг өөрийнхтэйгээ харьцуулах аргагүй.  Тус улсын ард иргэд  300 гишүүнийг сонгоно.

Коронавирусийн халдварын тоо хэдийнэ 10 мянгыг давчихаад байгаа тус улс сонгуулиа хойшлуулахгүй хугацаанд нь хийнэ. Тэгэхээр халдвар хамгааллаа сонгуулийн үеэр хэрхэн хийх нь сонгууль хүлээж байгаа монголчуудын хувьд  бэлээхэн туршлага болох нь гарцаагүй. 

Одоо мэдэгдэж байгаагаар нэр дэвшигчид сурталчигааны өдрүүдэд амны хаалт зүүж, хүмүүстэй гар барихгүй, олон хүн цуглуулсан  арга хэмжээ зохион байгуулахгүй.

Түүнчлэн Сонгуулийн хорооноос ард иргэдийг амны хаалттай ирж саналаа өгөхийг шаардаж байгаа ба санал хураах байруудад гар ариутгагч, нэг удаагийн бээлий зэргийг бэлдэж тавих, санал өгч буй хүмүүсийн хооронд тодорхой зай барих тэмдэглэгээ хийх, иргэдийн халууныг хэмжих зэрэг арга хэмжээ авах гэнэ.

 Халдвар авсан 4,000 гаруй хүний саналыг шуудангаар авах юм байна. Үүнээс гадна сэжигтэй тохиолдлууд буюу халдвар авсан нь тогтоогдоогүй ч гэртээ тусгаарлагдаж буй хүмүүсийн саналыг ч мөн авахаар судалж байгаа гэсэн мэдээлэл байна. 

Г.Тулга

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Бага насны хүүхдүүд цонхоор унасан байсныг эмнэлэгт хүргэжээ3 минут 44 секундын өмнөМах хүнс байхаа болих уу5 минут 28 секундын өмнөОХУ-аас оюутнуудаа өнөөдөр татан авна6 минут 57 секундын өмнөУОК өнөөдөр хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ17 минут 15 секундын өмнөЦ.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ17 минут 24 секундын өмнөС.Баяр нарын 7 хүнд холбогдох шүүх хурал эхэллээ17 минут 55 секундын өмнөӨнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ18 минут 51 секундын өмнөЯпоны эрх баригчид даваа гаргаас онцгой байдлын дэглэмийг бүрэн цуцална20 минут 40 секундын өмнөМЭДЭГТҮН, САХИГТУН:Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр  12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө32 минут 5 секундын өмнөМАН-ыг “мандуулах”  эмэгтэйчүүдийн шинэ үеийн төлөөллүүд51 минут 50 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 5 минутын өмнөБHCУ-ын Элчин caйдын яaм шинэ мэдэгдэл гapгaлaa1 цаг 35 минутын өмнөМонгол Ардын Нам хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлжээ1 цаг 39 минутын өмнөАжиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15Испанийн иргэд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүнэ5 сар 21. 10:10Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид5 сар 21. 10:00SOS:Коронавирус дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарлалаа5 сар 21. 9:59
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube