“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө

Нийгэм 13:37 , 2021-1-8
1

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал, реалити шоу 650 км зам туулан амжилттай өндөрлөлөө.

"Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” реалити шоу өнгөрөгч аравдугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн Ноён сумаас аяллаа эхлүүлсэн бол арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын элснээ өндөрлөсөн юм. Өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнээр нэрлэгдэж буй уг аялалд салбар бүрийн төлөөлөл болсон шилдэг 10 оролцогч оролцож Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт байрлах үзэсгэлэнт Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Гилбэнт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 хоногийн турш тэмээтэй аялжээ.

“Gobi challenge-2020” реалити шоуны хүрээнд ирэх 2021 оны эхээр буюу цагаан сарын өмнө “ТВ8” телевизээр 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгохын зэрэгцээ Монголын говийн үзэсгэлэнт байгаль, өвлийн тэмээн аяллын тухай баримтат кино, гэрэл зургийн цомог, аян замын тэмдэглэл бүхий ном бүтээх юм.

Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс “Gobi challenge-2020” реалити шоуг  “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний контентийг дэлхийд гаргах эрхэм зорилготой “Gobi challenge-2020” төслийг “Эрхэт Монгол” медиа группийн Ерөнхий захирал Х.Мандахбаяр санаачилж, тэмээн аяллыг “Тэмээн жинчин” сангийн тэргүүн, тэмээчин бүсгүй нэрээр олонд танигдсан Н.Байгалмаатай хамтран зохион байгуулсан юм. Төслийн санаачлагч, "Эрхэт Монгол" медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ “Gobi challenge” төсөл олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж, амжилттай өндөрлөлөө. Нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Хэрэв Н.Байгалмаа гэдэг монгол бүсгүй олон улсаар 7300 км замыг туулан тэмээтэй аялаагүй бол төслийг хэрэгжүүлэх санаа төрөхгүй байсан. Тиймээс энэ төслийн үндэс суурийг тэмээчин бүсгүй Н.Байгалмаа тавьсан гэж ойлгож болно. Н.Байгалмаа олон өдрийн тэмээн аяллаар телевизийн реалити шоу хийх, баримтат кино, ном бүтээх саналыг талархан хүлээн авсанд баярлаж байна. Тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн аялал дэлхий даяар “ковид 19” цар тахал тархсантай холбоотой түр завсарлаад байгаа ч бид хамтдаа Монголынхоо говийг, тэмээн соёлоо дэлхий дахинд дэлгэн харуулах ажлыг хийж чадлаа. Тэгэхээр энэ аялал бол тэмээгээр аялагч Н.Байгалмаагийн дэлхийд хийж байгаа аяллынх нь нэг хэсэг гэж үзэж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг ялж, бүх зүйл сайхан болсон үед Н.Байгалмаа маань аяллаа амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. “Эрхэт Монгол” медиа групп Н.Байгалмаагийн дэлхийд хийх тэмээтэй аяллыг боломжит хэмжээгээрээ дэмжиж ажиллахаа илэрхийлье.

“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал Монгол Улсын есөн гайхамшгийн нэг болсон алдарт Хонгорын элснээ өндөрлөж байна. Цаашид энэ аяллыг олон улсын хэмжээний томоохон төсөл болгож, олон улсын телекомпаниуд, медиа группүүдтэй хамтарч контент хийх, олон улсын аялагчдыг оролцуулан өргөжүүлэхээр төлөвлөсөн. Бидний ажлыг дэмжиж, ихээхэн туслалцаа үзүүлсэн Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын хамт олонд талархал илэрхийлье. Мөн “Эрхэт Монгол” медиа группийн 80 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, инженер техникийн ажилчид болон сэтгэл зүрхээрээ дэмжсэн нутгийн иргэддээ баярлалаа. Говийн гайхамшиг болсон тэмээн сүрэг маань нүүдэлчний соёл, монгол ахуйн амин чухал хэлхээс байсан бол одоо эдийн засаг, аялал жуулчлалын салбарын үнэт баялаг, Монголыг дэлхийд харуулах гарц болсныг бидний контент харуулахыг зорилоо. Аялал жуулчлалын төрөл бүрийн төслийг хэрэгжүүлэх нэн таатай боломж Монголд байгааг нотлон харуулахад “Gobi challenge” төсөл түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Түүнээс гадна ирээдүй хойч үедээ монгол соёлоо сурталчлах, залуучуудад агуу өв соёлоо ойлгуулах, байгаль хамгаалах, эх оронч үзлийг дэлгэрүүлэхэд энэ төсөл томоохон хувь нэмэр оруулах юм. Монголын говийг дэлхийд сурталчлах үйл хэргийг дэмжиж, халуун дотноор угтан авсан говь нутгийн зон олондоо болон аяллыг ивээн тэтгэгч, дэмжигч, хамтран ажиллагч бүх байгууллагадаа баярлалаа” хэмээсэн юм.

“Gobi challenge-2020” шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, ивээн тэтгэгчээр “Энержи ресурс”, “Ард” санхүүгийн нэгдэл, “Мандар” групп, “Эрдэнэт” ТӨҮГ, “Эм Си Эс Кока кола” ХХК, дэмжигч байгууллагаар Монгол Улсын Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Монголросцветмет” нэгдэл ажилласан ба үндэсний үйлдвэрлэгч “Бодиос”, “Отог” брэнд, “Shijir shine”, “Хүннү фэйшн”, “Дархан нэхий”, Тод оймс”, “Тнгри инвест”, “Техник импорт”, “Гор газ”, Бэст бэйкери , “Алтан тариа”, “Морьт хангай” групп зэрэг олон байгууллага хамтран ажилласан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих


[ 76.168.138.206 ]irgen   • 1 сарын 14. 2 цаг 29 минут

bayr hurgeyee mongol uls mandanbadrah boltugai mongolin hunii chadvar delhiid gaihagdaj aldarshih boltugai tugai

ШИНЭ МЭДЭЭ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ1-26, 13:15Баянхонгор аймгийн онцгой комисс өнөөдөр иргэдээ татан авна1-26, 12:40Монголд мөнгө хүчтэй учраас банк нь төрөөсөө хүчтэй1-26, 12:32Нэг гэр бүлийн 3 хүн үсчинээс халдвар авжээ1-26, 12:21Товчоодод 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэв1-26, 11:45Ч.Хүрэлбаатар: АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна1-26, 11:41ХӨСҮТ: Сүхбаатарын талбайн жагсаалаас тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ сөрөг гарсан1-26, 11:32Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байрнаас 7 хүнээс халдвар илэрлээ1-26, 11:15Х.Баттулга У.Хүрэлсүхийн дунд хөшигний цаана юу болов1-26, 10:32“Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээний цаг авах заавар1-26, 8:28Сүхбаатар дүүргийн дараах хороодод энэ сарын 28-ныг хүртэл хөл хорио тогтоолоо1-26, 8:10Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Япончууд хөрөнгө оруулахаар болжээ1-25, 11:19Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 95.2 хувийн саналаар бүрэлдэхүүнээрээ огцорлоо1-21, 19:30Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1-21, 18:03Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохыг МАН-ын УЗ дэмжлээ1-21, 12:40МАН-ын Удирдах зөвлөл САЙД НАРЫН ТОМИЛГООГ хэлэлцэнэ1-21, 11:20ЭМЯ: Орцны хавьтал болсон 15 хүн, ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ1-21, 11:08Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар 33 тэрбум зээлийнхээ хүүг чөлөөлөх үү1-21, 11:00“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-21, 10:51Г.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынханд хүний эрхийн ойлголт алга1-21, 10:47Солигддог тэмдэг шиг ерөнхий сайдууд1-21, 10:30Сайд нарын огцрох өргөдлийг өнөөдөр УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна1-21, 10:04Эрүүл мэндийн салбарынхан сайдаа огцруулахгүй хэмээн жагсаж байна1-21, 9:55“МАН хууль баталж, 2.6 их наядаар банкны хувьцааг авах гэж байна”1-21, 9:16У.Хүрэлсүх намын баяраа тэмдэглэчихээд МАН-ын даргаас чөлөөлөгдөнө гэв үү1-21, 9:00Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг дэмжлээ1-20, 10:18Нэгдүгээр төрөхөд амаржих эхчүүд дараах эмнэлгүүдээр үйлчлүүлнэ1-20, 10:07Я.Содбаатар: Хүнлэг бус харьцсан хүмүүст хариуцлага тооцох болно1-20, 8:06Амаржих газраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан эх хүүхдийн асуудалд ХЭҮК анхаарч ажиллаж байна1-20, 1:17Шүүхийн тогтоол албажиж очсоны дараа Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллана1-19, 20:17УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг ялаас чөлөөллөө1-19, 20:06МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлж, Г.Гэрэлийг түр томилжээ1-19, 18:26Нэгдүгээр төрөхөд ХАЛДВАР БАТЛАГДАЖ, хөл хорио тогтоолоо1-19, 18:05БАЙНГЫН ХОРОО: Б.Батдавааг томилох саналыг дэмжив1-19, 16:20Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо1-19, 14:02Товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй1-19, 12:21Д.Нарангэрэл: Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэг хэмжээгээр төлбөр авахгүй1-19, 12:05Цэргийн төв эмнэлэгт нас барсан иргэн коронавирусээр биш зүрхний өвчний улмаас эндсэн гэв1-19, 11:20ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ1-19, 11:09Бусдад авлига өгсөн хэргээр дуучин Э.Оюумаад ЯЛ ОНООЛОО1-19, 10:40

NEWS STORY

Popular Tags