Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Дээд шүүх хэрхэн ажиллах ТҮР ЖУРАМ

0

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-ын нийтэд чиглэсэн холбогдох зохицуулалтууд

 Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн

шүүх хуралдааны зохион байгуулалт

 - Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан ЛХАГВА, БААСАН гаригт, Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаан МЯГМАР, ПҮРЭВ гаригт, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан ДАВАА, ЛХАГВА гаригт тус бүр хоёр удаа явагдана.

- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдааныг дараах байдлаар явуулна. Үүнд:

а. Шүүх хуралдааныг зайнаас буюу технологи ашиглаж явуулах ба ингэхдээ хэргийн болон хуралдааны оролцогчдыг шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга байгаа танхимаас өөр танхимд оруулах байдлаар зохион байгуулалт хийнэ.

б. Танхим /биечлэн/-д шүүх хуралдаан хийх зайлшгүй тохиолдолд шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга болон хэргийн оролцогчид амны хаалт, нэг удаагийн бээлийтэй байх бөгөөд 1.5-2.0 метр хоорондын зай баримтлан шүүх хуралдааны ажиллагааг явуулна. Дараагийн шүүх хурал эхлэхээс өмнө танхимд заавал ариутгал хийсэн байна.

- Шүүх хуралдааны ажиллагааны үед шүүгч болон хэргийн оролцогчид амны хаалт, өдөр тутмын эрүүл ахуйн хэрэгсэл тогтмол хэрэглэнэ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн

шүүх хуралдааны зохион байгуулалт

 - Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан БААСАН гаригт, Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаан ЛХАГВА гаригт, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан ДАВАА гаригт тус тус нэг удаа явагдана.

- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдааныг дараах байдлаар явуулна. Үүнд:

а. Хэргийн оролцогч өөрөөс шалтгаалах техникийн нөхцөл, бололцоог бүрдүүлсэн тохиолдолд Zoom, Skype зэрэг технологи ашиглан өөрийн байгаа газраас шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжийг Тамгын газар хангана. Энэ тохиолдолд хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг 7-оос доошгүй хоногийн өмнө мэдсэн буюу мэдэх боломжийг Тамгын газар зохион байгуулсан байна. Хэргийн оролцогч нь технологийн горимтой холбоотой хувийн нууцлалыг өөрөө хамгаална.

б. а-д зааснаар шүүх хуралдааныг явуулах бололцоо бүрдээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн эзгүйд явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга болон техник, үйлчилгээний ажилтнууд амны хаалт, нэг удаагийн бээлийтэй байх бөгөөд хоорондын зай 1.5 метрээс багагүй байна.

в. Төрийн болон албаны нууцын зэрэглэлтэй эсхүл, хаалттай хэргийн шүүх хуралдааны ажиллагаанд А хэсэг хамаарахгүй бөгөөд тухай бүрт шүүх бүрэлдэхүүнээс өгсөн чиглэлийн дагуу Тамгын газар зохион байгуулалтыг хангаж ажиллана.

- Шүүх хуралдаан бүрийн дараа танхимд зохих цэвэрлэгээ, ариутгал хийх бөгөөд Шүүхийн дотоод ажил болон Шүүх хуралдааны аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан шүүх хуралдааны танхимд ажилласан шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, техникийн болон үйлчилгээний ажилтнуудын мэдээллийг хөтөлж, түүнтэй Штаб өдөр бүр танилцаж ажиллана.

Шүүхийн байранд нэвтрэх, үйлчилгээ авахад баримтлах журам

- Шүүх хуралдааны ажиллагаанд биечлэн оролцох, мөн хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүхийн байранд нэвтрэх зөвшөөрлийг Штабын дарга, эсхүл Шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн Штаб дахь төлөөлөгчийн зөвшөөрлөөр олгоно.

- Дээрх дурдсан этгээд шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах хүсэлтээ шүүх хуралдаан болохоос, мөн хэргийн материалтай танилцахаар шүүхэд ирэх өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар шүүхэд мэдэгдэнэ.

а. info@supremecourt.mn и-мэйл хаягаар,

б. Мэдээлэл лавлагааны 51-261698, бичиг хэргийн 51-261544, Эрүүгийн хэргийн танхимын 51-263467, Иргэний хэргийн танхимын 51-261878, Захиргааны хэргийн танхимын 51-261793 дугаар утсаар

Шүүхийн байранд нэвтрэх иргэдийн үүрэг

- Асуумж бөглөх; биеийн халуун хэмжүүлэх; гадуур хувцсаа уут /задлаагүй байх/-нд хийж өлгүүрт өгөх; амны хаалт, нэг удаагийн бээлий хэрэглэх; шүүх хуралдааны хүлээлгийн танхимд байх үед биеийн халуун дахин хэмжүүлэх; шүүхийн байрнаас гарахдаа хувцасны уутаа хогийн саванд хийх;

- Хэргийн материалтай танилцах бол А/-д зааснаас гадна халад, эмнэлгийн малгай заавал өмссөн байх;

-Шүүх хуралдааны болон хүлээлгийн танхимд доорх зааврыг баримтална.

а. танхимд орох, гарах үедээ бие биедээ шүргэлцэхгүй байх, хүн хооронд 1.5 метрээс багагүй зай баримтлах;

б. танхимд суух суудал хооронд 1.5-2.0 метрийн зай барих буюу зөвхөн тэмдэглэсэн суудалд суух;

в. шүүх хуралдааны танхимын суудалд суухдаа гар ариутгагч заавал хэрэглэх;

- Шүүхийн байранд нэвтрэх зөвшөөрөл хүсэгч хэн бүхэн өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хувийн сахилга баттай байх ёстой.

Мөн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцогчид ДЭМБ-аас гаргасан Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж-ийг баримтлах ёстойг  дурдсан байна.  

 Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

А.Энхжин: Төгрөгийн ханш сулрахгүй12-3, 13:00Одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг хуулиар эцэслэнэ12-3, 12:18Ж.Ганбаатар: 18 байгууллагаас гадна бусад ААН-үүдээ үе шаттайгаар нээж ажиллах боломжоор хангаж өгөөч12-3, 12:09МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөх 17 хүн материалаа өгчээ12-3, 11:33А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн 37 хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй12-3, 11:20Улаанбаатар хотод 1, Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр илэрлээ12-3, 11:05Нэг шөнийн дотор Энхтайваны гүүрэн дээр хоёр ч осол гарчээ12-3, 10:55"ЖДҮ"-гийн хэргээр шалгагдаж буй Л.Энхболд "Эрдэнэс Монгол"-ын дэд захиралд тэнцэх үү12-3, 10:30Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна12-3, 10:06Ерөнхий сайд асан С.Баяр, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ12-3, 9:35Я.Содбаатар: Хөл хорио суларвал тодорхой тооны нислэг хийхээр судалж, бэлтгэл ажлаа хийж байна12-3, 9:25Я.Амаржаргал: Орон нутгийг зорих иргэдийг зорчуулсны дараа оюутнуудыг бүртгэх болно12-3, 9:13Чуулган: Нөхөн сонгуулийн талаар хэлэлцэнэ12-3, 8:55"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ12-2, 14:41Тэтгэвэрийн санхүүжилт дуусахгүй тул та төвлөрөл үүсгэхээс зайлсхийгээрэй11-30, 12:51АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй11-30, 12:25Д.Золжаргал: Иргэн Б ачааны машинд нуугдаж очсон гэдэг нь ташаа мэдээлэл11-30, 12:05ЭМЯ | Гадуур явсан хүмүүсээс халдварын тохиолдол ИЛРЭЭГҮЙ11-30, 12:00ЗӨСҮТ-ийн хоёр баг Архангай, Гашуунсухайтад ажиллаж байна11-30, 11:55Халдварын нууц үе 1-14 хоног байна11-30, 11:50Оффистоо 14 хоногт тутам мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэх хэрэгтэй11-30, 11:45Архангайд 120 хүний шинжилгээнээс КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ11-30, 11:40Д.Нарангэрэл: Өвчлөл 17 тохиолдлоор буурсан таатай үзүүлэлттэй байна11-30, 11:35Долоон дүүргийн 26 хороонд 77 ТОХИОЛДОЛ бүртгэгдээд байна11-30, 11:30ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа зургаан иргэний бие МАШ ХҮНД байна11-30, 11:25ХӨСҮТ: Дархан, Орхон, Архангай, Говьсүмбэр, Дорноговь аймагт ХАЛДВАР нэмж бүртгэгдээгүй11-30, 11:20СЭЛЭНГЭ: Халдварын тоо таваар нэмэгдэж, 179 боллоо11-30, 11:13ШУУРХАЙ: Сэлэнгэд 5, Улаанбаатарт 2 иргэнээс халдвар илэрлээ11-30, 11:10А.Амбасэлмаа: Халдварын ДОЛООН тохиолдол нэмж бүртгэгдлээ11-30, 11:05Налайх, Хонхороор орж ирсэн 200 зээрийн сүргийг эргүүлэн гаргаж, Айцын даваагаар орж ирсэн 300 сүргийг гаргахаар ажиллаж байна11-30, 10:26Хүчит шонхор захад үхрийн цул мах 11-12 мянга, хонины мах 7800-8000 төгрөгөөр зарагдаж байна11-30, 10:20Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарчээ11-30, 10:00Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно11-30, 9:24А.Амбасэлмаа: Архангайн Батцэнгэл суманд хоёр тохиолдол бүртгэгдлээ11-29, 11:29ЭМЯ: 24 хүнээс халдвар илэрч, шинээр 7 хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ11-29, 11:06УОК хөл хориог сунгах эсэх талаар хуралдаж байна11-29, 10:47Дорноговиос ирсэн төмөр замчдын PCR шинжилгээ СӨРӨГ гарчээ11-29, 10:15Д.Золжаргал: Батлагдсан хоёр тохиолдол АЙМГИЙН ТӨВД зорчоогүй11-29, 10:00Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз11-28, 13:38Ирэх сарын 1-нээс дараах 20 байгууллагыг ажиллуулах санал гаргажээ11-28, 12:28

NEWS STORY

Popular Tags